Нийгэм мэдээ
"Улсын аварга тариаланч"-ийн шагналд олгох 33 цомыг 40 саяар авна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчийн шагналд олгох цомыг 40 сая төгрөгөөр авах тухай тендер зарласан байна.

Нэг бүрийн үнийг тооцоолон үзвэл 1.220.000 төгрөг болж байна. 33 цом авахаар төсөвлөсөн уг өртгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны урсгал төсвөөс гаргахаар төлөвлөжээ.
Уг тендерийг өчигдөр буюу /2024-01-20/-ны өдөр зарласан бөгөөд материалыг энэ сарын 28-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.