Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний хэрэглээний чадлыг 2027 онд нэг удаа гүйцнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар эрчим хүчний асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн:
-Хөрөнгө оруулалтын дийлэнх нь эрчим хүчний салбар луу явж байгаа. Ер бид чадлаа хэдэн онд гүйцэх юм. Эгийн гол гомдол гаргасан л гэнэ. Тавантолгой шүүхийн маргаантай байгаа л гэж байна. Болж бүтэх юм байна уу. Хэзээ чадлаа гүйцэх вэ?
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Хэрэглээг эх үүсвэр маань 2027 оны зургадугаар сарын 30-нд нэг удаа гүйцнэ. Гэхдээ нэг удаа гүйцээд хаяж болохгүй. Нэг хүнд ноогдох цахилгаан эрчим хүчний хэрэглээгээр бид хоёр хөршөөс 4 дахин бага байгаа. Тэгэхээр ойрын жилүүдэд эрчим хүчний хэрэглээ жилдээ 12 орчим хувиар өсөөд явна. 12 хувь гэдэг нь 240 мвт нэмэгдэнэ гэсэн үг. Энэ Засгийн газрын үед 2027 онд хэрэглээгээ гүйцэж авна. Цаашаа нь жил бүр 250-300 мвт чадлыг нэмж ашиглалтад оруулж байж бид энэ хөгжиж байгаа цаг үеийг давна гэсэн тооцоолол байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үхэж д�##�д ормор юмдаа