Хуулийн төсөл: Хархорумын бүх ажлыг хотын захирагчийн гарын үсгээр шийдвэрлэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд өргөн мэдүүлсэн, Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдсэн.
Улмаар Улсын Их Хурлын дарга 2025 оны 01 дүгээр захирамжаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахалж буй бөгөөд бүрэлдэхүүнд нь УИХ-ын 21 гишүүн ажиллаж байгаа.
Тэгвэл уг хуулийн төсөлд Шинэ Хархорум хотын захирагч нь хэт их эрх мэдэлтэй байхаар заасан аюултай гэж хэлж болохоор хэд хэдэн заалт байна.
Тухайлбал, газар эзэмших, ашиглах эрхийг нь хотын захирагч олгоно, зураг төслийг нь хотын захирагч батална, барилгажуулалтын төслийг нь хотын захирагч батална, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжүүлэхэд, төслийг нь сонгон шалгаруулах журмыг нь хотын захирагч нь батална, барилга барих загвар зургийг хотын захирагч нь батална. Шинэ хотод хувийн хэвшил оюуны өвч дээр тулгуурласан, инноваци шингэсэн, шинэ технологи нэвтрүүлсэн төслүүдийг хэрэгжүүлэхэд тэр оюуны өмчийн эзэмших эрх нь хотын захирагчид очно гэж бий. Хуулийн төслийн дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
Эдгээрээс харахад Шинэ Хархорум хотод хийгдэх бүх бүтээн байгуулалт, бизнесийн үйл ажиллагаанд хотын захирагчийн гарын үсэг хэрэгтэй болж байгаа юм.
Хэрэв тус хотод ААН-үүд үйл ажиллагаа явуулахад хаалт тавьсан дээрх хуулийн заалтууд хэвээр батлагдвал эл төсөл “Их сургуулиудын хотхон, Майдар хот” гэдэг шиг дэмий мөнгө зарсан бүтээн байгуулалт болох эрсдэл харагдаж байна.
Хуулийн төсөлд хотын захирагч эрх мэдлийнхээ хүрээнд хийж болох ажлыг дараах байдлаар тусгажээ.
- 16.7.Хотын Захирагч нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
- 16.7.1.хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын баримт бичгийг боловсруулах, эрх бүхий этгээдээр батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
- 16.7.2.түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах, соёлын олон төрөлт үйл ажиллагаа явуулах, иргэд, олон нийтэд сурталчлан таниулах;
- 16.7.3.оршин суугч, хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх;
- 16.7.4.барилга байгууламжийн загвар зургийг батлах;
- 16.7.5.хот төлөвлөлтийн баримт бичиг, суурь судалгаа боловсруулах ажилд захиалагчийн хяналт тавих, батлуулах ажлыг зохион байгуулах;
- 16.7.6.хот төлөвлөлтийн баримт бичиг, бүсчлэл, хотын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах;
- 16.7.7.хот төлөвлөлтийн баримт бичигтэй нийцүүлэн барилга, байгууламж, авто зам, замын байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлах, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тэдгээрийг байнгын ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах;
- 16.7.8.хот төлөвлөлтийн баримт бичигт нийцээгүй барилга, байгууламжийг барих, үргэлжлүүлэх, ашиглахыг зогсоох;
- 16.7.11.хотын бүтээн байгуулалтад шаардлагатай инженерийн дэд бүтцийн барилга, байгууламжийн техникийн нөхцөлийг батлах;
- 16.7.13.Засгийн газраас баталсан журмын дагуу бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, төслийн хэрэгжилтэд хяналт тавих;
- 16.7.16.хотын өмчийн болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагыг нь томилох, чөлөөлөх, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх;
Мөн 11.3.Энэ хуулийн 11.1-д заасан төлөвлөлтөд хотын үйл ажиллагаа, төлөвлөлтийн талаарх олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ, хариуцах этгээд, хүрэх үр дүнг хэмжигдэхүйц байдлаар тодорхойлж, санхүүжилтийн эх үүсвэрийг нарийвчлан тооцож, хотын Захирагч батлах бөгөөд хэрэгжилтийг зохион байгуулна гэж тус тус заажээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нь зөв байхаа олон жилийн туршлагаас харахад олон толгойтой байх тусмаа ар өврийн ха�##�га ажиллаад замбараагаа �##�дсан УБ шиг юм болбол хэн хариуцах вэ харин хот төлөвлөлтөөл сайн хийх
Элбэгдоржын ажил ш дээ. Өөр юм хий
Ger horoololgui tugjerelgui hot baiguulaarai