Н.Номтойбаяр: Евроазийн хэлэлцээг үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж харж байна

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай ярилцлаа.
-ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч есдүгээр сард Монгол Улсад айлчилсан явдлыг өрнөдийн орнууд ихээхэн шүүмжилж, Олон улсын эрүүгийн шүүх Монгол Улсын буруутай гэж үзсэн. Улмаар манай улс давж заалдах хүсэлт гаргасан ч ОУЭШ хүлээж авсангүй. Уг асуудлын талаар парламентын хэмжээнд яригдсан уу?
-Энэ асуудлыг би мэдэж байгаа. Гэхдээ хариулт өгөх боломжгүй.
-Зөв гэсэн зүйл дээр Үндэсний эвсэл аль ч намтай нэгдэнэ-
-Улс төрийн намын тухай хууль нэг жилээр хойшилчихлоо. Эвсэл тэргүүлж буй хүний хувьд та уг хуульд ямар байр суурьтай хандаж байна вэ?
-Олон намууд нэгдэж эвсэл байгуулж надад итгэн хариуцлага хүлээлгэж надаар тэргүүлүүлж байгаа. Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулсан. Гэхдээ зөвхөн хойшлуулсан гээд үр дүнд нь улс төрийн намууд цэвэр ариун болчихгүй. Энэ хуулийн дагуу хатуу гишүүнчлэлийг Үндсэн хуулиар хүртэл шаардаад байгаа. Өөрөөр хэлбэл 2028 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд улс төрийн намууд нийт сонгогчдын 1 хувьтай тэнцэхүйц хатуу гишүүнчлэлтэй байх хэрэгтэй болж байгаа. Энэ нь улам л цөөхөн монголчуудыг талцуулах, улс төржүүлэх маш буруу зүйл заалт. Энэ асуудлыг бид мэдээж хөндөж ярих ёстой. За яах вэ хатуу гишүүнчлэлтэй намууд нь байдаг л юм байгаа биз. Гэхдээ нэг намын гишүүн болсноороо төр засгийн гаргах бодлого шийдвэрт оролцдог өрөөсгөлийг халахгүй бол энэ бас л хөгжилд тушаа болж байгаа монголчууд бидний тэнэглэлийн асуудал байгаад байна. Үндэсний эвсэл бол аль ч намтай зөв зүйлийн төлөө хамтарч ажиллахад нээлттэй хатуу гишүүнчлэл байхгүй. Ийм л бодлого үйл ажиллагаа явуулж байгаа. Бид Ардчилсан намтай ч зөв юм нь дээр нэгдэнэ. Ардын намтай ч зөв зүйл дээр нэгдэнэ.

-Шинэ төсөв сэтгэл хангалуун биш байгаа. Гэхдээ хуучнаасаа хамаагүй дээрдсэн-
-Парламентад хамгийн олон суудалтай Ардчилсан нам, Хүн нам эрх баригч намтай гар барьчхаад улс орны томоохон төслүүдэд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхгүй байна уу гэж анзаарагдаж байна. Эндээс дахиад л УИХ сөрөг хүчингүй болчих вуу гэж харагдлаа. УИХ-ын гишүүний хувьд та үүнийг юу гэж харав?
-Ойлгомжтой л байна шүү дээ. Өнгөрсөн хугацаан дахь асуудлыг харвал мань мэт нь л төсөв дээр сөрж ажиллаа. Тодорхой хэмжээнд 100 хувь сэтгэл хангалуун үр дүн гараагүй ч ахиц бол гарсан. Үүн дээр АН, МАН гэлтгүй гишүүд сөрөг хүчин болоод бидэнтэй нэгдэж тодорхой үр дүнг гаргалаа.
Би шинэ төсөв дээр нэг их сэтгэл хангалуун биш байгаа. Гэхдээ анх өргөн барьснаараа батлагдсан бол импляци 15 хувьд хүрэх байсан. Үр дүнд нь доллар тун удахгүй 3700 хүрэх байсан. Ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж ААН-үүд нь үүд хаалгаа хаах байсан. Мэргэжлийн бус миний тооцооллоор төсөвт тодотгол хийгээд явснаараа импляци 2-3 хувь нэмэгдэхээс урьдчилан сэргийлсэн болов уу гэж бодож байгаа. Төгрөгийн ханшны сулралаас тодорхой хэмжээнд хэмнэсэн болов уу гэж бодож байгаа. Нэг талдаа ийм. Нөгөө талдаа зөв юм нь дээр ЗГ-аас оруулж ирсэн хуулийн төслийг нь дэмжиж ажиллаж байгаа. Жишээлбэл цөмийн энергийн тухай хууль. Яах араггүй зөв. Энэ хууль Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал гадаад бодлоготой шууд холбоотой. Том зургаар нь харж нэгдээд ажлын хэсэгт нь ороод ажиллая гэдэг шийдэлд хүрсэн. Эндээс би юу гэх гээд байна вэ гэхээр зөв буруугаа бид дэнслээд тухайн асуудал дээр дэмжиж ажиллах уу. Тухайн асуудлыг зогсоохын төлөө явах уу гэдгээ шийдвэрлэнэ.

