Гадаад мэдээ

“Jeju Air” онгоцны ослоор амь үрэгдэсдийн тоо 62 боллоо

Өнөө өглөө /2024.12.29/ Чэжү арал дээрх байрладаг Муан олон улсын нисэх онгоцны буудал дээр “Jeju Air” компанийн онгоц газардахдаа осолдож, одоогийн байдлаар амь үрэгдэгсдийн тоо 62 болж нэмэгдсэн тухай тус улсын Yonhap агентлаг мэдээллээ.

Шатсан онгоцны их бие дотор ч цогцос үлдсэн тул амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүйг албаныхан анхааруулж байна. Мөн хоёр зорчигч, багийн нэг гишүүнийг эсэн мэнд олж ойролцоох эмнэлэгт шилжүүлсэн байна.

Бангкокоос 181 зорчигчтой ирсэн тус онгоц орон нутгийн цагаар 09:07 минутын орчим хөөрч, газардах зурвасаас гарч, хашаа мөргөн осолдсон юм. Нисэх онгоцны буудлын удирдлагууд мэдэгдсэнээр онгоцны газардах механизм эвдэрсний улмаас осол гарсан байх магадлалтай байна. Гэрчүүдийн хэлснээр онгоцны дугуй гэх мэт газардах механизм нь идэвхгүй байжээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button