10 жилийг алдсан Гашуунсухайтын хил холболт хөдөллөө: Буруутан нь Х.Баттулга биш юм бол хэн гэж?

2003 онд санаачилсан, 2008 оноос албан ёсоор ярилцаж эхэлсэн гэгдэх Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох ажил Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед хийгдэх гэж байна. 20 шахам жил болоход БНХАУ-ын талтай нийт 60 удаа уулзсан гэх юм.
20-р зуунд Замын-Үүд-Эрээн боомтыг холбосон. Харин түүнээс хойш төмөр замын өөр холболт хоёр орны дунд ер хийгдэлгүй өдийг хүрсэн нь харамсмаар дүр зураг.
Ерөөс Тавантолгойнхоо ордоос нүүрс зөөх төмөр зам бариад, боомтод нь холбочхож чадахгүй 10 шахам жил болчихсон гэсэн үг л дээ. Хурааж хэлэхэд амархан ч монголчуудын хувьд тийм байсангүй.
Тавантолгойн бүлэг орд, Гашуунсухайтын төмөр зам гэдэг Монголын түүхэн дэх хамгийн их популизм, улстөржилт дагуулсан сэдвүүдийн нэг. Энэ бол нөгөө өргөн, нарийн царигийн маргаан, “Хятадууд танкаар орж ирнэ” хэмээх пропаганда. Нөгөө талаас мөнөөх л бүгдийг хамж хийдэг MCS тойрсон яриа юм.
Ямартай ч Ерөнхийлөгч асан Х.Баттулга оффтейк гэрээ байгуулж, улсын нууцад авч байгаад “Голомт”-ын Д.Баясгалангаар Гашуунсухайтын төмөр замаа өргөн царигаар бариулаад авлаа.
Одоо хилээ холбоё гэхэд дахиад улстөржилт мандвал БНХАУ-ын талын өмнө өнөөгийн Засгийн газар таагүй байдалд орох юм. Тийм ч учраас багагүй хугацаанд төлөвлөж, оноос өмнө суурь ойлголцлоо улс төрийн хувьд цэгцэлж авахаар тэд тооцов.
"Чайна энержи"-тэй хэлэлцээр хийхийн өмнө УИХ-аар батлах тогтоол: Гуравдагч тал оруулахгүй, өргөн нарийн царигийг дахиж сөхөхгүй
Ийнхүү БНХАУ-ын “Чайна энержи” компани хил холболтын төмөр зам, ачиж буулгах терминалыг барьж өгөхөөр боллоо. Ингэхдээ ЭТТ ХК-иас 16 жилийн хугацаанд тогтмол нүүрс авъя, өөрсдөө олборлоё гэдэг санал тавьсан. Энэ дагуу хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахын өмнө, УИХ-аар тогтоол батлахаар хүлээгдэж байна.
Тодруулбал, улс төрийн ойлголцлыг баталгаажуулах, ерөнхий чиглэлээ тодорхой болгох тогтоол оруулж ирсэн. Үүнийг өчигдөр УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэн дэмжээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Өнөөдөр эцэслэн батлах чигтэй байна.
Харин тогтоолдоо хэд хэдэн анхаарал татах агуулга тусгасан нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын чуулганы хуралдаанд хэлсэн үгтэй ч уялдав. Эдгээрт,
- Энэ удаа гуравдагч талыг оролцуулахгүй
- Өргөн нарийн царигийн маргааныг дахиж гаргахгүй
- БНХАУ талын алдагдсан боломжийг нэхэмжлүүлэхгүй
- “Чайна энержи” ЭТТ ХК-иас 16 жилийн хугацаанд тогтмол нүүрс авна зэргийг дурдаж болж байна.
Мэдээж алдагдсан боломж гэдэг нэр томъёо энд яригдана. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хөдөлж байгаа, өнгөрсөнд удаан гацсан асуудлын гол буруутан хэн юм бэ? Хэн нэгэн өнөөдөр хариуцлага хүлээхгүй гэж үү гэсэн асуулт тавигдана.
Буруутан нь хэн бэ?