-Энэ намар Үндэсний эвсэл амжилттай ажиллаагүй. Он гараад идэвхтэй ажиллана-
-Үндэсний эвсэл ирэх намрын чуулганаар хяналтын байр сууриас ажиллана гэж байсан. Энэ байр сууриндаа байж чадсан гэж үзэж байгаа юу. Цаашид яаж ажиллах вэ?
-Тэгэхээр товчхондоо хэлэхэд энэ намрын чуулган эхлээд бараг гурав дах сардаа орж байна. Үндэсний эвсэл нэг их мундаг амжилттай ажиллаагүй. Гэхдээ боломжийн хэмжээнд ажиллаж байна. Шинэ гишүүд маань бас гар хөл, эв зүйгээ олоод төрийн ажилд оролцож үг, үйлдэл гаргана гэдэг цаадах үр дүн нь маш хортой байж болдог учраас манай шинэ гишүүд маш нухацтай ажиллаж байгаа. Бид байнга уулзаж байгаа. Ерөнхийдөө зүгшрэх цаг хугацаа нь болоод дуусаж байна. Он гараад бид идэвхтэй ажиллана. Зарим асуудлууд дээр нэлээд санаачилгатай ажиллана. Жишээлбэл Нийгмийн даатгалын хууль дээр бид сууж байна. Агаарын бохирдол, хотын асуудал дээр бид сууж байгаа. Бүгд л ажлаа хийж байна.
-Хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Энэ засгийн газрын үйл ажиллагааг та хувь гишүүний хувьд юу гэж дүгнэж байгаа вэ?
-Маш муу байна. Асуудал болгон дээр дөрөөлж нэг үндэсний хороо байгуулаад тэндээ төрийн албаны хуулиас зугтаалгаж баахан бүтэц бүрдүүлчихнэ. Эрчим хүчний реформ хийх үндэсний хороо гэж 14 тэрбумын төсөвт өртөгтэй газар байна. Үр дүн нь юу юм. Эрчим хүчний үнийг нэмэх гэж үндэсний хороо байгуулсан юм уу. Гэнэдүүлж байгаад урьдчилан хэлэхгүйгээр тог тастах гэж үндэсний хороо байгуулсан юм уу. Ямар ажил хийх гээд байгаа юм.
ВИДЕО:
-Евроазийн худалдааны гэрээнд гарын үсэг зурвал нийт бүтээгдэхүүний үнэ буурна гэдэг Л.Гантөмөрийн үг худлаа-
-Евроазийн эдийн засгийн худалдааны түр гэрээ байгуулах асуудлыг Засгийн газар хойшлуулах шийдвэр гаргасан. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Евроазийн эдийн засгийн хамтын ажиллагааны зүгээс санал болгосон гэрээ. Энэ гэрээг бид байгаа мэдээлэлдээ тулгуурлаад дэмжихгүй байх зөв юм байна гэдэг шийдэл гаргасан. Гэхдээ энэ хамтын ажиллагаа өөрөө их түүхий. Яагаад гэвэл гэрээг бид өнөөдрийг хүртэл олж уншаагүй. Юу тодорхой байсан бэ гэхээр нуугаад байсан нь маш том хардалтыг үүсгэсэн. Ямар нэгэн байдлаар Монгол Улсад ашиггүй юм байна гэдгийг нуусан байдлаараа батлаад өгчихсөн. Тиймээс тус гэрээг үзэж, хартлаа дэмжиж болохгүй юм байна гэдэг байр суурийг илэрхийлж байгаа. Хэд хэдэн Засгийн газрын гишүүдээс асуусан. Тэд мөн гэрээний төсөлтэй танилцаагүй гэсэн. Сураг сонсоход зөвхөн Эдийн засгийн хөгжил хариуцсан шадар сайд Л.Гантөмөр болон түүний доор ажиллаж байгаа нэр бүхий хоёр хүний хүрээнд л энэ асуудал яригдаад байгаа юм. Тэгээд чимээгүй оруулж ирээд их хурлаар соёрхон батлах гэж байсан чинь гэрээний мэдээлэл задарч 375 нэр бүхий бүтээгдэхүүн ямар нэгэн тарифгүй монголын зах зээлд нэвтрэх асуудал хөндөгдсөн. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчид уг мэдээллийг соргогоор хүлээн авч, дампуурна гэдгээ ойлгоод хэл ам гаргасны үндсэн дээр гэрээг хойшлууллаа. Гэхдээ хойшлуулна гэдэг бас ноцтой үг шүү. Цаг хугацааны асуудлаас хамаарч дахин оруулж ирнэ гэсэн үг. Гэрээг битүүмжилж нууцлаад байгаа учир би энэ ажлыг улс үндэстний аюулгүй байдал түүний эсрэг гэмт хэрэг гэж харж байгаа.

