Гадаад мэдээ
Нью-Йорк хотод БНХАУ-ын нууц цагдаагийн алба үйл ажиллагаа явуулж байжээ

АНУ-ын иргэн БНХАУ-ын засгийн газрын өмнөөс АНУ-д цагдаагийн алба нууцаар үйл ажиллагаа явуулахад тусалсан гэм буруугаа хүлээжээ. Прокуроруудын үзэж буйгаар бол Чэн Жинпинь болон Лу Жианван нар БНХАУ-ын Олон нийтийн аюулгүй байдлын яамны захиалгаар 2022 оны эхээр Манхэттаны Хятад хороололд нууц цагдаагийн алба нээсэн аж.
Дэлхийн 53 оронд дор хаяж 100 ийм нууц цагдаагийн алба байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байсан. Хүний эрхийн төлөөх байгууллагууд БНХАУ-ыг гадаадад байгаа Хятад иргэдийг заналхийлж, хянах зорилгоор цагдаагийн алба ашиглаж байна гэж буруутгаж буй. Гэхдээ БНХАУ нууц цагдаагийн газар байдаггүй хэмээн үгүйсгэсэн мэдэгдэл гарган, тэдгээр нь хилийн чанад дахь иргэдэд үйлчилгээ үзүүлдэг газрууд гэсэн юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.