М.Ганбаатар, Ц.Даваацэрэн нарын удирдсан утаатай түлшинд барьцалдуулагч, шуудай шахаж хөлжигчид
"Шахмал түлшийг цаашид хэрэглээнээс гаргах ёстой" гэсэн байр суурийг саяхан Тавантолгой түлш компанийн Ерөнхий инженер хэлсэн. Мөнхүү хотын дарга Х.Нямбаатар нэгэнтээ "Ерөнхийлөгч өө, энэ утаагаа харж байна уу" гэх утгатай жиргээ хийгээд устгасан.
"Шахмал түлш нэвтрүүлснээр агаарын бохирдол буурна" гэсэн пропагандаг хүчтэй хийж, түүхий нүүрс түлсэн айлуудыг ковидын анхны тохиолдлын маршрутыг зарлаж байсан шиг л үзэж, буланд шахаж байв. Бүр шахмал түлштэй зэрэгцээ технологи гаргасан ААН, хувь хүмүүсийг хүртэл МХЕГ нь нам дарамталсаар зогсоочихдог байлаа.
Ингэж цагдаа нар нь түүхий нүүрс түлэгсэд, тээвэрлэгсдийг мөрдөж, МХЕГ нь ижил үйлдвэрүүдийг "үхтэл" нь дарамталж нармийлгаж аваад, У.Хүрэлсүх Тавантолгой түлшийн шинэ жилд оролцон "Та бүхэн бол Үндэсний баатрууд" гэж хөөрцгөөж явав. Гэвч өнөө шахмал түлш нь түүхий нүүрснээс ялгарах юмгүй их агаарын бохирдлыг үйлдвэрлэх болов.
Цаг хугацаа өөрөө үнэнг дэнслэн харуулдаг жишгээр 2018 онд байгуулж, хүчээр "Утаа багассан" гэх мессиж өгч байсан үйлдвэр нь эдүгээ 1.2 их наядын алдагдалтай, ЭТТ-г чирч унагах хэмжээний төвөг уддаг нэгж болж, гадуурхагдсаар хотод шилжээд байна.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд "Утаа багасаж байна" гэх мессежийн дор
- 1.2 их наядын алдагдалд оруултал нь Тавантолгой түлш компанийг удирдсан М.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар энэ их өр ширийг хэрхэн үүсгэв?
- Утааны эсрэг жагсаж байснаа "шантааж" байдлаар шуудхан тус үйлдвэрийн ТУЗ-д орсон Ц.Пүрэвхүү яагаад дуугүй болов?
- ТУЗ-ийн даргыг нь хийнгээ өөртөө урамшуулал бичиж, өч төчнөөн мөнгө угааж, зэрлэгтэн танхайрсан гэгддэг Ж.Батбаясгаланг шалгах үндэслэл үүсээгүй юу?
- "Энержи Ресурс" нийгмийн хариуцлагын хүрээнд яагаад үнэгүй нүүрс нийлүүлсээр ирэв, тэд үүгээр юу хожив?
- Барьцуулдагч, шуудайны нийлүүлтээр хэн хэн хөлжив?
- Үйлдвэрлэлийн тээвэрлэлт, ложистик хэний хүмүүс мөнгө хийсээр ирэв зэрэг түг түмэн асуулт эндээс гарч буй.
Хөшигний ард хэдхэн систем атгасан хүмүүс Тавантолгой түлшээр мөнгө хийж, хот нийтээрээ утаанд хордсоор үйлдвэр нь дампуурах эрсдэлд тулсан энэ кэйс дээр эрх биш хуульт засаглалтай улс бол эрх мэдэлтнүүдээ зайлшгүй эргэж шалгах шаардлага үүсэх л учиртай. Өнөөдөр элэг түрийндээ ортлоо нэгэнтэйгээ сүлбэлдсэн тул хаа хамаагүй шалгалт шүүлэг өрнүүлэхээс эрх мэдлтнүүд айж ч буй.
2018 онд үүсгэн байгуулагдаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжилтээ авдаг энэ компанийн түлшний найрлагын мэдээлэл, хяналт шинжилгээ, стандартын мөрдлөгө төрийн нууц шахуу болчхоод байна. Эдгээрээс зарим нюанс, голлох агуулгуудыг товчлон хөндөж байна. Уг агуулга үргэлжлэх юм.
