Top StoriesНийгэм мэдээ

Аргалаар сайжруулсан шахмал түлш бүтээсэн эрдэмтэд: Энгийн хийх аргатай учраас өрхийн үйлдвэрлэл болгох боломжтой

Утаа өнөөгийн нийгэм дэх бидний нэн тэргүүний асуудал болоод олон жилийг ардаа үдлээ. Тэр ч утгаараа эрдэмтэд утаагүй түлш гаргахаар 2008 оноос хойш судалгаа шинжилгээ хийжээ. ХААИС-ийн эрдэмтэн, докторын багийнхан нэгдэн нийлж, аргалыг шатааж, сайжруулсан био түлш зохион бүтээжээ.

Бид тус түлштэй танилцахаар өдрийн 13 цагт ХААИС-ийг зорилоо. Биднийг очиход багш нар өөрсдийн судалгаа шинжилгээний шинэ ололт амжилтыг танилцуулахаар хүлээж байв.

Ийнхүү ИТС-ийн багш Ж.Эрдэнэдалайтай ярилцлаа.

-2008 оноос хойш судалгаа хийсэн. Тус судалгааны үр дүнд аргалаар сайжруулсан түлш хийх нь хамгийн боломжит арга болохыг тогтоосон-

-Анх энэ судалгааны ажил хэрхэн эхэлж байсан бэ?

-2008 оноос экологижсон технологи машины менежментийн профессорын багийн профессор н.Мөнбат гэдэг хүн био массаар био нүүрс гаргаж авах судалгааны ажлыг эхлүүлсэн.

-Био масс гэж юуг хэлэх вэ?

-Био масс гэдэг зүйл нь органик хог хаягдлыг хэлж байгаа юм. Мэдээж хүнд хэрэггүй, эдийн засгийн эргэлтэд орохгүй гэж байгаа. Ийм органик бүх төрлийн бодис материалыг ашигладаг. Жишээлбэл, ойн цэвэрлэгээнээс гарч байгаа модны хаягдал ,аргал, хөрзөн, хомоол, хоргол, сүрэл, өвс их хэмжээний өвс, хот цэвэрлэгээнээс гарж байгаа. Мөн ямар нэгэн хэвлэлт хийгдээгүй картон цаас, малын яс, самрын яс зэргээс янз бүрийн био нүүрс гаргаж авна. Ямар төрлийн органик бүтээгдэхүүн шатааж байна гэдээсээ хамаараад био нүүрснийх нь шинж чанар ондоо гардаг.

-Тэгэхээр эднийг туршиж байгаад, хамгийн боломжит хувилбар нь аргалыг шатааж байгаад, түлш хийсэн байх нь ээ?

-Био массаа юунд хэрэглэх вэ гэдгээс юмс их шалтгаалдаг. Хөнгөн хөвсгөр бүтэцтэй материалуудаас 30 орчим хувь нь био нүүрс болж гардаг. Био массыг шатаалаа гэхэд 30 орчим хувь нь био нүүрс болж гарна л гэсэн үг.

Жишээлбэл хүнд нягт ихтэй материал болох хулс, шинэсийг шатаах юм бол 30-аас 40 хувь нь био нүүрс болж гардаг. Мөн малын яс бас өндөр гардаг. 2008 онд хамгийн анх эхлээд бол модны хаягдал, аргал, хөрзөн шатаахаар судалгааны ажил нь хийгдсэн.

-Био нүүрсийг гаргах арга технологийн талаар илүү дэлгэрүүлбэл?

-Тэгэхээр био нүүрсийг гаргаж авдаг хоёр, гурван төрлийн зуух байдаг. Дэлхий нийтэд түгээмэл тархсан Түлед хэлбэрийн зуухыг бол монгол орныхоо нөхцөлд тохируулаад зохион бүтээх патент авсан байгаа. 2008 оноос эхлээд 2012 оны хооронд бол био нүүрсний төсөл судалгааны ажил дээр Америк улсаас хоёр профессор ирж ажиллаж байсан. Энэ хоёр профессор бол хоёулаа био нүүрс гаргаж авах чиглэлээр дагнасан. Тэд био нүүрсний технологидоо бол дэлхийд дээгүүрт үнэлэгддэг. Нэг нь дэлхийд хоёрт. Нөгөөх нь дэлхийд дөрөвт үнэлэгддэг. Ийм хүмүүс ирж сургалт, судалгааны ажил хийж байсан. Ингээд 2012 оноос хойш судалгааны ажлууд хийгдсэн.

