Барьцалдуулагч үйлдвэрлэгчид: Монгол компанийн нийлүүлэлтийг зогсоож, Хятадаас авч буй ч Ерөнхий сайдад ХУДАЛ мэдээлэл өглөө
Өчигдөр /2025.01.07/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Таван Толгой Түлш” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр тус байгууллагийн үйлдвэрлэж нүүрсний түүхий эдийг монгол компаниуд нийлүүлдэг хэмээн албаныхан мэдээлсэн. Тус мэдээллийн эсрэг Таван толгой түлш компанид барьцалдуулагч нийлүүлдэг компаниуд мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдэлд “Үндэсний үйлдвэрлэгч нар 2019 оноос сайжруулсан шахмал түлшний шаталтаас үүсэх хүхэрлэг хийг бууруулах “доломитийн барьцалдуулагч” эдийг “Таван Толгой Түлш” ХХК-ийн үйлдвэрийн технологид бүрэн нийцэх стандартын шаардлага хангасан, чанарын доголдолгүй бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэн гэрээт хугацаандаа амжилттай нийлүүлэн ажилласан билээ. Бидний үйлдвэрлэж буй “доломитийн барьцалдуулагч” нь түлшний үйлдвэрлэлд 3.5-4%-иар орж байгаа ба түлшний хаталтын температур болон хугацаа импортын барьцалдуулагчаас 2дахин бага байгаа нь түлш үйлдвэрлэлийн зардлыг буруулах маш том давуу тал үүсгэж буй нь бүх шатанд нотлогдсон, Монгол эрдэмтэд, инженерүүдийн хүч хөдөлмөрөөр бүтсэн, оюуны өмчийн патенттай шилдэг бүтээгдэхүүн болсон билээ. Мөн бид бүтээгдэхүүний үнийг 2019 оноос хойш тогтмол барьж ирсэн бөгөөд импортын бүтээгдэхүүнээс даруй 20-30% хямд үнээр нийлүүлж байна.
Гэтэл сүүлийн үед агаарын бохирдол нэмэгдэх хэрээр түлшний гол түүхий эдийн нэг болох барьцалдуулагчийн асуудал олон нийтийн анхаарлыг татаж байгаатай холбоотой манай болон бусад Монгол компаниудын эх орондоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр хүндэд эрээ цээргүй халдах явдал гарч байна. 2025 оны 01-р сарын 07-ны өдөр танай үйлдвэр дээр Монгол Улсын Ерөнхий Сайд очиж ажиллах үеэр “Таван Толгой Түлш” ХХК-ийн Ерөнхий технологич Д.Өлзийбат танилцуулга хийхдээ үндэсний үйлдвэрүүдийн нийлүүлж буй барьцалдуулагч нь утаа ихээр ялгаруулж байгаа мэтээр илтэд гүтгэсэн, ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй, баримт нотолгоогүй мэдээллийг Монгол Улсын Засгийн Газрын Тэргүүнд болон бусад шийдвэр гаргах түвшний хүмүүст, мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгсөн байна.
Одоогоор монголын нэг ч компани барьцалдуулагч нийлүүлээгүй байгаа. Мөн Монгол Барьцалдуулагч нь шахмал түлшний ердөө 5% д ордог тул утаа ялгаруулах ямар ч боломжгүй болно. Харин чанаргүй Хятад барьцалдуулагч хэрэглэж, хог үйрмэг ихтэй нойтон түлшийг ард иргэдэд нийлүүлж байгаагаас үүдэн утаа ихээр ялгарч байгаа болно.
Иймд Үндэсний үйлдвэрлэгч нарыг илтэд гүтгэж байгаагийн цаана өндөр үнэтэй, чанар муутай хятад барьцалдуулагч олон мянган тонныг оруулж ирж нийлүүлдэг бүлэг этгээдүүд, тэднийг хамгаалагч хань хамсаатан, ашиг сонирхол нэгтэй хүмүүс “Таван Толгой Түлш” ХХК-д байна гэж бид шууд үзэж байна. Тэдгээр хүмүүс удирдах албан тушаалтнуудад удаа дараа худал мэдээ мэдээлэл өгч байгаа тухай мэдээлэл бидэнд ирсээр байна.
Бидэнд хятад барьцалдуулагчтай холбоотой нотлох баримт болон Монгол барьцалдуулагч нь хүхрийн хэмжээ бууруулж, хаталтын хугацаа богиносгож байгааг нотлох баримт материал хангалттай бий.