-Мидлинг: Гол түүхийг эдийг MCS-ийн “Энержи Ресурс” Ухаахудаг ордоосоо нийлүүлж иржээ-
Нэн түрүүнд “Тавантолгой түлш” ХК-ийн үйлдвэрлэдэг шахмал түлшний түүхий эдийг задалж харъя. Мидлинг, барьцалдуулагч хоёроос бүтдэг.
Технологи нь: "Энержи ресурс"-ийн баяжуулах үйлдвэрт угаасан, завсрын нүүрс буюу эрчим хүчний нүүрсийг нунтаглаад, барьцалдуулагч холиод, шахдаг.
Шахмал түлшний 95 хувийг бүтээдэг үндсэн түүхий эд болох мидлингийг “MCS”-ийн харьяа “Энержи ресурс” ХХК нийлүүлж ирсэн. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Тавантолгой бүлэг ордын “Энержи ресурс ХХК-ийн мэдэл дэхь Ухаахудаг амнаас зөөвөрлөдөг. Тус компани Засгийн газартай “Нийгмийн хариуцлагын хүрээнд таван жилийн хугацаатай нийлүүлнэ” гэж гэрээ байгуулсан байдаг.
-Ухаахудагаас ачиж ирдэг мидлингийн тээвэрлэлтийн бизнес л хамгийн тодорхойгүй байна-
"Тавантолгой түлш" компани шахмал түлшний түүхий эд мидлингээ 2022 оны арванхоёрдугаар сар хүртэл автомашинаар тээвэрлэлтээ хийдэг байв.
2022 оноос Тавантолгойн орд газраас төмөр замаар татан төвлөрүүлдэг болсон. Энэ үүргийг “Монголын төмөр зам” ТӨХК хүлээж байгаа.
“Сайжруулсан түлш нөөцлөх, цэгт хүргэх тээвэрлэлтэд дэмжлэг үзүүлэх” хэмээн 511.900.000 төгрөг шилжүүлсэн байдаг.
-Барьцалдуулагч: Д.Оюунхоролын нөхрийн хамааралтай компани 55.2 тэрбумыг авчээ-
Жилд 25 мянган тонн барьцалдуулагч бодис хэрэглэдэг. Үүнийхээ 50 хувийг Хятадаас 2022 он хүртэл авсан. 2022 оноос 50 хувийг дотоодын компаниас авдаг болсон байна.
Нэгт, "Тавантолгой түлш" компанийн Баянгол дүүрэг дэх агуулах, барьцалдуулагч бодисыг гурилтай хольж байгаа тухай мэдээллийг ergelt.mn сайт 2021.02.10-нд сурвалжлан олон нийтэд хүргэж байжээ. Энэ нь М.Ганбаатарын удирдаж байсан үе юм. Үнэн нь баригдахдаа "Тиймээ, бид гурилын цардуул ашиглан дотооддоо барьцалдуулагч боловсруулж байгаа нь үнэн" хэмээн хээв нэг ярьж зогссон билээ.
Хоёрт, шахмал түлшийг барьцалдууланы тулд өндөр химийн найрлага бүхий цавуулаг, шохойн чулуу ашигласан удаатай. Барилгын замаскны түүхий эдээр барьцалдуулагч хийж байна гэдгээ 2023 онд Ц.Даваацэрэн тэргүүтнүүд ярьсан байдаг.
Гуравт, Барьцалдуулагч бодисоор хангадаг монопол компаниудын нэг бол “Гарааны баргил тех” ХХК. Тус компанийг УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайхан Батаагийн Энхбаяр, Бүрэнгийн Очир нартай хамтран эзэмшдэг. Эцсийн өмчлөгчөөр нь Г.Жаргалсайхан өөрөө бүртгэлтэй байна.
- 2023 онд: 36.825.000.000 төгрөг
- 2024 онд: 18.455.600.000 төгрөг авчээ. Нийт 55.2 тэрбум төгрөг юм.
-Шуудай: Ө.Энхтүшингийн туслахын хадам дүү, Т.Бадамжунайн охин, Ж.Батбаясгалан нарт хамааралтай компани нийлүүлдэг-
Шуудайгаа 2022 он хүртэл БНХАУ-аас оруулж ирдэг байсан. 2022 оноос дотоодоосоо хангаж эхэлжээ.
560-594 төгрөгөөр худалдаж авдаг гэж мэдээлж байв.