-Энэ хэлэлцээр манай улсад ашигтай байх боломжтой юу?
-Монголдоо л том гэж яригддаг үйлдвэрүүд Оросын үйлдвэрүүдийн хажууд жижиг дунд үйлдвэр. Яг өнөөдрийн байдлаар орос руу юу гаргах гээд байгаа юм. Гаргах юм байхгүй. Мах гаргаж чадахгүй. Оросууд авахгүй. Хэдэн савласан мах гаргана. Тэр нь монголын эдийн засгийг солонгоруулах хэмжээнд хүргэж чадах уу. Үгүй. Ноос, ноолуур чинь масс хэмжээгээр гарах ямар ч боломжгүй. Тэр үйлдвэрлэлийн баз, сууриа манайх тавиагүй. Сууриа тавиад үйлдвэрлэлүүд нь ханаж цадаад гадагшаа дэлбэрэх нөхцөл үүссэн байсан бол энэ асуудлаа ярьдаг л юм байгаа биз. Тэгээд нэг баахан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ. Үр өгөөж нь хаана байна. Өмнөхтэйгөө нийлээд 2 их наядын төсвийг хүнс хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг дэмжинэ гээд санхүүжүүлсэн. Хаана юу үйлдвэрлээд байгаа юм. Дотоодын зах зээлээ чадан ядан хангахуйц ааруул л савлаж байна. Сүүгээ ч бид бүрэн үйлдвэрлэж чаддаггүй. 70 гаруй хувьд нь хятадаас хуурай сүү л оруулж ирж байна. Тэгэхээр энэ хэлэлцээ, гэрээ худлаа.
Харин нийт бүтээгдэхүүний хувьд химийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнүүд орос талдаа экспортын татвартай байдаг. Гэтэл бидний байнга хэрэглэдэг бензин түлш татваргүй байдаг. Л.Гантөмөрийн энэ гэрээнд гарын үсэг зурснаар нийт бүтээгдэхүүний үнэ бууна гэж яриад байгаа нь худлаа. Тэртээ тэргүй татваргүй юм чинь яаж буух юм. Харин оросоос бид авах ашигтай юм гэвэл Ерөнхийлөгч тэрбум мод хөтөлбөр гээд зарлачихсан. Орост юу байна. Сайн чанарын хямд мод байна. Тэр бидэнд хэрэгтэй. Манайд гангын үйлдвэр байхгүй. Орост бол бий. Барилгын түүхий эд металл хийцүүдийг бид авмаар байна. Түүнээс өөр оросоос авах хэрэгтэй юм би олж харахгүй байгаа юм.
Ер нь яагаад өнгөрсөн хугацаанд оросын талаас өндөр татвар манай улс руу экспортлох бараа бүтээгдэхүүн дээр тавьж ирсэн юм. Аливаа улс орны эдийн засгийн экспорт чиг баримжаагүй байвал өөрсдийнх нь эдийн засгийн аюулгүй байдал хангагддаггүй. Эдийн засаг нь хөгждөггүй. Тэгэхээр манайхыг хөгжүүлэхгүй л гэсэн бодлого. Анхнаасаа монголын эдийн засгийг хөгжүүлэхгүй л гэж өндөр татвар тавьсан.

-Манайх гаднын шахаанд ордог өрөвдмөөр улс-
-Монголд ашиггүй энэ хэлэлцээг хийх ажил нь манай бодлого уу эсвэл гаднын бодлого яваад байгаа юм уу?