УИХ-ын чуулганы хуралдаанд үүнийг хөндөж, бөөн популизм бужигнах болов уу гэтэл тэгсэнгүй. Ц.Сандаг-Очир гишүүн нэлээд ширүүн тэгж асуугаад УИХ-ын даргад амаа алгадуулчихлаа. Дахиж дуугарсангүй, шинэ гишүүд нэлээд ажил хэрэгч маягтай асуултууд л тавив. Харин Н.Номтойбаяр нарын хувьд “Л.Оюун-Эрдэнэ сайн ажилласан байна. УИХ-ын дарга ч улс төрийн ойлголцлоо аятайхан хийчхэж” гэж дуугарсан юм. Ерөнхий уур амьсгалын хувьд улстөржилт явагдсангүй. Энэ удаа Л.Оюун-Эрдэнэ буруутныг эрэхээс азнажээ.
Гэхдээ Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох ажил гацсан үндсэн шалтгааныг тэрбээр, “Засгийн газар хооронд хийгдэх хэлэлцээрт гуравдагч талыг оруулах, ЭТТ-н тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, хувь эзэмших, Тавантолгойн орд болон төмөр замын эзэмшил 49:17:17:17 байх зэрэг асуудлыг оруулснаас шалтгаалж, улс төрийн үндсэн гацалт үүссэн байна” гэж дүгнээд хэлчихсэн.
Үүнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг огт дурдсангүй. Эрдэнэс тавантолгойг дотоодын Энержи ресурс ХХК (MCS) БНХАУ-ын “Шэньхуа групп”-тэй хамтран эзэмших гэж байсан нь үнэн. Тэд ордыг нь авч, төмөр замыг нь барих (мөн эзэмшинэ) ийм байдлаар Тавантолгойн бүлэг орд эдийн засгийн эргэлтэд орох гэж байхад зогсоосон нь Х.Баттулга, З.Энхболд нар.
Хэрэв энэ хувилбар илүү ашигтай, өнөөдрийнхөөс зөв байсан гэж үзвэл буруутан нь тэд л гэсэн үг!
Ядахад Гашуунсухайтын төмөр замыг БНХАУ-ынхаас зөрүүлж, өргөн царигаар барихад манлайлж улстөржсөн нь Х.Баттулга гэдгийг Монголд хэн ч андахгүй. Нөгөө талаас 2016 онд МАН олонх УИХ өөрөө “Өргөнөөр барина” гэж тогтоол баталчихсан удаа бий. Түүнчлэн, нарийн царигаар барьсан байлаа ч хил холболтын төмөр зам, ачиж буулгах терминал баригдах байсныг (нарийнаар барьсан бол ачаа шууд БНХАУ руу ороод явчих байсан гэж төөрөгддөг) сөхөж ярьдаггүй, дурдаад өнгөрье.
2024 оны УИХ-ын сонгуульд тодорхой хэмжээнд гар барьцгааж орсон учраас Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар өнөөдөр энэ сэдвийг ярихаас татгалзан тохирчээ. Улмаар УИХ-ын гишүүдийг ч битгий дахин өргөн, нарийн цариг яриасай хэмээн хүсэж, тогтоолдоо хүртэл нэг заалтаар тусгаад авсан байна. Хайрцаглаж ч чадсан нь өчигдрийн хуралдаан дээр ажиглагдсан.
Тэгэхээр дахиад, Л.Оюун-Эрдэнийн хувьд буруутан нь Х.Баттулга биш юм бол хэн гэж?
Нөгөө тал нь буюу MCS л гэсэн үг. Мөн MCS-ийг дэмжиж байсан Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг нарын нэр бүхий улстөрчид рүү асуудлыг чиглүүлж байна.
Тэр дундаа “Гуравдагч талыг энэ удаа оролцуулахгүй” гэж тогтоолд хүртэл тусгасны учир юу вэ. Тухайн үед ямар гуравдагч тал оролцчихсон юм бэ гэдэг асуулт тавигдаж байна. Үүнийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал онцолж асуусан ч хариулаагүй.
Хариулт нь, 2015 онд хил холболтын төмөр замыг барихын тулд,
- Монголын талаас ЭТТ ХК, орон нутгийн Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК консорциум болж
- БНХАУ-ын талаас “Шэньхуа групп”-тэй хамтран “Гашуунсухайтын төмөр зам” гэж компани байгуулсан үйл явдалд тулж очно.