Иймд эдгээр худал мэдээлэл тарааж байгаа хүмүүст хариуцлага тооцож залруулга мэдээлэл явуулахыг шаардаж байна. Хэрвээ ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол бид дараагийн шатанд нэр бүхий албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад өгч хуулийн дагуу шалгуулах болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна.
Мөн шийдвэр гаргах түвшний хүмүүсийг үндэсний үйлдвэрлэгч нарыг хүлээн авч уулзан бодитой үнэн зөв мэдээлэл авч асуудалд олон талаас харж, хандахыг хүсэж байна” гэжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тавантолгой түлш ХХК-ийн удирдлага, ерөнхий технологчийг АТГ, шүүхэд шилжүүл. Ард түмний эрүүл мэнд, амь насаар тоглож байдаг ямар муухай сэтгэл, зүрхтэй хүмүүс вэ.
Хятдаас барьцалдуулагч шахдаг ченж буюу төрийн албан хаагчид нэртэй цавчаачдыг хүн амын эрүүл мэндийн эсрэг санаатай хуйвалдаж олон хүний аминд хүрсэн хэргээр цаазаар ав.
ЕСайдадаа худал хэлээд хятад барьцалдуулагч оруулж ирээд дундаас нь мөнгө унагаж идээд агаарын бохирдол дээд цэгтэй хүрсэн үед өчнөөн хүн амь хохирлоо хариуцлага тооцож эзнийг нь бариачээ
Хэн чанарыг алдагдуулж. Ажил хорлосон юм бээ!@!!! Үнэхээр утаа шингэрч огцом өөр болж байсан шүү дээ !!!!! Ногоон автобус шиг хорлоод хаячих юм...... Эсвэл эхлүүлэхгүй саад гацаа хийнэ......эхэлсэн ажлыг дундуур нь үймүүлж хорлоно.....болиочээээ !!!!!
Terbum davsan huntei hujaa nariig 3han saya huntei Mongol ueiin ued tejeeh ym daa
Үнэхээр ийм бол тэр шуналын микровуудыг олж аваад хүзүүтэй нь ярих хэрэгтэй байна даа Улаанбаатарчуудаа.
Төр гэж байдаг л юм бол үнэн худлыг нь яаралтай шалган тогтоож ард иргэдэд мэдээлэх хэрэгтэй Ер нь иймэрхүү байдлаас болж иргэд төрд итгэх итгэл үнэмшил алга болж муусайн хуйлгач нар гэсэн үзэл газар авч байна
Манай наймаачид үйлдвэрлэгчид ямарч сэтгэлгүй нь үнэн шүүдээ ямарч бүтээгдэхүүн нь үнэ нь нэмэгдэж чанар нь муудаад байхаас биш тэгээд л нэг их татварын дарамттай нөтийн дарамттай гэж сүржигнэдэг
ААЖМААР МӨХӨЖ БАЙГАА ЭНЭ ҮХЭР МОНГОЛЧУУДЫН ТҮЛШ ЯМАР Ч БАЙСАН ЯАДАГ ЮМ ПЯЗДА ДЭЭДЭС НЬ ХУЛГАЙЧ ХУДАЛЧ БӨГСЧИН ДЭЭРЭМЧИН БОЛОХООР НЬ ГАДНЫ УЛСУУД ЭНЭ СЭТГЭХҮЙГЭЭР НЬ ЧАДВАРЛАГ ТОГЛОЖ ӨӨРСДИЙХӨӨ БОДЛЫГ ШУУД Л ТУЛГАЧИХДАГ БОЛЛОО ШҮҮ.ЭГИЙН ГОЛЫГ УЦС БОЛ АЛНЫ АРЧДАС БОЛЛОО ГЭЖ МЭРЭГЖЛИЙХЭН ШУУГИЛДААД ХАРАМСАН ГАШУУДАЖ АРХИДААД ЭХЭЛСЭН БАЙНА ЛЭ.ЭНЭ ХАРААЛ ИДСЭН ГАХМАЛ ТҮЛШИЙГ ХООРОНД НЬ НААЛДУУЛДАГ БОДИСЫГ ОТГОНТЭНГЭРЭЭР ОВОГЛОСОН ЖАЙЖГАР ЧАВГАНЦ ОЮУНХОРОЛЫН НӨХРИЙН КОМПАНИ ДАНГААРАА ЭЗЭГНЭЖ 52 ТЭРБУМ ТӨГРӨГ АВААД ЭР ЭМ ХОЁР ШВЕЦИАРЬ БАНКАНДАА ШААЦАН АЛЦАГА АЛЦАГ РИЙГЭЭД ЯВЖИЙЛЭ БЫСДА ЭНЭ МОНГОЛ ХУРДХАН МӨХӨӨД НЭГ ЧИГЭЭ ХАРВАЛ ТААРНА.
