“Toyota” компани Трампын тангараг өргөх ёслолд нэг сая ам.доллар хандивлана

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп ирэх жилийн нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөж, албан тушаалаа хүлээн авна. Тэгвэл түүний тангараг өргөх ёслолд автомашин үйлдвэрлэгч хамгийн том компани болох “Toyota” нэг сая ам.доллар хандивлаж буйгаа мягмар гарагт /2024.12.24/ мэдэгдсэн байна. Харин даваа гарагт /2024.12.23/ “Ford Motor”, “General Motors” адил хэмжээний хандив тус тус өргөсөн юм. Тэдгээр компаниас гадна “Amazon”, “Meta”, “Uber” компаниуд мөн нэг сая ам.долларын хандив өгсөн.
“Ford Motor” болон “General Motors” компани мөн тус арга хэмжээнд ашиглах автомашиныг нийлүүлнэ гэж мэдэгджээ. Трамп ерөнхийлөгч болсныхоо дараа Мексик, Канадад тавина гэж мэдэгдсэн гаалийн татвар нь Хойд Америкт үйл ажиллагаа явуулдаг олон автомашин үйлдвэрлэгч компаниудад нөлөөлнө. Мөн Трамп цахилгаан машин дээр Жо Байдены баримталж байсан бодлогын ихэнхийг цуцлах төлөвлөгөөтэй байгаа.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.