Нэгт, “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Одхүүгийн хамаарал бүхий "СБМ хангай" ХХК 19.6 тэрбум төгрөгөөр шуудай нийлүүлсэн байдаг. Л.Одхүү нь Гаалийн ерөнхий газрын санхүүгийн даргаар ажиллаж байсан. Түүний эхнэр Б.Оюунзул “Алтан хот” ББСБ-ын үүсгэн байгуулагч. “Алтан хот” ББСБ-ыг Ж.Батбаясгалан, Т.Бадамжунай нар хамтран эзэмшдэг. Эцсийн өмчлөгч нь Бадамжунайн охин Оюунбилэг.
Хоёрт, 2022 оноос О.Энхбаярын “Грандлаки” компаниас нэг шуудайг 600 төгрөгөөр худалдаж авчээ. 2 сая ширхэг шуудайн захиалга өгч байсан. 600 төгрөгөөр 2 сая шуудай гэхээр 1.2 тэрбум төгрөгийг ямартай ч авсан гэсэн үг. Эднийх дахин боловсруулах боломжтой цагаан шуудай хийсэн гэж захирал О.Энхбаяр нь ярьж байв. 2021 онд байгуулагдсан “Гранд Лаки” ХХК нь “Мон эко шуудай” компанид бүртгэлтэй. Тус компанийг О.Энхбаяр, М.Батсуурь нар эзэмшдэг аж.
Гуравт, Элчин сайд Ө.Энхтүвшнгийн туслахаар ажиллаж байсан А.Алтанхуягийн хадам дүү Батсуурийн Ганбат "Алхими" ХХК-иараа шуудай нийлүүлжээ. Тус компани 2023, 2024 онуудад нийт шуудай нийлүүлэх тендерээр нийт 34.4 тэрбум төгрөг авчээ.
-Удирдлага: Ерөнхийлөгчийн найз М.Ганбаатар, эмнэлэг хувьчилснаараа нүдлэгдсэн Ц.Даваацэрэн-
Үүсгэн байгуулагдсан 2018 оноос хойш хоёрхон даргын нүүр үзэж буй.
М.Ганбаатар: Одоогийн Ерөнхийлөгчийн нөмөр нөөлгөнд нь хавчуулагддаг найзуудынх нь нэг гэгддэг. У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болсны дараа удалгүй нийслэлийн Гэр хорооллын барилгажилт хариуцсан газрын дарга болсон. Утаа арилж шалиагүй тул 2022 онд УИХ-ын гишүүдээс эхлээд "Таван толгой түлш" ХХК-ийн захирал М.Ганбаатарт хариуцлага тооцохыг шаардаж эхэлсэн байдаг. Хажуугаар нь АТГ-т шалгагдаж эхэлсэн эгзэгтэй үетэй тэр нүүр тулсан.
Ингээд хуулийнханд хэзээ мөдгүй саатуулагдах дээрээ тулж, байдал эвгүйтэхийн цагт ажлаа өгчихсөн. Гэвч улстөрийн хамгаалалт авахуулж БОАЖ-ийн Дэд сайдын суудалд крандуулж байв. Эл хамгаалалтыг мэдээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хийсэн гэгдэв. Сайжруулсан сайн түлшний утаа, амиа алдсан хүмүүсийн тоо, зарцуулсан мөнгө төгрөг сөхөгдөж яригдахын цагт хамгийн түрүүнд дуудагдах хүн бол М.Ганбаатар.
2018 оны тавдугаар сард Засгийн газрын шийдвэрээр “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилж байв. “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ /2022.04.06/өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
Дэд захирал Г.Ундармааг М.Ганбаатарын дараа үүрэг гүйцэтгэгчээр түр томилсон.
Ц.Даваацэрэн: 2022.04.06-ны өдрийн ТУЗ-ийн хуралдаанаар томилсон. М.Ганбаатарыг "Тавантолгой түлш" компанийн захирлын суудлаа өгсөний дараа хуулийнхан Ц.Даваацэрэнг шалгаж баахан бужигнуулсан. Ажлын өрөө сэлтийг нь нэгжээд өнгөрч байв.
Ц.Даваацэрэн нь 2016 онд Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан нэгэн. Улмаар тухайн үедээ Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр барьсан "Эрдэнэт медипас" эмнэлгийн барилгыг Ядамсүрэнгийн Энхчулуун захиралтай Медикал ХХК-д өгөх тушаал гаргасан хүн юм.
Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн 69.9 тэрбумын хөрөнгөөр 2015 онд барьж дуусгасан уг эмнэлгийг 2016 онд ямар ч үнэ төлбөргүйгээр 18 жилийн гэрээ байгуулж дээрх хувийн компанид шилжүүлсэн гэдэг автортой нэгэн. Эл асуудлаар нь АТГ-т шалгаж буй гэгдэж байсан ч, тэгхийгээд мартагдсан. Өдгөө тэтгэвэрт гарах нас нь болсон ч, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт слесариар ажлын гараагаа эхэлж, хүнд уул уурхайн салбарт 49 гаруй жил ажилласан хэмээн пиардуулж сууна.
-ТУЗ-д хэний хүмүүс суув, урамшуулал авцгаав-
"Таван толгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд нийслэлийн утааг бууруулсан хэмээн 1.1 тэрбум төгрөгийн урамшуулал авсан тухай мэдээлэл нүүрсний сонсголын үеэр хөндөгдсөн.
- Ж.Батбаясгалан: 2018-2022 он /₮64 саяын цалин, урамшуулал/
- Л.Одхүү: 2018-2023 он /₮124.5 саяын цалин урамшуулал/
- Л.Гүнбилэг: 2018-2021 он
- Б.Насантогтох:
- Ш.Батсайхан: 2018-2021 он
- Б.Анхбаяр: 2018-2021 он
- Ц.Пүрэвхүү: Утааны эсрэг ээж, аавууд ТББ-ын тэргүүн Ерөнхийлөгчийн зөвлөх /₮78.7 саяын урамшуулал/
гэхчлэн 29 хүн 1.1 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал авчээ.
- МХЕГ-ын дарга асан Т.Гантулгад “Түүхий нүүрсийг хориглох шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хот руу орох гол чиглэлийн замууд дээр хяналт тавих, агаар бохирдуулах эх үүсвэрт хяналт тавихад дэмжлэг үзүүлэх” чиглэлтэйгээр 1.139.960.000 төгрөг,
- Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхэд “Гэр хорооллын өрхийн цахилгааны шөний тарифын хөнгөлөлтөд шаардагдах санхүүжилт” болох 15.853.100.000 төгрөг,
- “Тавантолгой түлш” ХХК-ийн М.Ганбаатарт “Шаардлага хангасан сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх” зориулалтаар 26.012.200.000 төгрөг,
- Хотын дарга асан Д.Сумъяабазарын мэдэлд “Орчны бохирдол бууруулах ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд хяналт тавих 4500 хүнийг найман сарын туршид ажиллуулах урамшуулал” гэж 2.7 тэрбум төгрөг зарцуулж байжээ.
Аудит:
“Тавантолгой түлш” ХХК 2019-2023 онуудад компанийн урсгал зардал, хөрөнгө оруулалтын зориулалтаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай 1,214.9 тэрбум төгрөгийн 10 жил хүртэлх хугацаанд хуваан төлөх урт хугацаатай санхүүжилтийн 15 гэрээ байгуулжээ. 1,067.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан боловч дээрх хугацаанд ашигтай ажиллаагүй, санхүүжилтийн эргэн төлөлтийг огт хийгээгүй гэдгийг аудитын байгууллага мэдээлсэн.
Баяжуулах болон коксын үйлдвэр байгуулах, хагас коксын үйлдвэр барих ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ЭТТ-2022/83, ЭТТ-2022/502 дугаартай 2 гэрээний 16 багц ажлын хүрээнд 15 аж ахуйн нэгжтэй 115.5 тэрбум төгрөгийн шууд гэрээ байгуулсан бөгөөд ихэнх гэрээний хугацаа дууссан боловч ажлын гүйцэтгэл бүрэн хангагдаагүй.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Улаанбаатарын утаагаар хагартлаа хөлжиж буй хүмүүсийн зах зухаас нь сөхөж үзэхэд л ийм аж. Танил тал, хамаатан садан, улстөрийн хүрээллийнхэн барьцалдуулагч, шуудай шахаж хөлжиж ирсэн дүр зурагтай. "Сайжруулсан" нэртэй муужруулсан түлш лав бидний цаашдын гарц, ирээдүй биш гэдгийг нийтээрээ харж байна.