Компанийн Гүйцэтгэх захирлаар тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягтай 10 жилийн нэг анги, Ц.Элбэгдоржид ойр гэгдэх Хөхөөгийн Ганболдыг томилж байсан. Төрд ажиллаж, хоёр улсын гэрээ хэлэлцээр хариуцаж, төсөл удирдаж явсан намтаргүй нэгэн ингэж томилогдсон. ТУЗ-д нь түүнтэй ашиг сонирхол нэг гэж харагдах, орон нутгийн Тавантолгойгоос нүүрс зөөж хөлжсөн Ч.Жаргалсайхан гэгч ч ажиллаж байсан болж таардаг.
Хөхөөгийн Ганболд нь “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч байв. Улмаар БНХАУ-ын талтай санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр гэгчийг баталчихсан байсан нь өнөөдөр манай архивт ч байдаггүй гэгдэв. Л.Оюун-Эрдэнэ асуудалд тулж ажиллахдаа олж илрүүлсэн гэдэг мэдээллийг хөшигний ард шидүүлж байна.
Тэгэхээр гуравдагч тал гэдэг нь энэ. Тус компаниас эзэмших хувь дээр нэрлэсэнд харгалзан 49:17:17:17 байсан гэхээр Ерөнхий сайд хэнийг буруутгаж байгаа нь тодорхой боллоо.
Л.Оюун-Эрдэнэ одоохондоо улстөржихийг хүсэхгүй байна
Гэхдээ үүнээс илүү дэлгэрүүлж ярихыг тэр өчигдөртөө хүссэнгүй. Харин энэ үйл явдал “Эрдэнэт”-ийн 49 хувь, Оюу толгойн 2.3 тэрбум ам.долларын өр, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг сөхөж тавьсантай ижил өрнөл дагуулж байна гэж бол дуугарсан. Далд хүрээндээ тэр “Аятайхан байхгүй бол хуучны Л.Оюун-Эрдэнэ өөрчлөгдөөгүй шүү” гэж сануулсан ч гэгдсэн.
Ямартай ч Х.Баттулгыг, өргөн нарийн царигийн сэдвийг сөхөх бүлэглэл эрчээ авсан ч эрх баригчид сайн хаалт тавьж чадлаа. Харин “Гуравдагч тал”-ыг оролцуулсан, гуравдагч тал нь болсон хүмүүсийн асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэх эсэх битүү үлдэв. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг, MCS-ийг төлөөлж асан Д.Энхтүвшин нар өчигдрийн хуралдаанд суугаагүй нь бас нэгийг хэлж байна.
Тогтоол баталснаар улстөржилтийг газар авхуулахгүй гэж тооцсон нь ёсоор болбол, одоо “Чайна энержи” 2027 он гэхэд хил холболтын төмөр замыг барьж дуусна. Ингээд Монгол Улсын нүүрсний экспорт 165 сая тонн болж, даруй өснө. Харин 16 жилийн турш ЭТТ-н хоёр ордоос “Чайна энержи” нүүрс авна.
Бүр тодруулбал, 2025-2029 онд нийт 27 сая тонн, түүнээс хойш жилд 20 сая тонн нүүрсийг БАГАДАА “Чайна энержи”-д зарахаар тохирсон байна. Үнэ эргэлзээ дагуулах нь мэдээж. 20 сая тонн гэдэг Гашуунсухайтын төмөр замаар зөөх нүүрсийн тал орчим. Тийм учраас зах зээлийн үнээс доогуур зарвал 16 жилийн турш алдагдал хүлээх нь ойлгомжтой.
Үүн дээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлэхдээ “ЭТТ ХК-иас БНХАУ-ын хэд хэдэн компани нүүрс авдаг. Тэр механизмаар тооцно” гэж тайлбарласан байгаа.
Нөгөө талаас манайхан өөрсдөө “Чайна энержи”-г тогтмол дүнгээр нүүрс аваач гэж хүссэн гэгдэж байна. “Чайна энержи”-гийн хувьд энэ хэлэлцээр танай талд яг ямар ашигтай юм бэ гэж асуухад мөрөө хавчаад, “Ямар ч ашиггүй” гэж хариулсан нь камерт бичигдээгүй үнэн юм.