Бид био нүүрсний эхний амжилттай туршилтуудаараа Оюутолгой компанид 40 орчим тонн био нүүрс нийлүүлж байсан. Мөн Монполиментэд бас 4-5 га газрын нөхөн сэргээлт хийж байсан. Уурхайн нөхөн сэргээлтэнд био нүүрсийг хэрэглдэг.

-Газрын нөхөн сэргээлтэд матеиал нийлүүсэн гэхээр био нүүрсний хэрэгээний талаар?

-Био нүүрсний хэрэглээ бол хамгийн түгээмэл хэрэглээ бол гадны оронд газар тариаланд бордоо болгож ашиглаж байна. Био нүүрсний үндсэн шинж чанар нь бол чийгийг өөртөө хадгалах чадвар өндөртэй. Хөрсөнд байгаа микро организм бичил биетнүүдийг өөртөө үржүүлэн амьдрах чадвар өндөртэй ийм бүтээгдэхүүн байгаа юм. Энийг нь бордоо болгож ашигладаг. Мөн модноос гаргаж авдаг гэж хэлсэн шүү дээ. Хус модноос авж байгаа нүүрсийг бол бид нарын нүүрсний шүүлтүүр байгаа.

Нүүрсний шүүлтүүрэнд түлхүү хэрэглэгддэг өндөр технологитой гэсэн үг. Харин хушганы гадна талын ясаар бас өндөр технологийн шүүх шүүгч материалууд гаргаж ирдэг. Энэ бүхнийг туршиж үзсний дараа аргал болон модноос гаргаж авж байгаа био нүүрсийг төмсний тариалангийн талбайд байрлуулж, бордоо болгож үзсэн. Тэгэхэд, хөрсний ялзмагийн хэмжээ, микро организимуудын хэмжээ 6 саяаас 60 сая болтлоо өсөж байсан.

Сүүлд 2020 онд малын яснаас гаргаж авсан био нүүрсийг Монгол улсын их сургуулийн судлаач багш нартай хамтраад туршилт хийж үзсэн.

Малын яснаас гаргаж авсан био нүүрс нь хүнд металлыг өөртөө шингээх чадвар өндөртэй. Хотын ногоон байгууламжинд хөрсөнд хийгээд хүнд металл хэрхэн шингээж байгааг нь үзсэн. Эрдэнэтэд уулын баяжуулах үйлдвэрийн цагаан тоостой тэр хавьд мод тариад, шилмүүст мод тарихад ургалтын түвшин багатай байна гэж үзээд тэнд бас туршилтын ажлууд хийгдсэн байгаа. Ингээд үзэхэд хүнд металлыг өөртөө шингээх чадвар асар өндөртэй байна гэж үзсэн. Бас хүлэмжийн ногоонуудад үзсэн. Хүлэмжийн ногоонуудад бордооны хэрэглээ өндөртэй гэж үзсэн. Био нүүрс гаргаж аваад бид найман төрлийн бүтээгдэхүүн хийж байгаа.

-Найман төрлийн бүтээгдэхүүнийхээ талаар?

-Аргал болон модноос гаргаж байгаа био нүүрсийг бол бид нар хийж байгаа. Сетболл гээд  бөмбөлөгөн үр байна. Модны үрийг бүрээд дроноор цацчихдаг. Мод ургуулах хөрсөн бортого байгаа. Самрын яснаас гаргаж авсан био нүүрсээрээ болохоор үнэр шингээгч хийж байна. Самрын яснаас гаргаж авсан био нүүрсээрээ бас болоод ирхээрээ гоо сайхны савангийн төрөлд ашигладаг гэсэн үг.

