Нохой муурын түр асрамжийн газар ажиллуулдаг Ч.Чулуунтуяа: "Насан үүрдийн эзэн нь болно" гэсэн итгэлтэйгээр амьтан тэжээх хэрэгтэй

Амьтны эрхийн төлөө, амьтныг хайрлаж хамгаалахын тулд өөрийнхөө амьдралыг хойш тавьж нохой муурын асрамжийн газар ажиллуулдаг, сайн үйлстэн Ч.Чулуунтуяа юм. Тэрбээр БНХАУ-д эдийн засагч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан эмэгтэй юм. Анх 2020 онд амралтаараа Монголд ирчхээд гудмаас нэг муур олж, түүнд тусалснаар эзэндээ орхигдсон муур нохойнд туслахаар шийджээ.
Ийнхүү дөрвөн жилийн турш эзэндээ орхигдож, хүмүүст зодуулж гудамд байх нохой муурыг асарч, хамгаалж байгаа түүнтэй ярилцлаа.
-Ковидоор Хятадаас ирээд монголд ямар олон амьтан гудманд орхигдсоныг мэдээд туслахыг хүссэн-
-Та ковидын үеэс эхлээд нохой муурт анхаарал тавьж эхэлжээ. Одоогоор хичнээн муур, нохой таны асрамжид байдаг вэ?
-Одоогоор 20 нохой, 59 муурыг харж, асрамжилж байна. Бүгдийг нь эзэнгүй байхад нь гудмаас олсон. Олон хүнд зодуулж, занчуулж, хөөгдөж туугдаад их ядарсан амьтад ирж байсан.
Харин одоо бие нь тэнхрээд нэгэнтэйгээ тоглож гүйдэг болсон.
-Таниас нохой, муур үрчилж авахаар хүмүүс ирдэг үү. Муур нохой үрчилчхээд голоод буцаагаад өгч байсан түүх бий юу?
-Хүмүүс их ирнэ ээ. Зарим нь сайн эзэн байж чаддаг. Би үрчлүүлсэн нохой мууртайгаа дийлэнх тохиолдолд холбоотой байдаг. Шинэ эзэнтэй болоод хэрхэн өсөж, торниж байгааг нь хардаг. Тэд чинь хүний харцнаас далд, хэнд ч төвөг болоогүй олон зовлон туулсан. Өөр эзэнтэй болж, шинэ гэр бүлийн гишүүн болоход нь ч харж халамжилдаг.
Харин үрчилж авчхаа таг чиг болчихдог хүмүүс байдаг. Цахим хаягуудыг маань блоклоод л алга болчихдог. Өмнө нэг удаа надаас нохой үрчилж авчхаад хоёр жил хашаагаа мануулчхаад байранд орохдоо үлдээгээд явчихсан байсан. Үлдээхдээ бүр бөгсөн биеийг нь төмөр гинжээр ороогоод үлдээчихсэн байсан. Амьд амьтан л болсон хойно түүнээсээ болж зөндөө өвдсөн. Одоо бөгсөн бие нь мэдээгүй амьтан болсон. Хүмүүс хэзээ ч өөрсдийнхөө хүүхдүүдэд тэгж зэрлэгээр тамлаж чадахгүй шүү дээ. Үг хэлж, үйлдэл хийдэггүй амьтан болохоор нь хамаг муу араншингаараа ханддаг.
-Яг дээрх жишээтэй ижил, асар их зовлон дундаас тань дээр ирсэн амьтдын түүхээс хуваалцаж болох уу?
