Сайн дурын ажилтан Б.Анунгоо: Айлуудын хаалганы цаадах дүр төрхийг хараад зүрх үхдэг ч, бэлэг тараахаа зогсохгүй

"Миний хувьд дахиж шд шидийн уут аяны түгээлтэд явах зүрх, зориг үлдээгүй Хичнээн миний зүрх үхсэн ч гэсэн би дахиж тэр айлуудын хаалганы цаадах дүр төрхийг харахаас айж байгаа ч гэсэн би энэ аяныг зогсох ёстой гэж боддоггүй" гэж хэлэх түүнийг Б.Анунгоо гэдэг. Одоогоос дөрвөн жилийн өмнө Лантуун Дохио ТББ-ын сайн дурын ажилтнаар орж, өнөөдрийг хүртэл тасралтгүй сайн дурын ажил хийж байгаа нэгэн юм.
Жил бүрийн өвөл цасан охин, өвлийн өвөө, алиалагч нар нийлээд хотын захад хүүхэд баярлуулж байгаа зураг бичлэгийг бид цахим орчноос хардаг. Тэд бол өөрсдийн сайн дурын хүсэл дээр тулгуурлан бяцхан хүүхдүүдийн зүрх сэтгэлд ид шид бүтээж байгаа хүмүүс гэж тодорхойлогддог. Ийнхүү Лантуун Дохио ТББ-ын сайн дурын ажилчдын төлөөлөл болох Б.Анунгоотой ярилцлаа.
-Хүмүүс сайн дурын ажлыг CV дээрээ бичих гэж хийх тохиолдол их байдаг. Чиний хувьд сайн дурын ажил гэж яг юуг хэлдэг вэ?
-Хүмүүүс нэгнээсээ “Чиний хобби юу вэ” гэж асуудаг даа. Хариуд нь өөрийнхөө дуртай зүйлийг хэлдэг. Харин миний хувьд сайн дурын ажил хийх нь миний хийх дуртай зүйл, сонирхол юм шиг санагддаг. Би хичээлдээ явна, өөртөө болон гэр бүлдээ цаг зарцуулдаг. Энэ бүхнийхээ хажуугаар сайн дурын ажил хийж, өөрөө өөртөө тааламжтай сайхан мэдрэмж авах дуртай гэх юм уу.
-Яагаад Лантуун Дохиог сонгож орж ирсэн бэ?
-Лантуун дохио өөрөө надад хамгийн анх сайн дурын ажлын талаар ойлголт өгч байсан газар. Би есдүгээр ангид байхдаа өөрийн хийхийг хүссэн зүйлээ цалин урамшуулал авахгүйгээр хийж болдог юм байна гэдгийг ойлгосон. Тухайн үед Лантуун дохиогийн Ч.Ганжавхлан ах Эрдэнэтэд очоод бидэнд сайн дурын ажлын талаар илүү дэлгэрэнгүй талбарлаж, ойлгуулсан гэж хэлэхэд болно. Би тэр үед найзуудтайгаа нийлээд боломжоороо мөнгө цуглуулууад, хүүхдүүдэд бэлэг өгдөг жижигхэн ажил зохион байгуулдаг байсан. Тэгээд л дэмжигч гишүүн байж байгаад 2020 онд нэгдүгээр курстээ орохдоо Лантуугийн нэг гишүүн болж орж ирсэн.
-Сайн дурын ажил хийснээр хувь хүнд чинь ямар өөрчлөлт ирсэн бэ?
-Би сайн дурын ажлыг хамгийн анх хийж эхлэхдээ бусдад туслах, хэн нэгний төлөө хийж байна гэж боддог байсан. Харин одоо би өөрийнхөө төлөө хийж байна гэж боддог болсон. Яагаад вэ гэхээр миний дотор сайн хүн байх, бусдад туслах хүсэл байдаг. Би өөрийгөө сайн хүнээр мэдэрч, хүнд тусалмаар байна. Хүнд туслах мэдрэмжээр би өөрөө маш их дутдаг, түүнийгээ гүйцэлдүүлэхийг хичээдэг. Ингэж сайн хүн гэх мэдрэмжийг өөрөө өөртөө авч үлдэж байгаагаараа би сайн дурын ажлын үнэ цэнийг илүү мэдэрдэг болсон гэхэд болох байх. Хэрвээ сайн дурын ажил хийдэггүй бол сайн хүн болох дутуу хүсэл минь надтай хаана ч, хэзээ ч хамт байх л байсан. Ингэж ажиллаж, хичээснээрээ би өөртөө итгэлтэй нэгэн болдог.