Чи үхэж зайл
Чи үхэж зайл
Үнэн бол ОЮУНХОРОЛ ЧАВКА ХОДООДОО МЭДЭЭРЭЙ ДЭЭ. ХЭТРЭХЭЭРЭЭ ЯАДАГ ЮМ БОЛ ДОО ОДОО!!
Юмны үнэ өсөөд баларлаа дарга аа
Том ах нар нь сургасан эрдмийг цүнх баригчид гаргуун сайн гүйцэтгэж худал мэдээллээр ажил хийх хүсэлтэнгүүдээ хангаад дунд нь өөрсдийн цавчаагаа хийж байна энэ байдлыг шуурхай илрүүлж хариуцлага тооцохгүй бол дэндлээ ганц энэ салбарт ч биш бүх салбарт цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Хамгаалах эзэн /багш /-тай хүн хогнууд эрээ цээрээ алдлаа. Хууль цаазаа шинэчлэн боловсруулж хариуцлагыг чангатгах хэрэгтэй байна.
баримт байгаа бол :ОН-тэд ил тодоор ТҮ р харуулаад ийм ийм гээд баттай мэдээлэл өгөөч тэгээд. Эхний жилдээ ямар гоё утаагүй балаа. Дундаас нь угаасаа но орсон болоод утаа урдыынхаас илүү бгаад бгам бишүү?
Порно Ганбаа гэгч, Хүсүг хулгайч нар энэ шахмал түлшээр мөнгө угааж, ард биднийг хордуулж бгаа шүү дээ...өнөө ичих ч үгүй Хүсүг нь үүрэг өгч худлаа жүж шийй, пза юм аа
Ene baritsalduulagchiin companuid ih mungutui boljee uursduu chinagaas avchiraad end buur butehgui yumtai holiod savladag baijiij
Нээлттэй ил тод байсан баярлалаа. Цаашидын ажилд нь амжилт хүсье
Ene neg yma solongsin dern maha sharj eded baidag nvrsnesn sudlal vzchlde ydrsan yma tednar vhegvil bain hordogvil baindag
Тэр ч модны нүүрс л баймаар юм.
энэ чинь үндэсний аюулгүй байдалд санаатайгаар занал хийлсэн хүмүүсийн амьд явах эрүүл аюулгүй орчинд амьдрах гээд үндсэн хууль зөрчсөн асуудалд зүгээр л ингээд өнгөрч байгаа юмуу мөнгө л олж байвал бусад зүйлс хамаагүй юу
Одоо шууд шүүх цагдаад нь өгөөчээ яагаад хугацаа нтр гээд бгаанмбээ Монголчууд цаг минутаар сүйрч бхд ямар ацны тэгвэл ингэвэл ...вээ та нарт бас ямар ашиг сонирхол бгаан бэ
Наад барьцалдуулдаг зүйлийг оруулдаг хүмүүс нь хүүкийн бууны нохой байдаг байлгүй хүүк л монголчуудыг аймаглан устгах энэ ажлыг эхлүүлсэн шүү дээ хүүкийн албан тушаалын ажил дуустал утаа арилахгүй шүү дээ
Энэ Оюунэрдэнэ ерөөсөө хятадын талд ажилладаг новш юм байна. Монголынхоо үйлдвэрлэгч компиануудаа дэмждэггүй. Хэн нэг бөгс долоогчийн үнэд итгээд ирсэн байна.
Популист ерөнхий сайд ОЮУН ЭРДЭНЭ . МАН засаг аваад найман жилд 204 км замтай л үлдсэн .Тэгээд сонгоод байх нь гайхалтай . Монгол 600.000 хүнтэй байхад 36.000 иргэнээ өмгөөлөгч үгүй өчиггүй буудчихсан гэж байгаа. Одоо гэм хохирол нь дуусаагүй татвар төлөгчдийн мөнгөөр 35000 иргэнд нөхөн олговор олгосон гээд боддоо. МАН ард түмнээсээ уучлалт гуйгаагүй нам шүү. Одоо өөрсдөө санал гаргаж татан буудах хэрэгтэй .. Хамгийн их хулгай авилгалыг МАН хийсэн .