УЛС ТӨР

С.Одонтуяа: “Эрдэнэс Монгол” компанийн санхүүжилтээр Багануурын уурхай дээр түшиглэн коксжих нүүрсний үйлдвэр барина

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудалтай холбогдуулан Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн сайд утаатай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа: Агаарын бохирдлыг бууруулах дээр Үндсэний хороо байгуулсан. Урт хугацаандаа утааг бууруулах мастер төлөвлөгөө боловсруулна. Бид дунд хугацаандаа хагас коксжсон нүүрсний үйлдвэр байгуулна. Багануурын уурхай дээр түшиглэнэ. Ойрын хугацаанд шийдвэрлэх тухайд, олон улсын жишгийг судлахад ийм үед хувийн хэвшлийн оролцоог хангах, нэмэгдүүлэх нь сайн туршлага гэж харж байна. Монгол Улс цаашид хувийн хэвшлийг дэмжиж ажиллана. Ингэхдээ аж ахуй нэгжийн нийгмийн ажилд оруулах хувь нэмрийн 1 хувийн татварын хөнгөлөлтийг агаарын бохирдолд зарцуулна. 2025 онд бүх санхүүжилтийг агаарын бохирлдол дээр төвлөрүүлнэ. Зөвхөн төсвийн хөрөнгийг харвал удаашралтай учраас өнөө маргаашгүй эхлэх ажлыг ойрын төлөвлөгөөнд оруулсан. Бүх төрлийн дулаалга, халаагуурын орчин үеийн шийдлүүдийг шийдвэрлэж, айл өрхүүдэд нийлүүлж, хангах боломж нээгдэж байна.

-Багануурын нүүрсний уурхайг түшиглэн үйлдвэр байгуулна гэсэн, ямар процесоор явах юм бэ?

-Энэ үйлдвэр нь “Эрдэнэс Монгол” компанийн санхүүжилтээр хийнэ. Бид түүхий нүүрснээс сайжруулсан нүүрс рүү шилжсэн нь тодорхой үүрэгтэй байсан. Одоо харин энэ нүүрсийг чанарын өндөр төвшинд гаргах асуудлыг ярина. Ухарсан зүйлээсээ татгалзах талаар ярьж байна.

-Нийслэлд газын хэрэглээг нэвтрүүлнэ гээд байгаа. Гэтэл өртөг нь өндөр гэж Эрчим хүчний сайд хэлсэн?

-Салбарууд хоорондын уялдаагүй байсан учраас Үндэсний хороо энэ уялдааг хангах тал дээр ажиллана. Газын хэрэглээ рүү шилжих нь зөв. Харин ямар төвшинд шилжихээ Засгийн газар дээр ярилцаад явна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 20, 2024 14:15

Хагас коксын үйлдвэр барина гэдэг хамгийн зөв шийдэл мөн л дөө.гэхдээ энэ үйлдвэрийн зураг, төсөв ТЭЗҮ санхүүжилт энэ тэр бас цавчаа найраа, авлига гэсээр байт�##� 10 жил өнгөрнө! Тэр үед Улаанбаатарын иргэдийн т�##� нь одоогийн өмхий хорт утаанаас үүдэлтэй янз бүрийн хорт хавдар болон бусад өвчнөөр байхгүй болсон байх бизээ? Бас тэр үед утаа гаргадаггүй х�##�аах технологи мэдээж гарцан л байх байлгүй дээ! Үхэж байхдаа таарсан ардын намынхаан!

Зэв жанжин
Зэв жанжин
12 сар 20, 2024 21:37

Орон сууцанд шилж,энэ л зөв шийдэл,бусад нь цавчаа

Зочин
Зочин
12 сар 21, 2024 10:01

ЭНЭ ХЭРЭГТЭЙ ЯАМ МӨН ҮҮ? ЭНЭ САЙД ЭНЭ АЖЛЫГ ХИЙХ ЧАДВАРТАЙ ЮУ ? ГЭЭД ОЛОН АСУУДАЛ БАЙНА ОДОНТУЯА ГИШҮҮНЭЭ ЭРХЭМСЭГ ХАТАГТАЙ МИНЭЭ ТА НӨХРӨӨ ТАНИЛЦУУЛААЧ ТАНЫГ НЭГ УДАА ЭРДЭНЭ БААВАЙД БАВУУЛСАН ГЭЭД АРДЫН ДУНД ЖИГ ЖУГ ХИЙХ ЮМ ХЭН ХАРЦЫН ҮҮНД ЧИНЬ БИ ИТГЭМЭЭРГҮЙ БАЙНА ТА МИНЬ БОЛ ОРЧИН ЦАГИЙН МАНДУХАЙ СҮҮЛИЙН ҮЕИЙН ПАГМАДУЛАМ ШҮҮ ДЭЭ МОНГОЛЫН ТӨРД БӨГСӨӨ ЛАВ ШИГТГЭСЭН АНИА МИНЬ ЮМ ШҮҮ ТАНЫГАА ШҮТЭЖ Л БИШИРЧ Л ХАЙРЛАЖ Л ХАРАМЛАЖ Л ХАРДАЖ Л СЭРДЭЖ Л ЯВАХ ЮМ ДАА АЯА ХОРВОО ЧИ НЭН ХАТУУ ШҮҮ НАДАД ЭНЭ ЭМЭГТЭЙГ БҮҮР ӨГЧИХӨӨЧ БУРХААН

Холбоотой мэдээ

Back to top button