НИЙГЭМНийгэм мэдээ
Баярын шөнийн 00:30 цагт автобусаар дараах 18 чиглэлд иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ

Арванхоёрдугаар сарын 31-ний шинэ оныг угтах баяраар Төв талбайд "Улаанбаатарын Мөнгөн шөнө" баярын цэнгүүн болно. Баярын шөнийн 00:30 цагт нийтийн тээврийн автобусаар дараах 18 чиглэлд иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм. Тухайлбал, А зогсоол буюу зүүн чиглэлд Сүхбаатарын талбайн өмнөх автобусны зогсоолоос буюу Ленин клубээс нийтийн тээврийн автобус хөдөлнө.
- -МШ:1 “Сүхбаатарын талбай-Шархад”
- -МШ:3 “Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон”
- -МШ:4 “Сүхбаатарын талбай-Жанжин клуб”
- -МШ:2 “Сүхбаатарын талбай-Улиастай”
- -МШ:5 “Сүхбаатарын талбай-Сэлбэ амралт”
В зогсоол буюу баруун болон урд чиглэлд Сүбаатарын талбайн баруун тал Монголын Үйлдвэрчний эвлэлийн байрны үүднээс автобус хөдөлнө.
-МШ:7 “Сүхбаатарын талбай-Толгойт”
- -МШ:10 “Сүхбаатарын талбай-Улаан чулуут”
- -МШ:6 “Сүхбаатарын талбай-Орбит”
- -МШ:8 “Сүхбаатарын талбай-Зүүн салаа”
- -МШ:9 “Сүхбаатарын талбай-Баруун салаа”
- -МШ:11 “Сүхбаатарын талбай-5 шар”
Урд чиглэлд:
- -МШ:12 “Сүхбаатарын талбай-Зайсан”
- -МШ:13 “Сүхбаатарын талбай-Нисэх”
- -МШ:14 “Сүхбаатарын талбай-Яармаг”
- С зогсоол буюу хойд чиглэлд Соёлын төв өргөөний үүднээс автобус хөдөлнө.
- -МШ:18 “Сүхбаатарын талбай-3,4-р хороолол”
- -МШ:16 “Сүхбаатарын талбай-Хайлааст”
- -МШ:17 “Сүхбаатарын талбай-Чингэлтэй /Зүрх уул/”
- -МШ:15 “Сүхбаатарын талбай-Баянхошуу” гэсэн 18 чиглэлд Сүхбаатарын талбайгаас нийтийн тээврийн автобусаар иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХОТЫН ДАРГАА ГУЙХ НЭГ ЗҮЙЛ БАЙНА БИ БОЛ МОНГОЛЫН ХАЛТУУРЧДЫН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ НИКЛ НОРОВОО БАЙНАА МАНАЙ ХАЛТУУРЧИД ИРЭХ СОНГУУЛИАР ХҮЧ ҮЗНЭЭ МОНГОЛЫН ХАЛТУУРЧДЫН НЭГДСЭН НАМ НЭРТЭЙ ШҮҮ.БАЯРААР НЭГ Ч АВТОБУС БҮҮ ЯВУУЛ БИД ДААЯ ХАРИУЦЬЯА ЧАДНАА КИЛОМЕТРЭЭР ЯВАХГҮЙ НЭГ ГАРЫГ 1000 ТӨГРӨГӨӨР ТЭЭВЭРЛЭЕ.ХӨӨРХИЙ МУУСАЙН АВТОБУСНЫ ЖОЛООЧ НАРЫГ ХОЁР ӨДӨР АМРААЧИХАА ТЭД АРХИА УУГ АВГАЙГАА БАВААД ХЭВТЭЖ БАЙГ ТЭХ ҮҮ? ГУЙЖ БАЙНА ДАРГАА