-Нэлээн сонирхолтой сонсогдож байна. Одоо буцаад түлшний яриа руугаа ороё. Аргалыг яг яаж түлш болгоод байна вэ?

-Шахмал түлшинд бол 1 кг түүхий эд аргал шатаалаа гэхэд 330 орчим грамм био нүүрс гарна гэсэн үг. Гаргасан био нүүрсээрээ 300 орчим граммаас 1 кг орчим био нүүрсээр түлш хийхэд 10 хувь буюу 40-өөс 70 грамм цардуул ороод энэ хоёр барьцалдуулагч болно. Тэгээд шахмал түлшээ гаргаж байгаа гэсэн үг.

Шахмал түлшийг бид нар гурван төрлөөр хийж үзсэн. Эхнийх нь голдоо нүхтэй цилиндр бөөрөнхий хэлбэртэй гаргасан. Хоёд дахь нь өндөгөн түлш. Яагаад ийм өндөгөн түлш ийм хэлбэртэй тэгээд тэрнээс том тэрнээс жижиг байж болохгүй байгаа юм бэ гэхээр шаталтын процесс явагдаж байх үедээ жигд шаталт явагдаад дуусаж байх ёстой. Хэт том болчих юм бол шатаж байх явцад үнс болсон хэсэг нь дахин шаталтанд ороод тэгээд өөр төрлийн бодисууд ялгарж эхэлдэг. Яг шатаад бүрэн дуусхдаа үнсээ дахин шатаахгүйгээр хэмжээ гэж байх ёстой тэрийг нь бас гаргаж ирж байгаа.

-Аргал бол хаана ч байдаг түүхий эд. Зөвхөн хот суурин гэхгүй хөдөө орон нутагт сайжруулсан түлш хийх боломжтой юу?

-Хамгийн их боломжтой. Бүр үүгээр өрхийн үйлдвэрлэл, цаашлаад ЖДҮ нээх боломжтой. Япон улсын ямамото гэдэг зуух байдаг. Тэр зуухыг л аль нэг аймаг авчихсан байхад иргэдээсээ аргалаа аваад, түүхий эдээ шатаалтанд оруулж, барьцалдуулаад, сайжруулсан түлш хийх боломжтой. Үүнийг бүр хөдөөө орон нутгийн дарга нар анхааралдаа аваасай гэж хүсэж байна. Мал байгаа газар аргал байж л байдаг шүү дээ. Эдийн засгаа дотооддоо эргэлдүүлэх маш том боломж.

-Тэгэхээр энэ сайжруулсан түлш одоо бидний ашиглаж байгаа нүүрсээс ялгаатай шинж чанартай юу?

-Байгаа. Энэ чинь хорт утааг өөрөөсөө ялгаруулахгүй. Аргалд байх бодисыг эхний шатаалтаар устгачихаж байгаа учраас сайжруулсан түлш хэлбэрт ороод дахин шатаагдахдаа ямар ч хорт хий ялгаруулахгүй. Мөн дулаанаа барих чадвар нь одоо хэрэглэж байгаа нүүрснээс дутахгүй. Хөвсгөр шинж чанартай учраас хөнгөхөн. Ер нь хүний биед сөрөг нөлөөгүй гэдэг нь хамгийн том давуу тал.

-Сэлэнгэ аймагт үйлдвэртэй гэж сонссон. Тус үйлдвэрийн талаар мэдээлэл өгвөл?

-Яг ч үйлдвэр биш ээ. Япон улсаас ямамото гээд био нүүрсээ гаргаж авдаг зуух оруулж ирсэн. Түүгээрээ эдгээр туршилтуудаа хийсэн гэх үү дээ. Саяхан л түлшний маань судалгаа шинжилгээ дууссан. Их хэмжээгээр үйлдвэрлэх хүчин чадалтай болоогүй байна шүү дээ.

-Ер нь цаашдаа Улаанбаатар хотод энэ түлшийг хэрэглэж, утаагүй болох боломж бий юу?