-Бид ид шидийн уут аяны талаар маш олон жил цахим хуудсаар дамжуулан харж байгаа. Энэ аяны талаар мэдээлэл өгч болох уу?
-Би танай ярилцахын өмнө бодсон байхгүй юу. Ид шидийн уут зун болдог байсан бол ямар гоё вэ. Тэгсэн бол мото унаад наашаа, цаашаа яваад их олон ажил амжуулах байсан юм гэж бодсноо “ИШУ өвөл болдог нь учиртай шүү дээ. Энэ аян маань даарч байгаа сэтгэлд нөмөр болох гэж байгаа зүйл шүү дээ” гэж өөрийнхөө бодолд хариу өгсөн. Энэ аян маань 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Хамгийн анх Сэтгэлийн мянган бэлэг гэж эхэлж байсан.
Зохион байгуулалтын хувиас танилцуулбал, дийлэнх хувь нь сайн дурын гишүүд дээр түшиглэж, ажлууд хийгддэг гэж хэлж болно. Лантуун Дохио ТББ-ын сайн дурын гишүүн гэж нэрлэгдэж явж байгаа хүн болгон энэ аян дээр хамгийн их өндөр оролцоотой байдаг. Энэ аяны хүрээнд сайн дурынхан маань идэвхжиж, баг хамт олон болж, цаашлаад нэг бүл болж чаддаг. Жил бүрийн арваннэгдүгээр сараас эхлэн аяны ерөнхий төлөвлөгөөг гаргадаг гэх юм уу. Бид энэ жил ИШУ аянаараа нийгэмд ямар нөлөөллийг үзүүлэх, хүүхдүүдэд дах ганц бэлэг өгөөд л орхих юм уу, голчлох түүврийн судалгаа нь ямар байх гээд нарийн төлөвлөгөөг эртнээс гаргаж, бэлддэг. Тэгэхээр энэ бол дөрвөн өдөр бэлэг тараах ажил биш юм. Үүний цаана нэг, хоёр сарын бэлтгэл ажил, ганцхан бэлэг тараагаад зогсохгүй асар том түүврийн хэмжээтэй судалгааны ажил явж байдаг.
-Түүврийн судалгаа гэдэг нь?
-Судалгааны ажлын хувьд бид жил бүр арай өөр өөр судалгаа хийдэг. Яг зорьсон газар дээрээ очоод хаалга тогшоод судалгаа авах нь тэр болгон бүтээд байдаг ажил биш. Тиймээс миний хувьд захын хорооллуудаар хүмүүсээс судалгаа авна гэдэг нь олдож болох хамгийн сайн түүвэр шиг санагддаг. Тэр хүмүүсээс ямар судалгаа авч чадна, тэр бол хамгийн сайн чанартай, ховор нандин эд шиг санагддаг. Их сургуулийн оюутан, ажил хийдэг хүмүүсээс судалгаа авах нь хэзээд нээлттэй, бүрэн боломжтой байдаг учраас энэ аяны хүрээнд авч байгаа судалгаа хамгийн чухал байдаг.
Намайг ингэж хэлж байгаад уучлаарай. Гэхдээ захын гэр хороололд байгаа хүүхдүүд аюул эрсдэлтэй орчинд байна уу гэдэг эрсдлийг нь олж тогтоодог. Мэдээж манай оффисын багт мэргэжил мэргэжлийн туршлагатай хүмүүс байдаг. Тэд судалгааны түүврээс харж байгаад энэ айлд туслах уу, туслахгүй юу гэдгийг шийддэг гэх юм уу.
Мэдээж бэлэг түгээгээд явж байгаа багууд маань орж байгаа айлаасаа хамгийн нэгдүгээрт хүчирхийллийн шинж олсон тохиолдолд, эсвэл энэ айлд ямар нэгэн байдлаар туслах шаардлагатай юм байна. Хүүхэд нь хичээлдээ явж чадаагүй, бие махбод болон сэтэл санааны хохиролтой байна гэж олж харах юм бол тэрийг бид нар “Улаан айл” гэж бүртгэж авна. Улаан айл гэж тэмдэглэсэн айлууддаа бид дараад нь нэгээс хоёр удаа эргэлт хийж очно. Гэхдээ манай байгууллага бүх талаар нь тусалж, дэмжээд бүх асуудлыг нь нэг дор шийдэж өгч чаадхгүй. Аль болох л чадахыгаа хийнэ. Шаардлагатай байгууллагатай нь холбож өгнө.
