Эдийн засгийн мэдээ

БНХАУ ирэх онд 520 сая тонноос дээш нүүрс импортлох тооцоо гарчээ

CCTV мэдээлснээр, урд хөрш БНХАУ ирэх онд 4.8 тэрбум тонн нүүрс олборлох зорилт тавьжээ.

Энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар тус улс 4.32 тэрбум тонныг олборлоод байгаа нь өнгөрөгч оны мөн үеэс өссөн үзүүлэлт юм. Харин 490 сая тонн нүүрс импортолжээ.

Олборлолт, импортын харьцаа үлэмж ялгаатай буюу БНХАУ нүүрсний дотоодын хэрэгцээний үлэмж дийлэнхийг өөрсдөө хангаж байна. Гэхдээ импортын нүүрсний хэмжээгээ жил ирэх бүр нэмэгдүүлж буй статистик харагддаг.

Дээр дурдсан 490 сая тонн нь л гэхэд өнгөрөгч оноос 14.8 хувиар өссөн дүн аж. Үүнд үндэслээд, ирэх 2025 онд БНХАУ-ын нүүрсний импорт 520 сая тонноос дээш гарна гэсэн тооцоолол хийгджээ.

Манай улсын хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар 2024 онд 68.8 сая тонн нүүрс экспортлоод байна. Харин энэ өнгөрөгч оны мөн үеэс 20 гаруй хувиар өссөн дүн. Одоохондоо БНХАУ-ын импортын хэрэгцээг ч манай экспорт бүрэн хангаж чадахгүй хэмжээний, жижиг тоглогч хэвээр байна.

Хэрэв Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийг холбовол төмөр замаар нүүрсээ зөөж, хэмжээг нэмэгдүүлэх бололцоо үүсэх хүлээлттэй буй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 18, 2024 14:15

Үнэгүй зөөнө. Одоо л гэхэд нүүрсний үнэ жилийн өмнөхөөс 2 дахин буурсан. Их хэмжээний нүүрс гаргаад ямар ч ашиггүй. Хятадаас өөр орнууд руу гаргах нүх суваг хайя.

Холбоотой мэдээ

Back to top button