УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Танилц: “Тавантолгой түлш” ХХК-нд барьцалдуулагч нийлүүлсэн БНХАУ-ын дөрөв, дотоодын гурван компани

"Сайжруулсан" шахмал түлшний гол асуудал барьцалдуулагч болчхоод байна. Иймд чухам ямар компаниуд нийлүүлж ирсэн нь анхаарал татаж буй юм.


-Барьцалдуулагч нийлүүлж байсан БНХАУ-ын ДӨРВӨН компани-

“Тавантолгой түлш” ХХК жилд 25 мянган тонн барьцалдуулагч бодис хэрэглэдэг. Үүнийхээ 50 хувийг 2022 он хүртэл БНХАУ-аас, 2022 оноос 50 хувийг дотоодын компаниудаас авдаг болсон билээ.

БНХАУ-аас манайд барьцалдуулагч экспортолсон;

  1. Erlianhaote city Hongxiang trading Co.,LTD,
  2. Gobi heijin Industry and trade Co.,LTD,
  3. Erlian Xincai Trade Co.,LTD,
  4. Erlian city huibang trading Co.,LTD

гэсэн дөрвөн компани байжээ.

-Барьцалдуулагч нийлүүлсэн дотоодын ГУРВАН компани-

Тэгвэл гадны компаниудыг халж, дотоодын компаниудаас авахаар 2022 оноос идэвхтэй яригдаж эхэлсэн. Улмаар 50 хувиа дотоодоосоо авдаг болсон.

Барьцалдуулагч нийлүүлэх сонирхлоо дараах компаниуд илэрхийлж иржээ.

"Бэл Кросс" ХХК, "Баялаг Эрдэм Цом" ХХК, "Виртуал Софт" ХХК, "Гарааны баргил Тех" ХХК, "Ганхүдэр Орд" ХХК, "Хангай Хан Өндөр" ХХК, "Өлзийт Төв" ХХК, "Каолин Ланд Бридж" ХХК гэсэн найман компани.

Нээлттэй мэдээллээс шүүж үзэхэд

  1. “Гарааны баргил Тех" ХХК,
  2. "Каолин Ланд Бридж" ХХК,
  3. “Баялаг Эрдэм Цом" ХХК гэсэн гурван компани тендерт шалгарч, нийлүүлэлт хийжээ.

Шахмал түлшний барьцалдуулагч авахад 2021 онд 28.8 тэрбум төгрөг зарцуулсанаас энэхүү гурван компани хүртсэн байна.


-НЭГТ, Д.Оюунхоролын нөхрийн хамаарал бүхий компани монопол эрхтэйгээр барьцалдуулагч нийлүүлдэг-

“Гарааны баргил тех” ХХК барьцалдуулагч нийлүүлдэг монопол компаниудын нэг. Эко барьцалдуулагчийн үйлдвэрээ 2020 онд ашиглалтад оруулсан байна. Шахмал түлшний “Эко барьцалдуулагч” гэх бүтээгдэхүүн гаргаж, оюуны өмчийн патент ч авч.

Сүүлийн хоёр жилд “Тавантолгой түлш” ХХК-д доломитын орцтой барьцалдуулагч бүтээгдэхүүнийг тус компани үйлдвэрлэн нийлүүлсэн аж.

  • 2023 онд: 36.825.000.000 төгрөг
  • 2024 онд: 18.455.600.000 төгрөг нийт 55.2 тэрбум төгрөг авчээ.

УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайхан Батаагийн Энхбаяр, Бүрэнгийн Очир нартай хамтран эзэмшдэг. Эцсийн өмчлөгчөөр нь Г.Жаргалсайхан өөрөө бүртгэлтэй байна. Гүйцэтгэх захирлаар Б.Очир ажилладаг.


-ХОЁРТ, Уурхайгаа дээрэмдүүлж байсан “Андын илч” ХХК-тай холбоотой “Каолин ланд бридж” ХХК барьцалдуулагч нийлүүлжээ-

“Каолин ланд бридж” ХХК Зүүн бүсийн 1-р үйлдвэрт ашиглагдах сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч эд худалдан авах тендерт шалгарсан.

Тус компанийн хувь эзэмшигчээр Гадаадын хөрөнгө оруулалттай "Инскрепшнсорос" ХХК 2023.08.03-нд бүртгүүлжээ. Гүйцэтгэх захирлаар Цоггэрэлийн Дорж байдаг. Эцсийн өмчлөгчөөр Xxx Wu Xia гэх хятад иргэн бүртгэлтэй байна.

Сонирхолтой нь, “Каолин ланд бридж” ХХК-ийн эцсийн өмчлөгч Xxx Wu Xia гэх хятад иргэн "Андын илч" компанийн удирдах албан тушаалтнаар бүртгэлтэй байж байгаад улсын бүртгэлийн мэдээллээс 2021.09.03-нд хасагджээ. Тус компани Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Баянцогтын нүүрсний уурхайн ордыг ашигладаг. Хөхтий нуруу-2-нд MV-020996 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй.