-Улаан айлд шаардлагатай туслаж дэмжих зүйлд нь юу багтдаг вэ?
-Яг энэ талаар өнөөдөр Б.Аззаяа эгчтэйгээ ярилцаж байсан юм. Тухайн айлд байгаа хүүхэд ч бай, том хүн ч бай аль алинд нь сэтгэлзүйн эмчилгээ үзүүлэх, сэтгэлзүйн талаас нь дэмжих буюу уулзалт зөвөлгөөнд хамруулна. Нөгөөтэйгүүр биеийн эрүүл мэндийг нь үзүүлж, эмнэлгийн асуудалд гар бие оролцоно. Архины хамааралтай бол архины эмчилгээнд ч явуулах боломжтой. Харин бусад хүчин зүйл дээр нь бид зуун хувь тусалж чадахгүй тиймээс өөр аж ахжй албан байгууллагатай холбож өгч, тэдний гүүр нь болж чаддаг.
Энэ жилийн хувьд улаан айлын судалгаа хийж байгаа ч гэсэн нэмэлтээр 6-14 насны хүүхдүүдээс эрсдэлтэй орчны үнэлгээг авч байгаа. Хүүхдүүд аюултай зүйл гэж юу болохыг мэдэж байна уу, үгүй юу. Гэртээ байхдаа эрсдэлтэй орчинд байгаа эсэхийг мэдэж байна уу үгүй юу, өөрсдийгөө аюулаас хэрхэн хамгаалахаа мэдэж байгаа эсэхийг нь судалхаар ажиллаж байна. Энэхүү судалгааны үр дүн бидэнд маш чухал гэж харж байгаа.
-Улаан айлтай таарч байв уу, ямар мэдрэмж төрж басйан бэ?
-Миний хувьд энэ аянд хоёр жил бэлэг түгээлтэд яваад, хоёр жил нь арын албанд ажиллаж байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө анхны удаа ИШУ аянд явах үед ХУД-т өвөө эмээтэйгээ амьдардаг нэг хүү дээр орж байсан юм. Тэр айлыг бид улаан айл гэж тэмдэглээгүй. Гэхдээ тэр айлын эзэд болох өвөө эмээ нь нэлээн ууртай хүмүүс байсан. Харин тэр хүү бүтэн өнчин, өвөө эмээ дээрээ өсч байгаа юм. Уг нь дулаахан гэр, цэвэрхэн айл. Даан ч хүү нь өвөө эмээгээсээ айдаг гэж хэлэхэд болно. Биднийг ороход өвөө эмээ нь дургүйлхэж байгаа ч гэсэн тэр хүү биднийг хараад, магнайгаа тэнийтэл баярласан. Гэвч биднийг тухайн айлын эзэд хөөгөөд гаргачихсан. Тэгэхэд надад буцаж ормоор санагдсан. Хүүг тэврээд, жаахан л ярилцчихвал, тэр хүү тайтгарах басйан байх даа. Хэн нэгнийг санаж байгаагаа хэлчихвэл, дотор нь онгойх байх даа гэж бодогдсон.
Бидний түгээлтээр явахдаа уулздаг хүүхдүүд хэн нэгэнтэй байнга сэтгэл зүрхээ хуваалцдаггүй. Би хуваалцах ёстой гэдгээ мэддэггүй ч юм уу. Сэтгэлзүйн эрүүл мэндийн тал дээр ойлголтгүй. Яагаад вэ гэхээр тэрийг нь хэлээд өгөх хүн байхгүй. Хатуу чанга байх ёстой, ямар ч орчинд амьд байх ёстой гэж өсгөдөг.
Тийм болохоор хүйтэн гэрт орохоос илүү тэр хүүтэй жаахан ярилцаж чадаагүйдээ ихэд харамссан. Ер нь энэ аянд явахаар иймэрхүү тохиолдол их гардаг. Хүүхдүүдийг орхиод явмааргүй санагддаг.
-Ахиж бэлэг түгээлтэд явах зориг надад үлдээгүй-

-Тэгвэл хоёр дахь жилдээ явахад, ямар байсан бэ, ер нь яагаад өнгөрсөн жил болон энэ жил арын албанд үлдэж байгаа юм бэ?