Тэр үүднээс, 10 жилийн өмнө хил холбоно гэж дундын компани үүсгэн, санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр байгуулж бужигнан больчхоод, одоо дахиад царайчилж буй манай талд яах аргагүй аятайхан хувилбар энэ л болж байна.
Харин өнгөрсөн 10 жилийн асуудлын “буруутан”-тай Л.Оюун-Эрдэнэ хариуцлага тооцох улс төрийн шийдвэр гаргах эсэх нь л анхаарал татаж үлдлээ.
ӨМНӨХ КОНТЕНТУУД:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрээ Баатарын найруулагаар хэрэгтэн Баттулга чөлөө тэй дэвж явна доо, цаашдаа ч дэвсээр шавсаар л байх юм бнаа !
Буруугаа бу�####�ас хайдаг нь МАН ын гэм биш зан .Сүүлийн 8 жилд МАН дангаар засагл�##�даа огт ажил хийсэнгүй .204 км дарханы 204 км замтай өнгөрөөв . Төмрийг замыг БАТТУЛГА эхлүүлж , Баттулгаа чамайг төмөр зам барихыг чинь харнаа гээд дараа жилийн төсөвийг хасаж байсан Ч.ХҮРЭЛБААТАР , Ц.НЯМДОРЖ нар хоролмаатсан даа .Хил холболтыг хоер улсын гэрээ хэлэлцээрээр шийддэг болохоос нарийн царигтай гээд ШУУД ХОЛБОГДДОГ юм гэж байдаггүйг энэ хоосон ДАНХ түүнийг дэмжигчид ОЛГОЙ ТОЛГОЙТОЙ хүмүүс ойлгодоггүй гэнээ .
чам шиг эргүүтсэн төлөгнүүд л жонхууг дэмждэг байх даа жонхуугийнхаа буянаар угаартаж үхэх гээд явж байгаагаа ч мэдэхгүй хахаха
Чамтай адил хүн хэт олон учир монгол өөдлөхгүй байгаа юм....
МАЛ минь Нүүрсчдын нам МАН буруутай тэднийг 8 жил таср�##�тгүй сонгосон чи буруутай. Баттулга ерөнхийлөгч болоод харин Дотоодын цэргийн анги Млнголын төмөр замчидаар төмөр зам тавиулсаныг чи санахгүй байна уу МАНГУУ минь. Баттулга гэхээсээ илүү 40 Их гаяд хулгайсан Нүүрсчдын нам сүүлийн 8 жил таср�##�тгүй дангаараа бүх эрх мэдлийг авч засаг төр барьсан МАН 100 хувь буруутай өөр хэн ч биш өмхий новшийн МАНГУУ НАРАА МАН БУРУУТАЙ
Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж
ЭЛБЭГ БИЗ
Монголчуудын хамгийн том дайсан нь *Женко* Х,Баттулга, ОХУ 2 л болжээ,,,,,,
Яг л тийм юм бнаа ! Чи зөв хэллээ