-Багаас л эхэлнэ. Хороо дүүрэгтэй хамтарна. Цаашлаад утаа ихээр гаргадаг хэсгүүд рүү хэрэглээнд нь оруулна. Тэгэж байж л утаа арай багасна. Үүнийг ихээр үйлдвэрлэх хүчин чадалтай болох болоогүй байна гэхэд болно. Эхний ээлжид утаатай Архангай, Баянхонгор, Завхан аймгууд үүнийг ашиглаж, утаагаа багасгаасай. Тэгээд хот суурин луу орж ирэх хэрэгтэй гэж бодож байна.

-Та бүхний хийсэн сайжруулсан түлш болон бусад долоон төрлийн бүтээгдэхүүний зах зээлд худалдаалах үнийн тоо хэмжээ гарсан уу?

-Хараахан гараагүй байгаа.

Ийнхүү бид бяцхан тооцоолол хийн яриагаа үргэлжүүллээ.

Нэг жилд 684,594 тонн шивх, ялгадас гаргаж аваад, үүнийгээ шаталтад оруулж, 30 хувиар нь сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхэд, 205 мянган тонн био нүүрсийг гарган авна. Нэг айлыг дунджаар 1.5 тонн нүүрс хэрэглэдэг гэж авч үзэхэд 136 мянган айлыг нүүрсээр бүрэн хангах боломжтой гэсэн тооцоолол гарч байна.

Аргал болон сайжруулсан шахмал түлш
Аргалыг шатааж гаргасан био нүүрс

Үргэлжлүүлэн бид инженер технологийн багш доктор Б.Нямгэрэлтэй сайжруулсан түлшний түүхий эдийн талаар ярилцлаа.

-Фирмын аж ахуй нэлээн сайн хөгжиж байгаа ч бордоо болохгүй шивх ялгадас маш их гарч байгаа. Үүнийг гадаадын жишгээр дахин эргэлтэд оруулах нь хамгийн зөв шийдэл-

-Сайжруулсан түлшний түүхий эдээр яагаад аргалыг сонгох болсон бэ?

-Миний судалгааны ажлын чиглэл болохоор эрчимжсэн фирмийн аж ахуйн механикжуулалт. Эрчимжсэн фирмийн аж ахуй, нүүдлийн мал аж ахуйн механикжуулалд эрчимжүүлэлтийн талаар судалгаа хийгээд ирэх явцад малаас ялгарах шивх ялгадас гэсэн асар том асуудлуудтай тулгарсан. Манай нүүдлийн аж ахуй малын аргал бол хөрсөндөө шингээд буцаад хөрсөндөө шим бордоо болоод эргэлдэж байгаа шүү дээ. Гэтэл сүүлийн үед эрчимжсэн үхрийн, хонины фирмийн аж ахуй нэлээд ихэдсэн байгаа. Ялангуяа үхрийн аж ахуйнууд. Тэдгээрийн шивх ялгадас яг манайх шиг аргал болж хөрсөндөө шингэхгүй. Тэр чигээрээ тэжээлийн үлдэгдэлтэй байгаа. Идэж байгаа тэжээлийн төрөл энэ ч гэсэн хүчид тэжээлийн эзлэмж их байгаа учраас тэр чигээрээ шавар шавхаг, шавхай шивх ялгадас гэж нэрлээд байгаа байхгүй юу. Тэрийг бол аргал гэж нэрлэхгүй шүү дээ. Тэгээд бордоо ч болохгүй байгаа шивхийг юунд хэрэглэх талаар судалгаа, шинжилгээ хийсэн гэх үү дээ.

-Тухайн судалгааны дүнгийн талаар?

-Гадаадын эрчимжсэн аж ахуй шивэх ялгадсаа яадаг вэ гэхээр. Хүрээлэн буй орчноо байгаль орчинд сөрөг нөлөөгүй байлгах үүднээс дандаа буцаж эргэлтэд оруулдаг. Нэг бол бордоо хийнэ. Нэг бол Вегас, үйлдвэрлэгч юм уу ямар нэгэн байдлаар эргэлтэд оруулдаг. Манайх бол тийм юм байхгүй.