-Одоо найм, есөн настай нэг банхар байгаа. Офицерын автобусны буудал дээр үргэлж байдаг байсан. Би дэргэдүүр нь гарах тоолондоо хоол өгдөг байсан. Гэм нь тэр нохойны урд хоёр хөл нь маажиг. Хөл нь тийм болохоор хүмүүс үрчилж, авдаггүй. Эмнэлэгт үзүүлэхэд, ясны хавдар байж магадгүй гэж байсан. Эмч нар бараг унтуулсан нь дээр гэж хэлж байсан. Тэр үед унтуулахгүй гэж гүрийж нохойгоо энгэртээ наасаар байгаад л хөл дээр нь босгосон. Одоо тэр нохой маань урд хоёр хөл нь бусад нохойнх шиг биш хэр нь хамгийн эелдэг хөөрхөн нохой болж өссөн. Амьд байх хугацаандаа хангалттай зовсон байх. Одоо үлдсэн амьдралдаа миний дэргэд, ижил олон ноход дундаа олдсон хоолоо хувааж идээд байж байх нь амар гэж боддог.
-Энэ мэт жишээгэр өнгөрсөн дөрвөн жилд хичнээн амьтныг аварсан бэ?
-Яг дөрвөн жилийн турш нэг өдөр ч хойш суулгүйгээр амьтан асарч явжээ. Барагцаалахад, 800 гаруй нохой, 900 орчим муур аварч тэднийг сайн эзэнтэй болгож, заримыг нь их өвдөлтөөс нь ангижруулж, унтуулж байсан байна.
-Асрамжныхаа нохой муурны хоолыг хэрхэн зохицуулдаг вэ?
-Нохойдоо өдөр бүр махан хоол чанаж өгдөг. Хонины гэдсийг дулаан цагт түлхүү өгдөг. Яагаад гэвэл гэдсэнд олон төрлийн ашигтай амин дэмүүд ихээр агуулагддаг. Харин муурыг элдэв шөл усаар хооллоод байж болохгүй. Тиймдээ ч үргэлж зориулалтын хоолоор нь хооллодог.
-Нохой муураа бүртгэлжүүлсэн үү?
-Ирэх ондоо өр зээл тавьж байгаад туулга хийлгээд, пасспорттой болгохоор ажиллаж байна. Ер нь цэвэр сайхан сэтгэлээр хийдэг ажил учраас санхүү мөнгөний хувьд нэлээн хүнд түвшинд байдаг.
-Мал, амьтны эмнэлэгт өрийн дэвтэртэй-
-Санхүүгээ үргэлж хандиваар босгодог уу. Гэнэтийн байдлаар үзүүллээ гэхэд эмнэлгийн төлбөрийг хэрхэн хийх вэ?
-Дийлэнх тохиолдолд хандиваар л болгодог. Өдөр тутмыг урсгал зардал, эмнэлгийн төлбөр гээд хэцүү л дээ. Би чинь бас нөхөртэй, хүүхэдтэй хүн. Амьдрал маань үргэлжилж байдаг. Олсон хэдэн төгрөгөө муур нохойндоо зарцуулчих гээд байдаг. Одоо эмнэлгийн дэвтэр дээрх өр маань нэлээн зузаан шүү дээ. Гэхдээ эмч нар маань их сайхан хүмүүс учраас ойлголцоод болоод л байдаг юм.
-Нөхөр, хүүхэдтэй гэж байна. Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авдаг вэ?
-Гэр бүлээсээ хараат бус байдаг. Нөгөө талдаа тэд ч намайг ойлгодог. Энэ зүйлдээ чин сэтгэлээ зориулж, тууштайгаар хийж яваа учраас ажлаа бас амьдралаа бүгдийг нь нэг дор зохицуулах гэж ихэд хичээдэг.
-Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд, сэтгэл хөдлөлөөрөө хүүхдэдээ амьтан авч өгчхөөд, дараад нь эзэн нь байж чадахгүй хаях тохиолдол ихээр гарч байна. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Хамгийн харгис хэрцгий үйлдэл хүнээс гардаг. Тэр дундаа бүр бага насны хүүхдээс ч гардаг. Нэг жишээ хэлье: Хүүхдүүд нийлж байгаад муурын нэг нүдийг суга татчихсан байсан. Халуун усаар шалзална. Бөгсөн бие болон хамрын нүх рүү нь төмөр утас хийнэ гээд хүний санаанаас гарамгүй харгис үйлдлийг хүүхдүүд хийх тохиолдол байдаг. Ийм болохоор гэр бүлээрээ судалж, ярилцаж байгаад амьтан авч хайрлах эсэхээ шийдэх хэрэгтэй. Түр зуурын сэтгэл хөдлөлөөрөө шийдсэн шийдвэр дараад нь буруу мэт санагддаг. Тиймээс гэр бүлдээ шинэ гишүүн нэмэх гэж байгаа бол сайн судлах хэрэгтэй. Амьтан болгоны үр зулзага бага байхдаа хөөрхөн өхөөрдөм хайр татам байдаг. Гэхдээ тэр бяцхан төлийн цаана асар их үүрэг хариуцлага гэж байдаг. Үүнийг л сайтар ухамсарлах хэрэгтэй.