МАНГУУ МИНЬ ТАСРАЛТГҮЙ ДАНГААРАА ТӨР ЗАСАГ ХЭН БАРИАД БАЙНА ЧАМ ШИГ МАЛ МАНГУУ МАН НАМЫГ ДАНДАА СОНГОЖ ТӨР БАРИУЛСАН ТА НАР БУРУУТАЙ ЗАСАГ ТӨР БАРИАГҮЙ ЭЛБЭГДОРЖ БАТТУЛГА ЯМАР ХАМААТАЙ ЮМ ИЙМ ЭРГҮҮ МАЛНУУД ОЛШИРЧ МАНГУУ НАМЫГ СОНГООД БАЙХАД ЯАЖ УЛС ХӨГЖИХ ЮМ. 8 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ ТӨР ДАНГААРАА БАРИХДАА ТЭГЭЭД ЮУ ХИЙЖ БҮТЭЭСЭН ЮМ ЭМАНГУУ МИНЬ ЧАДАХГҮЙ БУСАД РУУ ЧИХЭХ ЮМ БОЛ ДУУГАЙ ТӨРӨӨС �######�ЦГАА
Алуурчин Яргачин Занд�##�чин элбэгдорж
Алуурчин Яргачин Занд�##�чин элбэгдорж
НӨГӨӨ ХУУ БҮХНИЙ ҮҮР УУРХАЙ ЭЛБЭГ БАЙЛГҮЙ ДЭЭ
ЯГ Л БОДСОНООР БАЙНА. 49:17:17:17 ГЭДЭГ ЧИНЬ Л ЭНЭ ХҮМҮҮС МОНГОЛД БОЛЖ БАЙГАА БҮХ ХОР НҮҮРС БУСАД ЭРЧИМ ХҮЧ ГЭЭД БҮХ ЗҮЙЛИЙН ХОРЫГ ХУТГАДАГ. НҮҮРСТЭЙ ХОЛБООТОЙ БҮХ МАРГААН МӨН Л ЭНЭ ХЭДТЭЙ ХОЛБООТОЙ. ДАХИАД Л БҮГДИЙГ ХАМЖ ШИМДЭГ ЭМ СИ ЭС, ЯАЖ Ч МЭДЭХ БОДЬ+ АЛТАНХУЯГ+ЭЛБЭГДОРЖ ЧИНЬ ЯВЖ БАЙГАА БИЗ ДЭЭ.
10 ЖИЛИЙН ӨМНӨ ГЭХЭЭР БҮР 2014 ОН ЮМ БИШ ҮҮ. ТЭГЭЭД ЭНЭ ХЭСЭГ НӨХДҮҮД ЧИНЬ ХООРОНДОО АЛАЛЦААД ӨДИЙН ХҮРСЭН БАЙНА. ТЭГЭЭД УИХ ДОТРОО БИЕ БИЕ ДАРАМТЛААД БООЖ ХААДАГ БАЙХ НЭЭ
ЕР НЬ БОЛ ЭНЭ ЕРӨНХИЙ САЙД ОГЦРОХ ЁСТОЙ. ӨӨРӨӨ 2014 ОНД Л ИНГЭЖ БУЖИГНУУЛАХ ЮМСАН ШИЛИЙН САЙН ЭР БОЛЖ БАЯЧУУДЫН ХӨРӨНГИЙГ ЯДУУСД ТАРААХ ТОГЛОМ ТОГЛОХЫГ ХҮССЭН БАЙХ. ОДОО ИЧИХГҮЙ ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛЧААД ЭНЭ ХООРОНДОО ЖИЙЛЧСЭН БҮХ ХҮМҮҮСИЙН ТӨЛӨӨЛИЙГ УИХ ХУРАЛД ОРУУЛЧААД СУУЖ БАЙНА. АРД ИРГЭД ТЭНЭГ БИШ БҮГД МЭДЭЖ БАЙГАА ЭРДЭНЭС 5 ТОЛГОЙ МАШ ИХ МӨНГӨ НҮҮРСНИЙ ТӨЛӨӨХ ХЭДЭН БАЯЧУУДЫН ТУЛААН БОЛСОН ГЭДГИЙГ ҮҮНД ЭМ СИ ЭС ТЭР АЛТАНХУЯГ ЭЛБЭГДОРЖ ЖЕНКО ЭНЭ ХЭД ЧИНЬ Л ХАМААТАЙ. ТҮҮНЭЭС ГАДНА БҮХ ЖҮЖИГЧИД БҮХ ИНФЛЮЕНС?Р НАР ЧЧИНЬ БҮГД 300 ТАЙ БҮГД 4-5 БАЙРТАЙ БҮГД ХУДАЛДАГДСАН ӨӨРӨӨ ХАРИН ШАЛДАН МОРЬ УНААД ТАЛБАЙГ 30 УДАА ТОЙРОХ Л ҮЛДЭЖ
1 км хүрэхгүй үлдсэн төмөр замыг холбоход яахаараа 2 жил зарцуулах болчвоо идээ л цавчаа л 2 жилийг ардаа хийхийг хүсч байнх шиг байна даа
Хятадын нөхдүүд өөрсдөө буруу трасс хийж уучл�##� гуйсан тэгээд түүнийгээ зөвтгөх гэж олон жил болоод одоо түүнийгээ засаад зөв болгоод одоо 0 цэгээ хийх гэж байна
МАНайхаан зөв ч байсан буруу ч байсан Х. БАТТУЛГЫГ л намтай нь цуг буруутгаад бай! Тэгж байж л цэнгэлийн манлайд хүрнэ шөө МАНайхаан!
