“Samsung” S25 загварын ухаалаг гар утсаа танилцуулжээ

“Samsung Electronics Co.” компани өнөөдөр /2025.01.23/ Galaxy S загварын шинэ ухаалаг гар утаснуудаа танилцуулсан байна. Galaxy S25, S25 Plus, S25 Ultra нь илүү дэвшилтэт хиймэл оюун ухаантай юм. Тэдгээр загваруудыг Калифорни мужинй Сан Хосе хотын “SAP” төвд болсон Unpacked арга хэмжээний үеэр танилцуулжээ.
Тус компанийн гар утасны бизнесийн хэлтсийн дарга Ро Та Мун хэлэхдээ хэрэглэгчид технологитой харьцдаг байдлыг шинэчлэхийн тулд хиймэл оюун ухааныг үйлдлийн системд нэгтгэсэн гэсэн юм. Тэр “Galaxy S25 цуврал нь хиймэл оюун ухааныг нэгтгэсэн үйлдлийн системээр ажилладаг. Энэ нь бид технологийг хэрхэн ашигладаг болно хэрхэн өдөр тутмын амьдралаа авч явдгийг үндсээр нь өөрчилнө” хэмээсэн байна.
“Samsung Electronics” компанийн мэдээлснээр энэ гурван загвар нь Snapdragon 8 Elite загварын чиптэй юм. Тэрхүү чипийг “Samsung” компани “Qualcomm”-той хамтран бүтээжээ. Энэхүү чип нь Galaxy S загварт ашиглаж байсан хамгийн хүчтэй чип аж. S25 загварын утаснууд хоёрдугаар сарын долооноос дэлхий дахинаа худалдаанд гарах юм.
Эх сурвалж: Yonhap
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.