Гадаад мэдээ

“Azerbaijan Airlines”-ын онгоц Казахстанд осолдож 38 хүн амь үрэгджээ

Лхагва гарагт /2024.12.25/ “Azerbaijan Airlines”-ын J2-8243 нислэг Казахстан улсын Актау хотын ойролцоо осолдсоны улмаас 38 хүн амь үрэгджээ. “Embraer” маркийн тус онгоц Украин дроны халдлага явуулж байсан ОХУ-ын бүсээс өөр тийш чиглэснийхээ дараа осолдсон байна. Тодруулбал тус онгоц товлосон маршрутаасаа олон зуун км хазайж, Каспийн тэнгисийн эргийн ойролцоо осолдсон юм.

ОХУ-ын Чечень муж дахь Грозни хотыг чиглэж явсан тэрхүү онгоц шувуутай мөргөлдсөний улмаас осолдсон байж магадгүй гэж ОХУ-ын нисэхийн хяналтын алба мэдэгджээ. Харин нисэхийн мэргэжилтэн шувуу мөргөсөн байх магадлал бага гэсэн юм. Ослоос амь гарсан 29 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Албаныхан тус онгоц яагаад далайд гаталсан тухай тайлбар өгөөгүй юм. Гэхдээ тэрхүү осол Украин Чечень мужид дроны цохилт өгсний дараа болсон аж. Онгоцны нислэгийн замд хамгийн ойр байсан ОХУ-ын нисэх онгоцны буудал лхагва гарагт хаасан байжээ. Киев одоогийн байдлаар Чечень мужид дроны цохилт өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев хэлэхдээ онгоц цаг агаарын таагүй байдлаас болж чиглэлээ өөрчилсөн гэж өөрт нь мэдээлэл ирсэн хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 26, 2024 22:35

Хогын казакууд үхэж дуусаасай

Зочин
Зочин
12 сар 27, 2024 06:04

Дроны хэрэглээгээ хянахгүй бол

Холбоотой мэдээ

Back to top button