Хоёр дахь жилдээ тандагчаар явж байсан. Тандагч гэдэг нь айлаар орно, зөв айлаа эрж хайна. Ямар ч хүнд нөхцөл, уур амьсгал руу орж магадгүй. Хаалганы цаана юу ч намайг хүлээж байж магадгүй шүү дээ. Тэгээд л би хоёр дахь жилээсээ айчихсан. Миний зүрх үхчихсэн. Ер нь би харах зүйлээ харчихлаа, ойлгох зүйлээ ойлгочихлоо гэж бодсон. Дахиж хүүхдүүд рүү ороод орхиод гарах зориг надад үлдээгүй. Тиймээс арын албанд эь ажиллаж, түгээлтэд гарч байгаа хүүхдүүдээ өглөө нь гаргаж өгч, орой ирэхэд нь сэтгэл санааг нь хуваалцаж, ярилцдаг болсон.
Хичнээн миний зүрх үхсэн ч гэсэн би дахиж тэр айлуудын хаалганы цаадах дүр төрхийг харахаас айж байгаа ч гэсэн би энэ аяныг зогсох ёстой гэж боддоггүй. Харин ч шинэ гишүүд очоосой, хараасай. Миний мэдэрснийг мэдрээсэй гэж хүсдэг.
Хэдийгээр надад зориг үлдээгүй ч гэсэн манай шинэ гишүүд энэ аянд явж байгаасай. Идэвхийлээсэй гэж боддог. Бас энэ аяныг зогсох ёсгүй гэж боддог.
-Аяны талаар өөр нэмэлтээр хэлэх зүйл байна уу?
-Бидний өнөөдөр бэлэг тарааж байгаа хүүхэд сэтгэл зүрхэндээ итгэл найдварын бяцхан галыг асааж, түүгээрээ ирээдүйд хүн болдог. Ийм тохиолдлууд ч гарч байсан. Тиймээс бидэнтэй уулзаж байгаа хүүхдүүд ирээдүйн амьдралаа арай өөрөөр босгож, өөр амьдралаар амьдрана гэдэгт би итгэдэг. Хэрвээ тэгэх юм бол бид энэ аяныг арай өөрөөр зохион байгуулах байх.
-Бэлэг түгээлтийн үеэрх дурсамжаасаа хуваалцаж болох уу?
-Ер нь товчхондоо гудманд таарсан ч бай, айлд орсон ч бай өгсөн бэлэг маань хүүхдэд яг таарах л хамгийн гоё. Ерөөсөө л өмсүлсэн гутал, куртик, өмд гээд захиалга өгсөн мэт таарах нь сэтгэл дүүргэдэг.
Айлд оронгуут хүүхдүүд эхлээд, ичиж сандарна. Тэр ичиж сандарсан мэдрэмжийг нь бага багаар үгүй хийхэд хүүхэд өөртөө итгэлтэй болж, цаанаасаа нзд нь гялтагнаад эхэлдэг. Хүүхдүүдийн өөртөө итгэлтэй байдал, гялтганасан нүдийг нь харах хичнээн сайхан гэж санана. Хүмүүс үүнийг нүдээр хараагүй учраас төсөөлөхгүй байж мэднэ. Бэлэг аваад үлдсэн хүүхдийн хамгийн сайхан мөч нь өвлийн өвөө, цасан охин жинхэнээсээ байдаг. Бүр өөрт нь бэлэг өгөөд явсан гэх дурсамж нь тод үлдэх байх.
Тэд маргаашаас эхлэн хоёр өдөр 2024 оны сүүлийн бэлэг тараалтаа хийхээр бааз дээрээ бэлтгэлээ хийгээд түмэн завгүй байх үеийн гэрэл зургийг хүргэж байна.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МУНДАГ
Азийн бар улсууд х�##�амжаар сайн сайхан элбэг дэлбэг нийгэмийг бий болгоогүй!!! Сөнөж мөхсөн улс гүрнүүд х�##�амжийн бодлогоор сүйрсэн байдаг!!! Гунигтай боловчиг үнэн түүх!!!
Энэнд нэг их х�##�амжлаад байга юм ыхгүй шдэ
Ганжавхлан гэж з�##�илангийг гар эцэгтэй нийлж бусдын мөнгөөр буян үйлдэх нэртэй баахан за.луусыг үнэгүй ажиллуулж цаана нь өөрсдөө мөнгө хийж ......
Хүний мөнгөөр ид шидийн орон нэртэй үл хөдлөхийн цуглуулга хийж яваа гар даа.....п.и.з.д.а
Humuusiin handivaar tsugluulsan mungunii talaar amidraad yvdag TBB -uud tarah estoi.lantuun dohio tar