НИЙГЭМ

Хорих ангиудад гэнэтийн шалгалт хийлээ

Нийслэлийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэл дэх  хорих ангиудад хоригдлын ял эдлэлтийн байдал, харуул хамгаалалтад гэнэтийн шалгалт хийсэн байна.

421 дүгээр нээлттэй анги, 401 дүгээр хаалттай анги, Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги, Хэрэмт Цамхаг улсын төсөвт үйлдвэрийн газар, Үйлдвэр аж ахуй, барилгын хэсэг, Тусгай ажиллагааны газар зэрэг хорих байгууллага, хэсгүүд шалгалтад хамрагджээ. 

Гэнэтийн үзлэг шалгалтаар нээлттэй, хаалттай дэглэмийн хоригдолуудыг хамт байрлуулсан, прокуророос бичгээр зөвшөөрөл авалгүйгээр ажилд гаргасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү тамхи хадгалсан, зэвсгийн чанартай эд зүйл өрөөндөө байлгасан зэрэг зөрчил илэрсэн байна. 

Нийслэлийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн шалгалтын баг зарим зөрчлийг газар дээр нь засуулж, холбогдох арга хэмжээг авжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button