ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Тайланд: Дөрвөн шоронд хоригдож буй хоригдлуудад нохой тэжээхийг зөвшөөрнө

Тайландын Хууль Зүйн яам дөрвөн шоронгийн хоригдлуудыг камертаа нохой тэжээхийг зөвшөөрөх шийдвэр гаргажээ. Ийм төсөл хэрэгжүүлснээр хоригдлуудын сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутрал болон бусад нийгмийн эсрэг чиглэсэн зан үйл, хандлагыг бууруулах зорилготой аж.

Тодруулбал, Накхонратчасима, Районг, Клонгпхай болон Кхаобин гэх дөрвөн шоронд амьтдаар дамжуулан хоригдлуудын сэтгэлийг эмчлэх ажлын үр нөлөөг турших юм байна. Энэ талаар тус улсын “Бангкок Пост” /Bangkok Post/ сонин өнөөдөр мэдээлэв. Энэ төсөл хэрэгжвэл хоригдлуудыг суллагдсаныхаа дараа нийгэмших явцад сайнаар нөлөөлж, тэднийг сэтгэл зүйн хувьд бэлдэнэ гэж үзэж байгаа аж.

Тайландын Хууль Зүйн сайд Сомсак Тхепсутхин хэлэхдээ, түүний удирддаг агентлаг нь амьтны холбоо болон амьтдын асрамжийн газруудтай хамтран төсөлд хэрэг болох нохойнуудын эрэлд гарсан гэнэ. Харин хоригдлууд ноходтой хэр их цаг зарцуулах нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Төсөлд оролцох нохдыг тухайн хоригдлын зан ааш, хандлагад нь тохирсон байдлаар сонгох юм. Мөн хоригдлуудад малын эмч ноходтой хэрхэн харьцах, арчилж асрах талаар мэдээлэл зөвлөгөө өгөх ажээ. Хэрэв энэ төсөл санаачилга амжилтад хүрвэл тус улсын бусад хорих ангиудад ч хэрэгжүүлэх төлөвтэй байна.

2021 оны тавдугаар сарын байдлаар Тайландын 143 хорих ангид 310,8 мянга гаруй хүн хоригдож байгаа гэсэн статистик тоо байна.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button