-ГУРАВТ, УИХ-ын гишүүн асан Г.Ганболдтой нэр холбогдож байсан "Баялаг эрдэм цом" ХХК барьцалдуулагч нийлүүлжээ-

"Баялаг Эрдэм Цом" ХХК Баруун бүсийн 1-р үйлдвэрт ашиглагдах сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч эд худалдан авах 1,999,900,000 төгрөгийн тендерт шалгарчээ.

Тус компанийн цорын ганц хувь эзэмшигч, удирдах албан тушаалтнаар Лирагийн Ганзориг бүртгэлтэй байгаа юм.

Өвөрхангай аймгийн утааг багасгах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Баянтээгийн уурхайг түшиглэж, сайжруулсан түлшний үйлдвэр нээгдээд удаж буй. Тус үйлдвэрийг “Баялаг эрдэм цом” компани нээлттэй сонгон шалгаруулалтад орж, гүйцэтгэсэн. О.Сумъяасүрэн гэх иргэний барьсан компаниас УИХ-ын гишүүн асан Г.Ганболдыг хувь хүртдэг гэх мэдээлэл цацагдаж байсан юм.


Дотоодын гурван компанийн зохиож, гарган авсан 11 төрлийн барьцалдуулагчийг харьцуулан судалж байжээ. Үүнд:

  • Чийгийн агууламжийг MNS ISO 5068 : 2004. Хүрэн нүүрс ба лигнит. Чийгийн агууламжийг тодорхойлох. Шууд бус жингийн аргаар [5],
  • Үнсний агууламжийг MNS GB/T T212: 2015 Нүүрсний техникийн шинжилгээний аргаар [6],
  • Дэгдэмхий бодисын агууламжийг MNS GB/T T212: 2015 Нүүрсний техникийн шинжилгээний аргаар [7],
  • Цардуулын агууламжийг MNS 2134:2007 Нөхцөлт цардуулын агуулгыг тодорхойлох аргаар [8],
  • Эрдэс, элeментийн агууламжийг Хими, хими технологийн хүрээлэн, Гаалийн төв лаборатори, АМГТЛ зэрэг итгэмжлэгдсэн лабораторит Рентген флюресценцийн спектрометр (XRF) болон Рентген диффрактометр (XRD) багажаар,
  • Түлшний шаталтаас агаарт ялгарах хаягдал хийн хэмжилтийг Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын лабораторид MNS 6216: 2016 стандартын аргаар [9],
  • Шахмал түлшний техникийн үзүүлэлтүүд-(чийг, дэгдэмхий, үнс, бат бэх)-ийг MNS 5679:2022 Сайжруулсан шахмал түлшний стандартад [10] заасан арга зүйгээр тус тус тодорхойлсон байна.

2023 оны судалгаанд: Импортоор авдаг барьцалдуулагчид уусдаг цардуулын агууламж 35-60% хүртэл, 20-30% эрдэс шавар, бентонит зэрэг нэмэлт 20-30%, дэгдэмхий органик нэгдэл 20%, чийг 8-9,5% байжээ. Харин дотоодын барьцалдуулагчийн найрлагад 7-31.2%-ийн цардуултай, үлдсэн агууламж нь эрдэс шавар, шохой болохыг тогтоожээ.

“Тавантолгой түлш" компанийн Баянгол дүүрэг дэх агуулахад барьцалдуулагч бодисыг гурилтай хольсныг М.Ганбаатарын хүлээн зөвшөөрсөн байдаг. Шахмал түлшийг барьцалдуулахын тулд өндөр химийн найрлага бүхий цавуулаг, шохойн чулуу ашигласан удаатай. Барилгын замаскны түүхий эдээр барьцалдуулагч хийсэн гэдгээ 2023 онд Ц.Даваацэрэн хүлээж байсан билээ.


Өмнө нь хүргэсэн М.Ганбаатар, Ц.Даваацэрэн нарын удирдсан утаатай түлшинд барьцалдуулагч, шуудай шахаж хөлжигчид нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Зургийн эвлүүлэг ашиглав.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинзочин
Зочинзочин
12 сар 18, 2024 09:24

Одоо дарга нарын хээл хахуул хилийн гадна яригддаг явагддаг болсон шүү дээ. Хятад компани сонгоод Монголд бид худ�##�дан авна ашгийн 20 30 40,хувийг Хятад улсад авдаг энэ бүүр засгын гөзөрын гишүүд ч Хятад компанитай ажилдаг болж бна . Цаан нь Хятадын тусгай �##�баны тоглолтод орж бна

Иргэн
Иргэн
12 сар 18, 2024 10:32

Барьц�##�дуулагчид нь хамаг асууд�##� байгаан бишүү.

