Гэмт хэрэг

44-р сургуулийн менежер өрөөндөө буйдан авна гэж сурагчийн монтаж, төгсөлтийн мөнгөнөөс ₮2 саяыг авчээ

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 44 дүгээр сургуулийн бага ангийн сургалтын менежер Ц өөрийн албан өрөөндөө буйдан авах ашиг сонирхлын үүднээс албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сургуулийн тавдугаар ангийн нийт 10 бүлгийн сурагчийн монтаж болон төгсөлтийн арга хэмжээнд зарцуулах ёстой байсан мөнгөнөөс буюу эцэг, эхийн зөвлөлийн мөнгөнөөс нийт 1.75 сая төгрөгийг авч буйдан авахад хүрэхгүй байна хэмээн нийт 2 сая төгрөгийг бэлнээр авсан байна.

Энэ талаар гэрчүүд шүүхэд дараах мэдүүлгийг өгсөн байна.

Ингэхдээ "тавдугаар ангиудын төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулахаар болж, эцэг, эхийн хурлаар дамжуулан нэг хүүхдээс төгсөлтийн монтаж, арга хэмжээний мөнгө 45 мянган төгрөг хуримтлуулахаар болсон байх бөгөөд энэ талаар багш Ц.Д нь сургалтын менежер Д.Ц-д дуулгахад “нэг хүүхдийн мөнгөнөөс 5 мянган төгрөг авна шүү, бусад багш нартаа дамжуулаад хэлээрэй” гэсэн.

 Ц.Д нь уг мөнгийг “сургуулийн тохижилтод зарцуулах гэж байгаа юм байна гэж ойлгоод менежер Д.Ц-гаас асуугаагүй” , Д.Цгийн өрөөнд буйдан авч өгөх зорилгоор мөнгө цуглуулж өгсөн" гэжээ.

Гэтэл дээрх мөнгийг хурааж менежер Д.Ц-д өгөх талаар бусад тавдугаар анги хариуцсан багш нарт хэлэхэд ихэд дургүйцсэн бөгөөд зургаадугаар сараас менежер Д.Ц нь уг мөнгийг цуглуулж өгөхийг шаардсан ба нийт тавдугаар ангийн 10 бүлгийн багш нар тус бүр 150 мянган төгрөгийг төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулахаар цуглуулсан мөнгөнөөс гаргаж, нийт 1.500.000 төгрөгийг Ж.З багшаар дамжуулан өгсөн байна.

Ингээд 1.5 сая төгрөгийг өгөхөд сургалтын менежер Д.Ц “бага байна” гэж голсон байх ба багш нар дахин хоорондоо ярилцаж байгаад 50 мянган төгрөгийг нэмж цуглуулан нийт 500 мянган төгрөгийг дахин өгчээ.

Гэтэл сургалтын менежер Д.Ц нь тавдугаар ангиудын багш нараас авсан 2 сая төгрөгөөр сургууль болон өөрийн ажлын өрөөндөө тохижилт хийгээгүй, буйдан худалдаж аваагүй байна.

Иймд Шүүгдэгч Д.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оноосон байна.

Холбогдох хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
12 сар 19, 2024 18:44

МУУ ҮМХИЙРСЭН АЛ ВЭ? САРЫХ НЬ ТЭМДЭГ САР ГАРАН ИРЭГ БЫСДА

Катанин
Катанин
12 сар 19, 2024 18:51

Ядарсан ч менежер бол доо. Ардчилсан намын хулгайч сайханб�##�аг новш хэдэн тэрбум доллар авилг�##�аар авч улс орныг асар их хохироочихоод гадаадад зүгээр л байна даа. Тэр хулгайчийг барьж ирж ял өгөө. Түүний дэргэд энэ хоёр сая төгрөг юу юм бэ? Шударга бай. элбэгдорж авчирч буудаж �##�.

Suragch bsn
Suragch bsn
12 сар 19, 2024 21:07

Ugsa aimr gangan avgai bsishd
Targan gj chigteihen zavaan shunaltai ym a

Зоч
Зоч
12 сар 19, 2024 21:54

Буйдан дээрээ юу яах гэсэн байх

Зочин
Зочин
12 сар 20, 2024 02:06
Reply to  Зоч

Ene humuus chini ner baidagguiee c.d. d.c. gehshig zorchih erh hyazgaarlana gdg ymar tom yal ve

Сайшаалт Ерөөлт
Сайшаалт Ерөөлт
12 сар 20, 2024 06:59

....СУРГАЛТЫН ХАЖУУГААР АМРАХЫГ ТУЛД СЕКС ХИЙХ ГЭЖ БУЙДАН АВААД Л..ОДООГИЙН ЗАЛУУ БАГШ БҮСГҮЙЧҮҮД НИЛЭЭН ЗАДГАЙ ЗАВХАЙ ЗАЙДАН БАНЗАЛ БОЛСОН ШҮҮ..! СУРГУУЛИЙН СУРАГЧДАД БУРУУ ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ БУРУУ ХҮМҮҮЖИЛ ӨГӨӨД Л..БУРУУ ТӨЛӨВШИЛ

Зочигэрэлгэрэлчин
Зочигэрэлгэрэлчин
12 сар 20, 2024 07:47

Энэ хуулийн за�##�т нь жижиг том гэхгүй бүх
Туша�##�танд шудрага үйлчилээсэй

Холбоотой мэдээ

Back to top button