Гадаад мэдээНИЙГЭМ

Япон, Монголд нислэгийн хөдөлгөөний удирдлагын тоног төхөөрөмж өгнө

Японы Засгийн газар ирэх оны гуравдугаар сараас өмнө Филиппин, Монгол, Индонез, Жибутид зэрэг орнуудад батлан хамгаалахын тоног төхөөрөмж үнэ төлбөргүй олгохоор болсон талаар бид өмнө нь Японы Yomiuri Shimbun агентлагаас эш татан мэдээлж байсан.

Харин энэ талаар манай улсын Батлан хамгаалах яам Монгол Улсын Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масару нар “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж, технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан гэж мэдээлсэн. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.

Тэгвэл уг тусламжийн хүрээнд Монгол Улсад нислэгийн хөдөлгөөний удирдлагатай холбоотой тоног төхөөрөмж өгөхөөр болсон байна.

Энэ нь Япон Улсын зүгээс зарим орнуудын "Засгийн газрын аюулгүй байдлын чадавхыг дээшлүүлэх тусламж" үзүүлэх бодлого юм байна. Энэ удаагийн тусламжийн хэмжээ нь ойролцоогоор 5 тэрбум иен буюу 100 тэрбум орчим болно гэж Yomiuri Shimbun мэдээлэв.

Энэхүү хэлэлцээ нь хоёр улсын засгийн газар шаардлагатай журмуудыг хийж дууссаны дараа хүчин төгөлдөр болох аж.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
1 сар 18, 2025 20:04

Монгол улсыг хөгжиж байгаа гуйлгачин улс сайд дарга нар нь мөнгө харуулахаар яахаас ч буцахаан больж эхнэрээ ч бавуулахад бэлэн болдог гэхээр нь би аймаар уурлаад �##�гадаж билээ.Одоо үнэн гэдгийг нь батлаваа хөөрхий

Холбоотой мэдээ

Back to top button