Өнөөдрийн байдлаар хот орчмыг тойрсон 1000 гаруй эрчимжсэн фирмийн аж ахуй байгаа гэж байгаа шүү дээ. Тэднээс гарч байгаа шивх нь орчинд бол хүлэмжийн хий ялгаруулалтад тэр чигээрээ л маш их хорт хий ялгаруулдаг. Тэгэхээр энэ болохгүй зүйл байгаад байна гэдгийг гаргаж ирсэн. Дараагаар нь 2022 онд манай профессорын багийнхан нийлж, тэмээнээс бусад малын тоо толгойг судалсан. Тэмээнээс бусад дөрвөн төрлийн малаасаа нэг малаас гарах шивх ялгадасны хэмжээг малаас тодорхойлж гаргаж ирж байгаа юм. Ингэхэд, нийт 85,264 сая тонн гэсэн хариу гарсан. Ингээд малын ялгадсаар био нүүрс хийх боломж байгаа эсэхийг судалсан.

-Хөдөө орон нутагт л энэ нэлээн эрчээ авах юм байна гэж ойлгож болох уу?

-Тэгвэл өрөөсгөл ойлголт болно. Улаанбаатараас хааш хаашаа 30 радиус дотор малын шивх, ялгадсын тоо хэмжээний талаар судалгаа хийхэд Төв аймгийн Борнуур, Батсүмбэр тэгээд Партизаны орчмын газар нутаг 3 аймгийн зарим сумдууд орсон. Өөрөөр хэлбэл нүүдлийн мал аж ахуй нийслэлээс хааш хаашаа 30км-ын радиуст суурин эрчимжсэн фермийн аж ахуй орж байгаа. Ингээд татаж байгаад бид нар нийт шивх ялгадасны нөөцийг нь тооцсон. Тэгэхэд бол нэг жилд 654,594 тонн шивх ялгадас ялгарч байна гэсэн тооцоо гарч ирсэн. Энэ 684594 тонн шивх ялгадсаар жилд 400 тонн био нүүрсийг үйлдвэрлэх 270 гаруй био нүүрсний үйлдвэр барих ийм нөөц байна гээд тогтоогдоод гараад ирсэн гэж болно.

-Нэг үхрээс тэдэн кг шивх ялгадас гараад, түүгээр тэдэн кг сайжруулсан түлш хийнэ гэсэн нарийн тооцоо бий юу?

-Нэг үхрээс бол нэг хоногт дунджаар 18 кг шивх ялгадас гарч ирж байна. Нэг хониноос 1.2 кг гардаг.

Одоогоор үйлдвэрлэж байгаа бөмбөлгөн болон өндгөн түлш

ХААИС-ийн эрдэмтдийн гаргасан долоон төрлийн бүтээгдэхүүнийг нарийвчлан зургаар мэдээлэл хүргэе

  • Био-нүүрс агуулсан малын эм-Карбитин

Хорт болон хогийн ургамал, химийг бодис үйлдвэрлэлийн хагядал, ахуйн хэрэгээлний бодисоор малын ходоод гэдстйг цэвэрлэх эм бэлдмэлийг бүтээсэн.

  • Үнэр шингээгч

Мод, малын яс, самрын яс зэргээс био-нүүрс гарган хиншүү болон чийг шингээх зориулалттай үнэр шингээгч хийжээ.

  • Үрслэг бойжуулах хөрсөн блок

Тарьсан модны 30-45 хувь нь ургадаг гэх тооцоолол байдаг бөгөөд энэхүү үрслэг блокыг суулгаж өгснөөр модны гол бат бөх бүдүүн ургадаг байна. Мөн модны үндэс гол томрох тутам үр өгөөжөө өгч, байгальд бордоо болон шингэдэг аж.

  • Бөмбөлөг

Мод ургамлын дээрээс ил харагдах байдлаар цацахад, байгальд бордоо болж үлддэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ганболд
Ганболд
12 сар 25, 2024 05:06

Гайх�##�тай! Энийг орон нутаг болоод гэр хороололд шууд хэрэгжүүлж нэвтрүүлээсэй билээ!