Zochin
Zochin
12 сар 18, 2024 13:56

Himiin hortoi baisan ni oilgomjtoi

Зочин
Зочин
12 сар 18, 2024 14:33

Энэ Оюунхорол гэж са�##�ийн үнээ шиг бие царайтай авгайг одоо Монголын төрөөс хөөгөөч ээ хаана явна оролцохгүй оролдохгүй юм гэж нэг �##�га энэ үнэн шиг авгайгаас шувтраад шувтраад сүү гарахгүй ус л гарна шүү дээ ккк

Зочин
Зочин
12 сар 18, 2024 14:58

МЭРЭГЖЛИЙН ХУЛГАЙЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨЛГӨӨНӨӨ ХИЙГЭЭЧЭЭ ОЮУНХОРОЛ ЭМГЭН ДААН Ч ИХ ХУРАЛ РУУ ЧИЧРЭН ДАЙРАХАА БОЛЬЧИХСОН ЮМ ИЙМ УЧИРЬТАЙ БАЙЖЭЭ ОЮУНХОРОЛОО ЧИ ХОТЫН ИРГЭДИЙН ЗОВЛОГЫГ ЗУЛГААЖ ХАНАХГҮЙ БАЙНА УУ? ЯАСАН ИХ ЦАДДАГҮЙ ШУНАЛТАЙ ЭМГЭН ШУЛМАС ГЭХЭЭРЭЭ ИЙМ БАЙДАГ БАЙНА

Зочин
Зочин
12 сар 18, 2024 15:31

Оюунхорол гэж хорлож дуу�####�ггүй шун�##�тай авгай байна шүү

ZZOCHIN
ZZOCHIN
12 сар 18, 2024 15:57

HAMGIIN GOL N HYTAD MONGOL N GOL N BISHSHUUDEE...ALI KOMANIIH N HAMGIIN SAIN UZUULELTTEI YM BE EE... MONGOL HUN AVILGAL AVAAD ZUVHUN UURUU L GEJ BODDOG BH....TCUGTAA USTANASHUUDEE....M#L NAASAA DOR SETGEED L BAI....ELBEG SAIHANBILEG SHIG GADAGSHAA AMERIT GARCHIHNA GEJ UU...MONGOL GEDEG NER BHGUI UED...

Зочин
Зочин
12 сар 18, 2024 16:24

Барьц�##�дуулдаг нь тийм аймаар зүйл юмуу. ИРГЭД өөрсдөө ямар ч сахилга журамгүй хөдөөнөөс ирсэн нөхдүүд пүүз дугуй хувцас шатаана мөн нийслэлийн иргэд гэсэн нэртэй ажилгүй архичид юу ч хамаагүй шатааж байгаа чинь үнэн аюул байна шүү дандаа хэн нэгийг буруутгах ёстой юм шиг байхаа больдоо монголчуудаа ямар ичдэггүй юм бэ хөдөөний 50-60 мянган машин, 69-70 мянган хүн охж ирж завааруулж утаа, түгжрэлийг дээд зэргээр нэмж байна. Үүнийг яагаад авч үзэхгүй байгаа юм бэ хөдөөнийхнийг шууд гарг�##� даа нялх хүүхдүүд 5 - 10 жилийн дараа ам нь анг�##�заад үхэх нь байна шүүдээ. Яагаад хотын дарга НЯМБААТАР, САЙД ЭРДЭНЭБҮРЭН НАР арга хэмжээ авч болохгүй байгаан бэ?? Нийслэлийн иргэд өвчлөх үхэх ердөө ч хамаагүй юм уу?????????

Зочин
Зочин
12 сар 18, 2024 16:27

Уучлаарай Овунхоролд биш ХОТЫН дарга НЯМБААТАР хөдөөнийхнийг хөөж гарга тэр цагт утаа хамаагүй арилна шүү дуугай хөдөөний дуракуудыг ХӨӨЖ ГАРГА

Зочин
Зочин
12 сар 18, 2024 16:28

Яасан үхсэн сэтгэлтэй хүн барилгын замаскаар барьц�##�дуулагч хийдэг байнаа, энэнээс нь хэдэн хүн амь насаараа хохирсон бол, манай Монголчуудын бүтээсэн юмнууд нэг иймэрхүү

зочин
зочин
12 сар 18, 2024 18:41

МАНын хэдэн б�##�иар авгай нар яасан ханаж цаддаггүй юм бэ яасан ч их дураар нь тавьж давраадаг юм яасан ч эрх дархтай юм монголыг хорлож дууслаа шдээ ундармаа сарангэрэл энэ оюунхорол энтр гээд б�##�иар юмнууд

Энэ эрдэмтэн биш
Энэ эрдэмтэн биш
12 сар 18, 2024 19:39

Оюунхорол авгай угаартаж үхвэл таарна

Зочинfdgasfdsadf
Зочинfdgasfdsadf
12 сар 18, 2024 20:00

ene buzriin ger buliin orolcoogui hulgai gej bainu?

Ард олны төлөөлөл
Ард олны төлөөлөл
12 сар 19, 2024 10:28

Барилгын замаск хийж, хорт утаа гарагсан тэр Даваацэрэн гэгч яасан ханаж цаддаггүй ХАР ХУЛГАЙЧ ВЭ!!! Эрдэнэтийг идэж идэж ирчихээд одоо олон хүн хордуулж �##�лаа!!! Хариуцлага гэж байна уу? Харах царайны муухай.

Барьцалдуулагч
Барьцалдуулагч
2 сар 4, 2025 14:20

Энд л бүх но байна даа

Холбоотой мэдээ

Back to top button