Байден цаазын ялтай 40 хоригдлын 37-г нь өршөөлөө

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бүрэн эрх нь дуусахаас өмнө холбооны шүүхээс цаазын ял сонссон 40 хоригдлын 37-д нь өршөөл үзүүлсэн байна. Ингэснээр тэдгээр хоригдлуудын ял тэнсэн харгалзах боломжгүй бүх насаар хоригдох болж суларч байгаа юм. Ерөнхийлөгчийн гүйцэтгэх зарлигаас ялгаатай нь өршөөлийн шийдвэрийг хэн нэгэн буцаах боломжгүй байдаг.
20 жил орчим завсарлаад байсан цаазаар авах ялыг Доналд Трамп анхны удаа ерөнхийлөгчөөр ажиллахдаа үргэлжлүүлсэн. Түүний дараа ерөнхийлөгчийн эрхийг авсан Байден цаазаар авахыг эсэргүүцэн кампанит ажлаа явуулсан юм. Ийм учир тэр 2021 оны нэгдүгээр сард албан тушаалаа хүлээн авахдаа ялын дээд хэмжээг сонссон хоригдлуудыг цаазаар авахыг түр хугацаанд хойшлуулсан.
Өршөөл үзүүлснийхээ дараа Байден мэдэгдэл хийхдээ “Бүү буруу ойлгоорой. Би эдгээр алуурчдыг буруушааж, тэдний жигшүүрт үйлдлийн хохирогч, төсөөлшгүй, нөхөж баршгүй хохирол ассан гэр бүлүүдийн өмнөөс гашуудаж байна. Гэхдээ ёс зүй болон туршлагадаа тулгуурлан холбооны түвшинд цаазаар авах ялыг зогсоох ёстой гэдэгт би урьд өмнөөсөө илүү итгэлтэй болсон. Ийм учир шинэ захиргаа миний зогсоосон цаазаар авах ялыг үргэлжлүүлэхийг зөвшөөрч чадахгүй” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэв Трампын хүү нь хар тамхины хэрэгт орооцолдож, хар тамхи татаж, хурд хэтрүүлж, дээр нь Укрианд очиж нууцаар зэвсэг заран, оросудыг өдөх компанит ажил хийгээд чөтгөр Байдены хүү шиг баригдсан бол аав нар нь өршөөх ч дайсанууд нь өршөөхгүй байсан. Тэд ард түмнийг Трампын эсрэг ашиглахын тул чөтгөр Байден, шулам Камилла нар бүхнээ хийж CNN, BBC news Bloomberg гэх мэт том хэвлэл мэдээлэлэээр өдөр шөнөгүй мэдээлэл цацаж ард түмний эсэргүүцэл, байнгын шүүхийн зарлан дуудах, прокурорууд нь бүх насаар нь хоригдох ял тулгах, шүүх гуйвуулсан мэдээлээр нь хүн шүүхийн тулд өөрийн т�##�ын хүнээ тавих гээд бүгдийг хийнэ дээ. тэгээд үүнийг нь бүр Трамп хийсэн, зөвлөсөн мэтээр гуйвуулж цацаж өгөх байлаа. Гэвч чөтгөр Байдены хүү тул бүгд чив чимээгүй байлаа гэж.