Үүн дээр нэмээд хэлэхэд, манай улс жил бүр 1.5 тэр бум төгрөгөөр амьтдыг алж буудаж жижиг гөлөг муурыг савж алж амьдаар нь булж байгаа. Энэ бол аль ч улсад байхгүй хамгийн харгислал аймшигтай зүйл. Төр засгийн хүрээнд ч бидэнд хүнлэг байдал дутагдаж байна.
-Төрөөс гаргасан амьтны асрамж, биелэлээ олоогүй. Маш олон амьтад тэнд тамлагдаж, амиа алдсан-
-Энэ оны эхэнд улсаас "Хар үнэгний " аж ахуйд нохой муурын асрамжийн газар нээсэн. Тухайн шийдэл нь хэр зөв байсан бэ, амжилт олсон уу?
-Ёстой хамгийн буруу зүйл байсан. Тэр газар зүгээр л амьтдыг яргалдаг газар байсан. Нохой муурыг шуудайлж овоолж очоод, тэндээ тэжээл муу өөх гэдсээр хооллодог байсан. Хоол нь болохгүйгээс болоод ноход гудраг тусаж, үхэх нь үхсэн. Би нэг шөнө очиж тэнд байсан 23 нохойг асрамждаа авчирсан. Харамсалтай нь тэдгээр нохдын 17-г нь унтуулсан. Хэдий би тэднийг хүнд хэцүү зовлонгоос салгаж байгаа ч гэсэн унтуулга бол үнэхээр хэцүү сонголт. Маш олон тэрбумыг тухайн байгууллагад зарсан хэр нь амжилт олоогүй, амьтдыг асрамжлах биш яргалах газар болоод дуулсан. Хэрвээ удсан бол амьтдын бойны газар болох байсан байх.
-Та өөрийн асрамжийн газраа хаана байдгийг зааж, өгч болох уу?
-Нарийн зааж өгч болохгүй ээ. Буудлагийн хүмүүс оччихдог. Дээрэс нь хүмүүс амьтдад маань дотор гэдэс өгөөд, өвтгөөд байдаг. Яг туслая гэсэн хүн өөрөө холболгдоод хүрээд ирдэг. Олон нийтэд хаягаа дэлгэх нь их эрсдэлттэй байдаг.
-Нохдоо байлгаж байгаа хашаа таны нэр дээрх үү?
-Үгүй ээ сар болгон 450 мянган төгрөгийн түрээс өгдөг. Мөн сар болгоны урсгал зардал хамгийн ихдээ 200 мянга болдог. Хандив тусламжаар боломгүй үед нь өөрөөсөө мөнгө гаргаж байгаад л энэ түрээсийг төлдөг.
-Нохой болон муур өөр өөрсдийн онцлогтой амьтад та онцлогоос нь дурдвал?
-Нохой бол маш их энерги шаарддаг амьтан. Өдөрт 2-3 удаа тогтмол гаргадаг тэр нь эзнээ хөдөлгөөний дутагдалд оруулахгүй байх давуу талтай. Энэ бол наад захын л жишээ хамт байхад ханьтай хайр аз жаргал мэдрүүлдэг хүнээс ч илүү уйлах баярлах өвдөх гээд л бүх л мэдрэмжийг ойлгодог хэзээ ч таниас урвахгүй насан туршидаа хамт байж нэг л зүрх сэтгэлээх үнэнч хайрлах тийм л хөөрхөн амьтад даа.