МОНГОЛД МОНГОЛООР ДҮҮРЭН ХУДАЛ ШААГЧ НАР, АВИЛГАЧИД, ДЭЭРЭМЧИД, МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ НҮДЭЭ УХАЖ ӨГӨХӨӨС БУЦАХГҮЙ ИХ ДЭЭРЭМЧИД ТӨР ЗАСАГ ДЭЭР НЬ ДАНКАЙН ОРШИЖ БАЙНА.... ТЭРТЭЭД 90-ЭЭД ОНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН НИЙГМЭЭС ЭХЛЭЭД МӨНГӨ ШААЛТ ЛУЙВАРДАЛТ ХЭМЖЭЭ ХЯЗГААРАА АЛДААД БАЙНА....НАМБАРЫН ЭНХБАЯ ГЭЖ НЭГМУУ ЭРГҮҮ 2008 ОНЫ 7 ДУГААР САРЫН 01-НД ПУТИН ШИГ ХҮЗҮҮГҮЙ ШАРЫГ БООМИЛОН ООСОРЛОЖ АЛАХ ЁСТОЙ БАЙЛАА,,,, ШОРОНД ХАТААНА ГЭСЭН ҮГ. НИЙГМИЙГ ТУРХИРСАН, ТӨРИЙГ ХҮЧИРХИЙЛЛИЙН АРГААР БУЛААН АВАХ ГЭЖ БАЙНА ГЭСЭН ЯЛААР НЭГМӨР ДУУСГАХ БАЙЛАА,,,,ГЭТЭЛ ӨӨРӨӨ ӨМНӨӨС НЬ ШОРОНД ЯВЦААН....ХОХЬ НЬ Л БОЛСОН. ЗА ТҮҮНЭЭС ЧИНЬ ХОЙШ ОН ОН ДАРААЛАН ЛУЙВАРЧИД ТӨРСӨӨР ТӨР ЗАСАГТ ИТГЭХ ИТГЭЛ ХООСОРСООР ЦУСТ АЛЛАГА ГАДАА ХААЛГА ТОГШИЖ БАЙНА...ХҮГСҮГ, ДАНК ЖЭНКО ЭЛБЭГЭЭ МИЕЭ БҮГД ЛУЙВАРЧИД ХЭН НЬ ХЭНИЙГЭЭ ГЭХ ВЭ??????? ХҮК НЭНЭ ДОТРООСОО ХАМГИЙН ИХ АЖЛАА ХИЙХГҮЙ ИДЭЖ УУЖ ЦАМНАСААР ЯВАА ӨӨДГҮЙ МУУ НОВШИЙН ХАРСҮГ БОЛЖ ТОДРООД БАЙНА.
Дунд нь Оросууд нилээн ашиг олсоон
Хохь чинь, чамайг ашиг олохыг чинь хэн бай гэсэн бэ, хохь чинь
Алуурчин элбэшдоржид �##�агдсан олон сайхан з�##�уусын өшөөг БУРХАН Алуурчин элбнгдорж Алужрчин зулбасгуудаас нь авах өдөр ирлээ
Жонхуу ч жонууруулна даа хаа явсан газараа б�##�агтай новш
Алуурчин элбэгдорж монголчуудаас гөлийтөлөө айгаад гхдаад эздийнхээ хошногоны нүхэнд очиж нуугдсан
Алуурчин элбэгдоржийн нүгэл нүдээрээ цувахыг монголын ард түмэн үзэх өдөр ирлээ
10 жил юуч хийгээгүй төр буруугүй гэсэн үг үү
Оюун - Эрдэнийн гол зорилого бол Женкогийн нүглийг цайруулах гэдэг нь ойлгомжтой боллоо !
Алуурчин элбэгдорж Алуурчин зулбасгууд нь �##�сан хүнийхээ тоогоор тамд унаж тарчлах өдөр ирлээ
Буруутнуудыг нь бушуухан буудчихаад, баруун солгойгүй хийгээд эхлэх байх гэж хүлээж сууна шүү дээ. Хүүк, Данх, Нян бусад паразитууд аа!