-Манайх чинь цагаа тулахаар өрөвдмөөр шүү дээ. Гаднын шахаанд орно. “Энэнд элсэхгүй бол үүнийг батлахгүй бол үүнийг шийдэхгүй бол хариу ийм арга хэмжээ авна шүү” гээд. Тиймэрхүү улс төрийн нөхцөл байдлууд бол байна.
-Ерөнхийлөгч утааг хоёр дахин буулгах чиглэл өгсний дагуу хороо байгуулж, ажлын хэсэг гаргалаа. Мөн нийслэл дээр утааг буурах хүрээнд газ, зуухны асуудал яригдаж байна. Танай эвслийн хувьд уг асуудлууд дээр хэрхэн хандаж байна. Агаарын бохирдол дээр ажиллаж байгаа гэлээ. Ямар шийдэл ярьж байна?
-Утааг бууруулна гэж Засгийн газар онигоогоо чирч дуусгаж байна. Хэчнээн ажлын хэсэг байгуулж, хэчнээн үндэсний хороо гаргав, хэдэн их наядаар хэмжигдэх мөнгө зарцуулсан. Тэр хэрээр утаа нь нэмэгдээд л байна. Утааны асуудалтай тэмцэх нь улс төрийн асуудал байж болохгүй. Өнгөрсөн хугацаанд яаж тэмцэж ирэв. Эцсийн дүнд утаандаа ялагдлаа. Үүний нөгөө талд маш том хулгайн томтол суваг явж байгаа. Тэгэхээр хэрэгжиж ирсэн удирдлага, бүтэц эрхзүйн орчноо эргээд зайлшгүй харах цаг нь болсон. Сая Ерөнхийлөгч “намайг Ерөнхий сайд байхад утаа эрс буурсан” гэж байна. Энэ үнэн. Үүнтэй маргаад яах вэ. Тэгээд Шадар сайддаа үүрэг өгөх юм. Ингэлээ гээд ямар ч өөрчлөлт гарахгүй.
Харин утааны шийдлийг Үндэсний эвсэл яаж харж байгаа вэ гэхээр өнгөрсөн хугацаанд хийсэн утааны ажлууддаа эхлээд нэг дүгнэлт хийе. Тэгээд УИХ-аас онцгой бүрэн эрхтэй түр хороог байгуулаад Засгийн газартайгаа хуулиар олгогдсон эрх хэмжээ, чиг үүрэгт нь аливаа нэг байдлаар зөрчил гаргахгүй байх байдлаар шаардлагагүй баахан үндэсний хороодын заримыг нь татан буулгаж, заримыг нь нэгтгээд урт удаан хугацааны бодлого эрэлхийлье.
Хагас кокс, түлш, зуух гэдэг чинь утааг түр аргацааж байгаа хэлбэр. Эцсийн дүндээ утаа гэдэг чинь ядууралтай л холбоотой. Түүхий нүүрс түлж болохгүй гэ хэчнээн хууль зарлиг гаргаад яах юм. Тэр хүмүүс хөлдөж үхэх юм уу. Худалдаж авах ямар ч чадамжгүй байна шүү дээ. Тэгэхээр утаа гэдэг тэр чигтэй эдийн засгийн асуудал. Халамж тарааж байхаар түлшийг нь үнэгүй тараа л даа. Баахан ажлын хэсэг, үндэсний хороо, хурал, нийтийн сонсгол гээд зангиатай ажил чинь ихдээд байна. Үр дүн байхгүй.