Энэ тухай үргэлжлүүлэн хүргэсэн Танилц: “Тавантолгой түлш” ХХК-нд барьцалдуулагч нийлүүлсэн БНХАУ-ын дөрөв, дотоодын гурван компани нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эх орон минь
Энэ эх орон , ард түмнээ хулгайлдаг хулгайчуудыг яах вэ. ?
ХАМАРГҮЙ УЛААН ГАНБААТАР, ЭЛБЭГДОРЖИЙН БЭЭЛИЙ ДАВААЦЭРЭН МЭТИЙН ДАНДАА БУЗАР ХУЛГАЙЧИД ТҮЙВЭЭЖ ИРЛЭЭ.
НҮД УЛААН МӨНГӨ ЦАГААН ГЭЖ ЭНЭ АЖГУУ ҮМХИЙРСЭН АЛ ОЮУНХОРОЛ ЯАСАН ХАНАЖ ЦАДДАГҮЙ ШУЛМАС ВЭ? ШАР СЭМЖ СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ХАТСАН ТӨМСӨГ ЭЛБЭГИЙН ТЭЖЭЭСЭН ЗОЛБИН ГӨЛӨГНҮҮД ЯАСАН Ч ИХ ЮМ.ЭЛБЭГЭЭД ГОШНОГОДУУЛААД ХАРИУГАА МАНИАС АВЧ БАЙНА ЭНЭ ХҮМҮҮС БҮГДЭЭРЭЭ 3 ҮЕЭРЭЭ АЛНЫ ӨВЧИНД НЭРВЭГДЭНЭ ҮРГЭЛЖ НОЙТОН МЭДРЭМЖТЭЙ ЯВ
Ийм хулгайч нартай тэмцэх төр �##�га уу?
Тэгээд хэн нэгэн нь нийлүүлэх ёстой л биз дээ.
Хардах өвчтэй м�##�ууд шүү
НӨГӨӨ Л ТТ ГАШУУН СУУХАЙТ ТЗ, ТТ ТҮЛШ НҮҮРС ТОЙРСОН ХЭЛХЭЛДСЭН ХУЛГАЙЧУУДЫН УРТ ЦУВАА ҮРГЭЛЖИЛСЭЭР Л... ЮУНААС ХОЦОРХОВ . МАНАЙ ЭРХЭМ ЕӨК УХНААГИИЙН ХҮҮГИЙН НЭР БАС Л ЦОХИЖ ЯВАХ ШИВ
П.Урнаа та үаьсрын бүтээгдэхүүнийг эрчим хүчний нүүрс гэж нэрлэж зөөлрүүлж байгаа нь харамс�##�тай. Завсрын бүтээгдэхүүнийхээ элкмкнтийн шинжилгээг гаргаад үз. Тмйм өндөр хорт хольцтой эрчим хүчний нүүрс МУ-д бхгүйшүү.
ТУЗ-ын гишүүдийн ц�##�инг яагаад бөөнд нь оруулж гүтгэж байгааг мөн л ойлгосонгүй. Үндсэн хуулиар хөдөлмөрөө үнэлүүлэх эрхтэй. Хэдэн жилийн ц�##�инг нь бөөнд нь бичиж байгаад харлуулж байгаа нь Мидлинг гэж хорт хольц өндөртэй нүүрс химинй бүтээгдэхүүнийг нуун дарагдуулж өөр тийш олон нийтийн анхаарлыг холдуулж байна гэж харж байна. Наад түлшний асууд�##�д төрийн 3-н өндөрлөгөөс илүүтэй, MCS копманийн гүйцэтгэгч захир�##�ууд болох УИХ гишүүд ч хамаар�##�тай. Тэр завсрын бүтээгдэхүүнийг шахсан MCS-н удирдлагууд буруутай.
Барьц�##�дуулагчийг хятадаас авчирч хольдогийг ажилладаг хүн ярьж бна лээ. Монгол үйлдвэрээс авсан нэр хэмээж атгын чинээг авдаг, хужаар л дэмжсэн дээ эд нар.
