Гадаад

Онгоцны системд шувуу орсноос үүдэж осолдсон байж болзошгүй гэжээ

Өнөө өглөө Бангкокоос хөөрсөн Өмнөд Солонгосын "Жэжү Эйр" компанийн боинг онгоц Муан онгоцны буудлын хашлагыг мөргөж, осолдсон явдал гарсан билээ.

Одоогийн байдлаар нийт 181 хүнээс хоёр хүнийг эсэн мэнд олж аварсан бөгөөд Тайланд улсын хоёр иргэн байсан талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Аврах албаныхан ажиллах үеэр 47 хүн амиа алдсан болохыг одоогоор тогтоогоод байна гэжээ. Онгоц хашлага мөргөх үедээ гал авалцаж, шатсан бөгөөд онгоцын сүүл хэсэгт хүмүүсийг аврах ажиллагааг явуулж буй. Одоогийн байдлаар онгоцны ослын талаар албан ёсны мэдээлэл гараагүй ч урьдчилсан байдлаар онгоцны системд шувуу орсны улмаас осол гарсан байж болзошгүй гэжээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 29, 2024 12:30

Онгоцны системд шувуу орно гэж ямар Монгол хэл вэ? Сэтгүүлчид минь Монгол хэлээ сайн сураа, сонирхогчийн түвшингөөсөө дээшил.

Зочин
Зочин
12 сар 29, 2024 13:59

Evii min dee . Neg tsagt bugd yvah tavilantai bdg um uu . Um mani bad me hum . Hairan humuun min

Холбоотой мэдээ

Back to top button