Бүх шатны засаг дарга удирдлага ийм хэрэгтэй зүйлсийг иргэд олондоо хүргэж түгээж мэдүүлдэг болоосой! Баярл�##�аа АМЖИЛТ ????????????????????????????

Зочин
Зочин
12 сар 25, 2024 13:50

Арг�##�ийг арг�##�иар нь үлдээвэл яасан юм бэ.Баасаар мөнгө олно гэж яаж бодож чадаж байнаа.Тэгээд бас м�##�ын баас цуглуулана тээ

Зочин
Зочин
12 сар 25, 2024 16:57

ЖИНХЭНЭ МОНГОЛ УХААН ДЭЭР ҮЁД Л БИД НҮҮРСЭЭ ТОМЧИЛЖ ТҮЛЭЭД ҮЛДСЭН ХОГЫГ НЬ АРГАЛТАЙ БАЗАЖ ХАТААГААД ӨВӨЛ ТҮЛЭХЭД ҮНЭХЭЭР ДУЛААХАН УТАА ТОРТОГГҮЙЛ БАЙЛАГ БАЙЛАА ОДОО ХҮРЭЛСҮХНЯНБАКТЁР ОЮУЛЗГАНА 3 НЬ БИД ШИНЭ БҮТЭЭЛ ГАРГАЛАА ГЭЖ МӨӨРӨХ БИЗ АЛБААР ХЯТАД ХИМИЙН БОЛИСТОЙ ХОЛЬЖ МОНГОЛЧУУДЫГ ХОМОРГОЛОН УСТГАХ ҮЙЛ АЖИЛОАГАА ЯВУУЛЖ БАЙГААГ МЭДДЭГГҮЙ ӨМБҮҮНҮҮДҮҮ

Зочин
Зочин
12 сар 25, 2024 18:47

боломжийн л зүйл. гэхдээ нэг их 20 жил суд�##�гаа хийлээ нтр гээд ялархаад яахав. түлш хийхэд арг�##�ын энерги сайн ч илчлэг чанар ш�##�ихгүй. ер нь ингэхэд дэмий хөрөнгө үрсэн хэрэг болох гээд байна.

Иргэн
Иргэн
12 сар 25, 2024 23:05

1981 онд хийгдсэн "Гэрлэж амжаагүй явна" ус/кино тв-гээр байнга л гаргадаг. Тэгвэл тэр кинонд наад нүүрсийг арг�##�тай хольсон шахм�##� түлшийг чинь жирийн м�##�чин хийгээд ашигладаг болчихсон тухай өгүүлдэг. Энэ бол наанадаж 45 жилийн өмнөх явдлын тухай Шарын голын уурхайн ажил, үйл явд�##�тай холбоотой хугацаа шүү дээ. Цааш нь нуршаад яахав дээ ичмэрүүд ээ!

Зочин
Зочин
1 сар 18, 2025 22:47

М�##�ын бууц, хаягд�##�ыг ногоочид шууд т�##�байдаа хийдэг болсон. Компост хийхийг мэддэг ч хийхийг хүсдэггүй. Бордоожуулагч ч байсан ч бас л хэрэглэдэггүй. Уг нь шахм�##� түлш, нүүрс болгоод
үнсийг нь бордоо болгох нь зөв байх. Арг�##�ын утааны ач тусыг Монголчууд сайн мэднэ. Ариусгах чад�##� өндөртэй.Үнс нь бохирын үнэр дардаг. 00 - д хийхэд бүр сайн. Шахм�##� түлш заав�##� барьц�##�дуулагч хийх ёстой юм болов уу? Хөдөө орон нутагт арг�##� бууцаа хогтой холихоо больж ялгаж ашиглав�##� их нөөц байна. Японы нүүрс болгодог технологитой техник их чух�##� санагдлаа. Шинжлэх ухааны шинэ ололтоо лэмждэггүй төрд их учир байна аа. Иөриын хийж ч�##�ахгүй байгаа ажлыг ТББ ууд хийх ёстой Энэ нь ч зөв. Та бүгд хөдөө орон нутгаар явж сург�##�т сурт�##�чилгаа хийдэг үү? Хамтран ажиллахад бэлэн байна. Амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button