Барьц�##�дуулагч нь монгол шүү хужаа барьц�##�дуулагч эрдэнэ шишээр хийдэг харин Монгол нь шохойгоор хийдэг �##�ь нь хортой байхуу ойлгомжтой биздэ
Одоо энэ хүрэлсүх гнж ерөнхийлөгчийн оролцохгуй гар дүрээгүй газар байхгүй боллоо доо . Энэ хүн монгол улсын ерөнхийлөгч үү төсвөөс хулгай хийж ард түмэнийг боолчлох гэсэн санаа зорилогттой хүн үү . Энэ хүн том том хэргүүдыг шийдэхгүй нөгөө ард түмний төлөө чөмгөө дундарт�##� тэмцэн �##�чихгүй юм бол гээд орилоод бсан хаачихаа нөгөө Цэндийн нямдорж шиг сүүлчийн цамцаа урагдт�##� тэмцэн гд солиороод бдаг хүүхнүүд шиг худ�##�ч хар новош нар бдаггүйг монголчууд ойлгоочээ
Энэ хэдэн хулгайчуудтай "Энержи ресурс"-ийг зориуд хутгаж нэр хүндийг нь харлуулж байгаа нь "Өөх өгсөн хүнтэй өглөө босоод зарг�##�дана" гэгч л болж дээ??!!
Оюунхорол гэдэг бузар шун�##�тай унтаахай авгай хаана идэх мөнгө байна гээд л өлөв долов хийгээд л явах юм
Энэ
Бүгдийг ш�##�гаач хэрвээ энэ улсад шударга үнэн гэж байдаг бол
Шуудайны тендэрь яаж ч ороод авч үзээгүй Энэ хэдэн заваан юмнууд бүгдийг нь авдаг юм
Эх орноо, үр хүүхдийнхээ эрүүл мэндийг дээрэмдсэн ДЭЭРЭМЧИД
Бүгдийг нь буудаж �##�
Нямбаатар хуульч мөшгөгч биш билүү энэ хулгайч нартаа хариуцлага тооцоочээ нэг карманд орчоо юу
АРЫГ МИНЬ Д.САРАНГЭРЭЛ АНИА МИНЬ ДААЖ БАЙХАД ТА МУУСАЙН УЛНЫХАН ЯАЧИЖ ЧАДАХГҮЙ !!!
Бас л хий шуугиад л чимээгүй болох бизээ. Ийм байхад хөгжил, иргэдийн амьдр�##�, эрүүл орчинд амьдрах эрх бүгд л "БУДАА". болж олон хүн амь насаа �##�дсаар л байх уу.
Шахм�##� түлшний хэрэг гэж бөөн шүүх хур�##� шорон орон болох вий. Тэд ч яахав хэдэн х�##�тар цаасаар тогуулиад зарим нь шорон нэртэй асрамжийн газарт хэд хонох байх...Харин бид бидний ирээдүй үр хүүхдүүд /Монгол улсын ирээдүй/ суурь өвчтэй хорт хавдартай, мартамхай оюуны гажигтай болоод дуусах нь.. Цахилгаан станцыг 400-500 сая $ барина гэр хорооллоо цахилгаа дулааны нөөцөөр бүрэн хангаад л болоо. 4 жилийн дотор бүрэн шийдэгдэх боломжтой.
Хэлэлцүүлэг хийгээч ээ... Нэг ж�##�ганд нийтээрээ бие биенээ утаж �##�ж байна. жинхэнэ тамын тогооны үлгэр гэж энэ дээ. Энэ бол чимээгүй Гиноцит /бие биенээ устгах/ Утасны цаанаас хашгирсаар байгаад хорт хавдраар үхэгсэд..
Ард түмнээ хордуулж байгаа энэ нөхдүүдийг геноцит хийсэн гэж шууд шоронд хийх хэрэгтэй.энэ шахм�##� түлшийг үйлдвэрлэхээ зогсоо.хордоод дууслаа.хууль гарга.дэлхийн орнуудад хэрэгжиж байгаа хуулийг хуулаад бхт�##�чих.
Утааны Утасны үзүүр Ерөнхийлөгчтэй холбогдлоо
Хаана мөнгө харагдана Завханы бүдүүн хар авгай Оюунхорол явж байх юмаа. Шун�##� нь шулам болжээ. БОАЖЯаманд байхдаа Богдтууланд өөртөө газар, Кувёйтын сангийн байрыг хувьчилж авахаар шун�##�тай одоо нөхрөө урдах бариад 55 тэрбум төгрөг биднээс аваад монголчуудаа хорт утаагаар утаж хордуулж, �##�ж байна
Ганбаатарыг заав�##� ш�##�гах хэрэгтэй
Тооцоо суд�##�гаагүйгээс шахм�##� түлш хүчээр түлүүлсэний дараа угаартаж нас барсан 600 гаруй иргэний өмнөөс хэн хариуцлага тооцох вэ