Ер нь энэ утааны асуудлыг УИХ дээр нэг удаагийн үйлчлэлтэй эрхзүйгээр зохицуулагдсан түр хороо байгуулаад надаар ахлуулчих. Н.Номтойбаяр би ахалъя. Яагаад гэвэл надад ямар ч ашиг сонирхол байхгүй. Би хулгайг нь хийхгүй. Нэг талдаа эдийн засгийн чиг баримжаатай. Нөгөө талдаа шинжлэх ухааны чиг баримжаатай. Бүтэц талдаа онцгой бөгөөд цэргийн командлалтай зарчмаар уг асуудлыг явуулах ёстой. Маш хатуу зарчмаар явахгүй бол зүгээр нэг сонсгол хийсэн, хуралдсан байдлаар яваад хямралаас гарна гэвэл худлаа. Энэ санаачилгыг гаргах судалгааны бэлтгэл ажлыг манай ажлын алба хийж байгаа. Өчүүхэн хоноцын байдлаар хандахгүйгээр мань мэтэд энэ ажлыг хариуцуулаад өгвөл хийж чадна шүү.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хийе чадна гэж байгаа хүнээр нь хийлгэмээр юм утаа түгжрэлээс с�##�ж байв�##� �##�ь нам хийх нь ямар хамаа байна аа 2028 оны сонгуульд нөлөөлнө гээд хийлгэхгүй дээ
Номтойбаяр ш�##� Худлаа шоудаж байгаан,,,,,,Монгол Евроазийн гишүүнжлэлд элсээгүйд дотроо бол Баярлаж л байгаа______
Номтойбаяр зөв ярьж байна,бодит үнэн. Тэр оростой хийх гэрээ бол бараг хийж болохгүй гэрээ . Зөвхөн бид үйлдвэрлэдэггүй ,хийдэггүй бараан дээрээ л ирээдүйд байж болох өнцөг бол бий. Одоо болж байгаа дайн дуусаг,маш том өөрчлөлт хүлээгдэж байна!
ха ха өөрөө сайд бхдаа яагаад оролцож хийж бгаагүй юм. үнэхээр эх оронч юм бол луйвардаж авсан ц.суваргаа буцаагаад өг. худ�##� попордохоор нөгөө хэд нь бөөн баяр кккк
Номт хүн амьтан �##�ж чадна өөр юу ч хийж чадахгүй Нямтайшир байхгүй бол хэн ч биш зүгээр хог
...номтойбаяр зөв яриад байгаам бишүү. Түүнд хариуцуулаад урт хугацааны бодлого болгоод явуулаачээ. Зуух яндан яариад 20 жил боллоо
90 онд Ардчил�##� гэж сагсуурч " бид чадна " гээд байсан нохдууд улс орныг хэрхэн түйвээснийг мартаагүй биз. Нямтайшир мэтийн шун�##�тнууд баяжиж олон зуу мянган хүнийг хохироосон нүгэлтнүүдийн зулбасгууд гэнэт сэхээрэх үү ?
Чи Нямтайширын оронд байсан бол тийм юм бүтээж чадахгүй байсан нь чиний энэ бичсэн зүйлээс харагдаж байна!!!
Энэ нэг гэмт хэрэгтэн сүүлийн үед их олон юм ярих болж, �######� нь хорсож буй бололтой, яХүрэлсүх ээ харж, сонсож л байгаа байлгүй, тийм зү
Энэ новшийн шоронгийн хулгайчаас ордуудаа хурааж авах болоогүй юу. Үүнийгээ хамга�##�ах гэж жагса�##�таар гишүүн болсон новш
Энэ цемент блокоо л хамга�##�ж байгаа. Өөр юу ч биш.
Yriad bg zuild golduu A.Undraa gishuunii yria zuvlumj bn , naad zah n Nomt yaj uranii huuli zuv buruug medeh ve ? uunii medegch Undraa gishuun mergejiliin elchin said yvsan hun geh met zuiluud deer Nomt shn shipi. hiij bn , gehdee tuund yriad bgaa horoog n hariutsuulaad uguh heregtei , nuguu talaar Gantumur ch ylgaagui ed heden monpol ezdiin l erh ashigiin tuluu uursduu ch oilgohgui gereend hoishiluulalt hiijee gej bodogdoj bn . huvi humuusiin eriin l dugnelt shuu !
Ene g###g ner huvnd olj awah gj ih hicheej bnaa medehguin bna
Ёроолгүй шун�##�ын тулам болоод л худ попорч эрх мэдэлрүү улайраад байгаа эрүүгийн элмент
З�##�уучуудын төлөөлөл,зөв бодлогоор шийд.Чи бол чадна шүү.Амжилт хүсье...
ЭНЭ ХҮН ӨӨРӨӨ МОНГОЛЧУУДЫН БОЛОМЖИЙН ХУЛГАЙЛСАН НЬ ГЭМТ ХЭРЭГ БИШ ҮҮ?
Анхаар Казахстаны ЕС асан Кажегельдин что судьба Казахстана как члена Евразийского экономического союза будет сложной, и нам предстоит серьезная борьба за защиту наших экономических интересов. Уже сейчас Казахстан страдает в рамках этого союза.Евразийского экономического союза представляется незавидной, и многое зависит от пересмотра текущих механизмов, работающих в ущерб Казахстану. Бывший премьер-министр считает евразийская интеграция в значительной мере служит интересам России, иногда даже в ущерб другим партнёрам по союзу.