Гадаад мэдээДЭЛХИЙ

Бангкокт нэгэн сурагч галь зэвсгээр долоон хүний аминд хүрсний дараа Тайландын ерөнхий сайд бууны хуулиа чангатгахаа мэдэгдлээ

Тайландын нийслэл Бангкокт нэгэн өсвөр насны хүүхэд эмээ, өвөөгөө буудаж, дараа нь сургуульдаа халдлага үйлдэн долоон хүнийг хөнөөсөн хэрэг гарчээ. Уг хэрэг гарснаас хэлэн цагийн дараа Тайландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул баасан гарагт галт зэвсгийн хяналтыг чангатгах шинэ хууль санаачлахаа мэдэгдлээ. Тайланд нь Зүүн Өмнөд Азийн орнуудаас иргэдийн эзэмшдэг галт зэвсгийн тоогоор тэргүүлдэг.

Анутин өмнө нь Дотоод хэргийн сайдаар ажиллахдаа галт зэвсгийн тухай хуулийг чангалж байсан юм. Харин энэ удаа иргэд галт зэвсэг биедээ авч явахыг хязгаарлах тухай хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөж байна гэжээ.

Тэрбээр баасан гарагт /2026.08.07/ мэдэгдэл хийхдээ "Шинэ хуулиар зөвхөн үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагчид галт зэвсэг авч явахыг зөвшөөрнө" гэсэн байна. Тайландад одоо үйлчилдэг хуулиар бол галт зэвсэг эзэмших болон биедээ авч явахын тулд тусдаа зөвшөөрөл авдаг юм.

“Small Arms Survey” байгууллагын 2017 оны тооцоогоор Тайландын энгийн иргэд ойролцоогоор 10.3 сая галт зэвсэг эзэмшиж байжээ. Энэ нь 100 хүнд 15 галт зэвсэг ногдож байгаа гэсэн үг юм. 100 хүнд ногдох галт зэвсгийн үзүүлэлтээр Тайланд Зүүн Өмнөд Азийн бусад орнуудаас хол давдаг байна.Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button