Мухар төмөр замын буруутан нь хэн бэ гэдэг дээр ямар ч эргэлзээ байхгүй, Женко ч өөрөө "Та нар одоо өргөн төмөр зам гэж ярьдагаа боль" гэж загнаад сууж байна!! Харин энэ удаагийн хил холболтын асууд�##� дээр Женко дуугарахгүй байгаа нь сайндаа ч биш, Таван толгойг Хятадад өгөх төлөвлөгөөг д�##�даас дэмжээд сууж байгаа нь тэр!!!
Женко оросын БЭТ улсаа хорлогч
10 жил идэж уугаад завгүй МАН
Манай төр 100% буруутай. Бидний байгаа байд�##� ерөнхийдөө бүх юман дээр нэг иймэрхүү шүү дээ. Бурууг гаднаас биш өөрсдөөсөө л хайна шдээ. Даанч хэлэх муу үг олдохгүй үнэхээр дампуу юмаа.
Энд бидэнд муу хэлүүлээд байдаг Орос Хятад хоёр нь биднийг ер нь ямаршуугаар дүгнэдэг бол!?
5 толгой, оюу толгойг 100 жилээр хятад эзэддээ өгч, хятад эздийнхээ тавьсан төмөр замаар монголын баялгийг үнэгүй 100 жил өдөржин шөнөжин зөөх гэж байсан Алуурчин элбэгдоржийн хүсэл шун�##� биелээгүй учир г�##�зуурч байна
Алуурчин элбэгдоржийн савирсан чацгаар амьдрагч самуурай гантөмөр, �########� хар тамхичин охидуудын сайн ах тэмүүжин, туваан хулгайч, шаамий өнөрбаяр, шун�##�т гөлөг шодой гээд �##�иа с�##�бадайнууд Алуурчин эзнийхээ монголыг цусанд будах төлөвлөгөөгөө явуулж байна
Алуурчин элбэгдорж �##�сан хүнийхээ тоогоор тамд унаж тарчлах болно
Угаасаа батлана ш дэ
Хятадын �##�дагдсан боломж гээд юугаа яриад бгаан бэ
Хятадын �##�дагдсан боломж гээд юугаа яриад бгаан бэ
Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох ажил гацсан үндсэн ш�##�тгааныг тэрбээр, “Засгийн газар хооронд хийгдэх хэлэлцээрт гуравдагч т�##�ыг оруулах, ЭТТ-н тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, хувь эзэмших, Тавантолгойн орд болон төмөр замын эзэмшил 49:17:17:17 байх зэрэг асуудлыг оруулснаас ш�##�тга�##�ж, улс төрийн үндсэн гац�##�т үүссэн байна” гэж дүгнээд хэлчихсэн байна. Эрдэнэс тавантолгойг дотоодын Энержи ресурс ХХК (MCS) БНХАУ-ын “Шэньхуа групп”-тэй хамтран эзэмших гэж байсан нь үнэн. Тэд ордыг нь авч, төмөр замыг нь барих (мөн эзэмшинэ) ийм байдлаар Тавантолгойн бүлэг орд эдийн засгийн эргэлтэд орох гэж байхад зогсоосон нь Х.Баттулга, З.Энхболд нар. 2016 онд МАН олонх УИХ өөрөө “Өргөнөөр барина” гэж тогтоол бат�##�чихсан удаа бий. Түүнчлэн, нарийн царигаар барьсан байлаа ч хил холболтын төмөр зам, ачиж буулгах термин�##� баригдах байсныг (нарийнаар барьсан бол ачаа шууд БНХАУ руу ороод явчих байсан гэж төөрөгддөг) сөхөж ярьдаггүй гэх мэт тайлбарууд ил байна..Одоо адлуулаад байгаа ганц Женко ч арай ганцаараа буруутан нь биш бололтой.. Тухайн үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын тогтоол батлахад гар өргөсөн гишүүд, Тавантолгойд эзэн суух санаарх�##�тай байсан улс төр, бизнесийн бүлэглэл бүгд хариуцлага хүлээж, �##�дагдсан боломжийг нөхөн барагдуулах юм байна л даа
Ганцхан Жэнко гэдэг хүнд нам атгаад, хамаг юмыг зогсоочихсон гэдэг ийм мангар үлгэрийг МАН-гар намынхан л зохионо доо чааваас. Өөрсдөө таср�##�тгүй эрх барьж байж ганц хүнд атгуулаад байж гэнэ.
