СПОРТ

NBA-ын од Дуйат Ховардыг "Сэлэнгэ Бодонс" багийнхан багтаа авчирч чадах уу

Өнгөрөгч амралтын өдрүүдэд NBA-ын тоглогч Дуайт Ховард манай үндэсний дээд лигт Сэлэнгэ Бодонс багийн импорт тоглогчоор ирэх мэдээлэл олны дунд түгээд буй.

Тэгвэл тухайн мэдээллийг нягталбал, Дуайт Ховард нь SG Apes багтай гэрээлэх эхний шуум яригдаж байсан бөгөөд SG Apes багийнхны импортын тоглогч авах лимит хэтэрсэн байна. Улмаар Сэлэнгэ Бодонс багийнхан хэд хэдэн NBA-ын тамирчдыг авчирхаар ярилцаж буйгаа мэдээллээ.

Тодруулбал, Сэлэнгэ Бодонс багийн эзэн Л.Наранбаатар өөрийн цахим хуудаснаа “Бодонс Спорт менежмент” (BSM) ХХК нь Dwight Howard болон хэд хэдэн NBA од тоглогчийг “Selenge Bodons” багт тоглуулах хэлцэл хийж байна. Эхний ээлжид бид Ховардын агентаас албан ёсны гэрээний төслийн саналаа хүлээн авлаа. Бид ойрын хугацаанд хэлцэлүүдээ эцэслэж, сонголтоо хийх болно" гэжээ. Ийнхүү NBA-ын од Дуайт Ховардыг бид оны дараагаар эх орондоо харах магадлал тун өндөр байна.

Дуайт Ховардын хувьд 2004 оны NBA-ын драфтын эхний сонголтоор Орландо Мэжик багт элсэж, NBA-д 18 улирал тоглож, амжилтын гараагаа эхэлсэн. Тэрбээр 2020 оны NBA-ын аварга, найман удаа бүх оддын тоглогч гэх мэт олон арван шагнал хүртсэн тамирчин. Мөн Орландо Мэжик, Лос Анжелес Лейкерс, Хьюстон Рокетс, Атланта Хокс, Шарлотт Хорнетс, Вашингтон Визардс, Филадельфи 76 ers зэрэг багуудад тоглож байсан туршлагатай юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button