Харин муур бол арчилгаа бага. Гэхдээ илүү ямбатай амьтад зав чөлөөгүй хүмүүст илүү тохиромтожй гэртээ хоол ус 00 байхад л болдог. Арчилгаа бага хүнээс илүү уйтгарлах гунихыг мэдэрдэг өвдсөн үед яг тэр газар нь хэвтэж хамт байхад бас л мөн адил хайр мэдрүүлж чаддаг стресс тайлагч хань болж чаддаг.
-Таны ирээдүйн зорилго?
-Хамгийн сүүлд зүрх сэтгэлээ зориулж, байгаа амьтдынхаа ирээдүйн сайн сайхныг л үзэх. Манай улс хүнлэг, нигүүлсэнгүй байж амьтдын асрамжий н газартай болж, хүмүүс амьтдыг чин сэтгэлээсээ хайрлаж, насан үүрдийн эзэн нь байдаг байгаасай. Гудманд орхигдох амьтдын тоо багасаасай гэж хүсдэг. Эцэст нь өөрийн чадлаараа амьтдын томоохон асрамжийн газар нээхийг зорьж байна.
Дээрх ярилцлагатай холбоотойгоор өнгөрсөн оны арванхоёрдугаар сард батлагдсан гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг танилцуулж байна.
Нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулах Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг өнгөрсөн жил баталж байв. Ийнхүү манай улс тэжээвэр амьтны тухай хуультай болж байв. Хуулийг танилцуулбал,
- Хуульд асран хамгаалагч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай,
- Гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байх, нохой муурын асран хамгаалагчийн сургалтад хамрагдсан байх,
- Олон нийтийн газар гэрийн тэжээвэр амьтантай зорчихдоо тухайн амьтны төрөл, биеийн хэмжээнд тохирсон хүзүүвч, хошуувч, цүнх, хөтөлгөө зэрэг зориулалтын хэрэгсэлтэй авч явах,
- Өөрийн гэрийн тэжээвэр амьтны үр төлийг асран хамгаалалтад авах зэрэг үүрэг хүлээнэ.
Мөн:
- Бусдын эрхийг зөрчихгүйгээр гэрийн тэжээвэр амьтныг асран хамгаалах,
- Гэрийн тэжээвэр амьтан тэжээснийхээ төлөө аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид байх,
- Хуульд заасны дагуу олон нийтийн газар, орон сууцны орчны газар, гудамж, талбайд гэрийн тэжээвэр амьтантай чөлөөтэй зорчих,
- Гэрийн тэжээвэр амьтны амь нас, эрүүл мэндэд бусдын учруулсан гэм хорыг арилгуулахаар шаардах зэрэг эрхтэй болж байна.
Ярилцлагад дурдсан хар үнэгний аж ахуй гэх тодотголтой амьтдын асрамжийн газрын талаарх сурвалжилгыг уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нохой муур бидэндтэй л адил хорвоогийн нэг бодг�##�ь. Олон амьтныг асарч тэжээж маш сайхан буянтай үйлс хийж яваа таньд эрүүл энх сайн сайхныг хүсье!
Amid amitan savj aldag oron Mongoloos oor bna uu zerleg balmad humuus yumaa , adilhan amid amitanshdee
ХӨГЖЛИЙН БАНК НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧУУДАА ТӨРӨӨС ТӨРСӨН ХУЛГАЙГААР ХООЛОО ОЛЖ ИДДЭГ ГАРУУДАА ЭНЭ: ХҮНД ТУСЛААЧ ГӨЛӨГНҮҮДЭЭ
Жинхэнэ Сахиусан тэнгэр гэж энэ хүнийг хэлнэ дээ. Төсвийн тэр их мөнгөнөөс өчүүхнийг ийм зүйлд зарцуулах хэрэгтэй. Хүмүүс амьтдыг �##�ж идэхээ зогсоосон цагт аймшигт хүчирхийлэл зогсоно.