Гэрээ самарсан Баттулга төрөө самууруулаагүй ч таван толгойн төмөр замын ажил, ТЭЦ-5, майдарын хөшөө гээд их олон юм самарсан даа.
Танк буруутай хөөрхий Түвд банхар буруугүй
Энэ муу хул д�##�драасай
Хаашаа юм бн.10 жил Хүүрээ хийгээд суугаад байсан МАН
Холиоон бантан Монгол!!!
Битгий хутц
Зөв бурууг цаг хугацаа харуулнаа
МАНгар минь төмөр зам барихыг чинь харнаа гэж зан�##�хийлсан нүүрс зөөдөг машинтай Нямдоржоосоо асуу
Харваас эрлийз нөхөр бна
Төлөвшиж хөгжөөгүй тархи бусадын үгэнд хууртах нь амархан.Хүнд эцсийн амьсг�##� татах хүртлээ эх орноо гэсэн чин сэтгэл зүрхтэй байх юутай их бахарх�##� вэ.
Нарийн царигтай зам барьсан бол эх орон дотроо дугуй солих байсан шүү
Энэ зурган дээр Болормаа Баттулгатай хамт байдаг нь юу вэ? Эхнэр нөхөр шиг харагдаж байх чинь?
Харин ч оносон байж магадгүй хамаг нүүрсээ зараад хэн юу хожоод байгаа нь ойлгомжгүй хэвээр байна шүү. Өөрсдөө хортой түлш түлээд, бохирын труба шиг зэвэрсэн хоолой туяагаар цэвэр усаа зэвжүүлж. уугаад....
ХУВХАЙ ТҮВДҮҮД ҮЕИЙН ҮЕД МОНГОЛЫГ ДООШ ТАТААД ИРСЭН, ТӨВДИЙН ШЭЭС БАТТУЛГА
Буруутан нь МАН буюу мэнгэтэй Нямдорж шүү
Ямартаа ч Монгол улс Улаанбаатар төмөр замтайгаа адил өргөн царигийн төмөр зам тавьж чадсан нь хожим хэрэг болно. Нүүрсээ гадагш зөөгөөд дууссан цагт ч хилийн бүсийн ард түмэн ачаа тээвэр зорчигч тээврээр өөрсдөө аялж гэр орон бараа товараа ачаад монгол улсынхаа �##�ь ч нутагт хүрнэ. Одоогийнх шигээ 3.5 сая хүнтэй биш 30-40 сая хүнтэй болоход Монгол нутгийг хэрэн сүлжсэн өргөн царигийн төмөр замтай байна. Нарийн цариг тавиулах гэж хичээсэн хүмүүс ирээдүйг урд хөршийн нүдээр харсан хүмүүс. Арай өөр нүдээр харв�##� эцэг өвгөдийн сурга�##�ь �##�сад ч гэсэн харагдаж магадгүй. Бие биенээ битгий хэмэлцгээ. Жинхэнэ монголчууд аа!
өмнө нь УИХ р нарийн төмөр замыг зах газар тавьж бно гэж бат�##�сныг Оюун эрдэнэ, Хүрэлсүх нар Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлж, УИХ н МАН гишүүдийг загнан дарамт�##�ж УИХ р 2020,05 сард зөвхөн өргөн төмөр замтай байна гэж батлуулсан нь улс оронд асар их наяд төгрөгийн �##�дагд�##� хүлээж одоо ордуудуу төмөр замын эрхээ Хятад руу өгч байна.
Хүүеээ ойлгож унш. 16 жил нүүрсээ зөөх замаа өөрсдөө барьж байна. Өргөн нарийн бол 1000 дахь асууд�##�. Хашаа руу чинь засм�##� зам тавьж өгөөд эхнэртэй чинь 16 жил оцгонох юм байна.