Нийгэм мэдээ

Нарантуул худалдааны төвийг ирэх дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлнэ

Хотын дарга Х.Нямбаатар ирэх жилүүдэд хийх томоохон бүтээн байгуулалтуудын талаар танилцуулахдаа "зах худалдааны төвийг нүүлгэнэ" гэдгээ илэрхийлсэн.

Тодруулбал, 2024-2028 онд нийслэлд хот доторх анхны хурдны замын ажил, метроны төсөлтэй уялдуулан зах худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн билээ.

Ийнхүү Нарантуул худалдааны төвийг нүүлгэх ажил хэзээнээс эхлэх талаар хотын дарга Х.Нямбаатараас тодруулахад, "Ирэх дөрөвдүгээр сараас нүүлгэх ажил эхэлнэ" гэв.

Мөн тэрбээр төлөвлөгөөгөө танилцуулах үедээ "Мягмар гарагт Нарантуул захын ойролцоо ямар ч түгжрэлгүй болдог. Тэгэхээр худалдаа эрхлэгчдэд санал тавьж хурдны замын дагуу хоёр худалдааны төвийг байгуулна. Дэлхийн жишигт хурдны замынхаа орц, гарц дээр томоохон худалдааны төвүүд байдаг. Манайх шиг айлуудынхаа суурьшлын бүсэд байрлалтай улс бараг л байхгүй. Нарантуул худалдааны төв 21 аймгийн хүнсний болон ахуйн бараа, малын эм хэрэгслийн бөөний төв болчхоод байгаа учраас Туулын хурдны замынхаа баруун хэсэгт буюу Туул голын хойд хэсэгт Нарантуул захыг шилжүүлнэ. Харин одоогийн газар дээр нь орон сууц барих зориулалтыг нь өөрчилж өгье гэдэг уулзалт, хэлэлцээрийг хийнэ. Тэгэхээр Улаанбаатар хот баруун талдаа нэг авто худалдааны төвтэй, зүүн талдаа нэг худалдааны төвтэй болно. Ирэх гурван жилийн хугацаанд замаа барьж дуусгах учраас энэ хугацаанд Нарантуул захыг байгуулах шаардлагатай" гэсэн юм.

Өмнө нь "Нарантуул" захын газар ашиглах гэрээг 25 жил сунгасан. Мөн хувийн өмч учраас нүүлгэх боломжгүй байсан гэдэг.

-Зах худалдааны төвийг нүүлгэх ажил санаачилж байсан хотын захирагчид-

Хотын даргын энэхүү шийдвэр нь анх удаа яригдаж байгаа асуудал биш. Зах худалдааны төвүүдийг нүүлгэх ажил 2007 оноос хойш яригдаж эхэлсэн бөгөөд тухайн үеийн нийслэлийн захирагчаар ажиллаж байсан Ц.Батбаяраас энэ санал гарч байжээ. Харин 2016 онд нийслэлийн засаг дарга асан С.Батболд "Хот баруун тийш тэлнэ. Зах, худалдааны төвийг түгжрэл сааруулах зорилгоор нүүлгэнэ. "Нарантуул", "Да" хүрээ зэрэг захуудыг ажиллаж байх хугацаандаа нэн тэргүүнд нүүлгэн шилжүүлнэ" гэж байв. Гэсэн хэдий ч энэ ажил нь амжилт ололгүй дараагийн даргад шилжсэн юм. 2018 онд хотын дарга асан С.Амарсайхан барилгын зах болон бусад томоохон худалдааны төвийг нүүлгэх шийдвэр гаргасан байдаг. Үүний хүрээнд захуудыг нүүлгэх ажлын хэсэг хүртэл байгуулагдсан. Хэдий ажлын хэсэг байгуултлаа ахицтай явж байсан ч урьдын адил ажил зогссон. Харин 2022 онд Д.Сумъяабазар нийслэлийн захирагч байх үедээ хотын баруун зах буюу Сонгинохайрхан дүүрэгт 28 га газар төлөвлөж захуудыг байршуулна гэж дуугарч л явсан.

Ийн өдгөө хотын дарга Х.Нямбаатар дээр эл асуудал ирсэн нь энэ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
83 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ямар сонин гхзарт шилжүүлэх нь бэ Зах худ�##�дааны төв олон хүний цугладаг газар бохирдол ихтэй. Туул гол авах юмгүй болохыг бодолцсон баймаар Яагаад хотоос 40-50 км газрыг сонгож болохгүй бгм Хотоо тэлэхгүй бол Хааш хаашаагаа 15-20 км газарт багт�##�цахгүй болсоныг бүгд мэдэж байж

Уншигч
Уншигч

Орон сууцны хороолол барих нь ойлгомжтой. Улсын сургууль, цэцэрлэг барих газраа тохиролцож үлдээгээрэйдээ.

Зочин
Зочин
Reply to  Уншигч

Анх наран туулийг барьж байхад тун цөөхөн хэдэн айл байсан .Сүүлд л ш�##�баар�##�дуулаад өгсөн дөө . Хаашаа нүүлгэнэ тэнд зах зээлээ дагаад шамбаар�##�даад өгөх байхаа даа . Харин өгөөмөр , цайз захыг бол заав�##� нүүлгэх хэрэгтэй . Тос , масло , хар туг�##�га гээд жинхэнэ хотыг хордуулж байгаа газар даа

Зочин
Зочин

Наран туулын газар дээр хүүхдийн парк2, тоглоомын т�##�бай, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн ордон, спорт цогцолбор барих хэрэгтэй. Бас 100 Айл, 44 хоёрыг шийдэх хэрэгтэй бна. Манайд дэлгүүр зах шиг их юм �##�га. Одоо ногоон байгууламжаа хөөцөлдмөөр бна. Нямбаатар чадна.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Bair barina gesen adilhan dunjingaraw bolon busad hudaldaanii towiidiig hamt garga

Jagi San
Jagi San
Reply to  Зочин

Яг зөв.

Зочин
Зочин

Дүнжингарав , Түмэн молл , Өгөөмөр , Шөнийн захууд нүүхгүй юм бол Нарантуул юу гэж ганцаараа нүүдэг юм бэ Нямбаатараа

Зочин
Зочин

Зөв шүү Нарантуул.Барс ,Их дээд сургуулиудыг нүүлгэх хэрэгтэй

Зочин н
Зочин н
Reply to  Зочин

Бүгдийг энэ олон сургуулийг орон нутагт чиглэл чиглэлээр нүүлгэх....

Иргэн
Иргэн

Хүчит шонхор захыг хааш нь гаргамаар юм бэ дээ?? Ариун цэвэр т�##�аасаа арай л дэндүү бүдүүлэг бн шүү!!! Арай зай т�##�байтай цэвэр орчинд махны бөөний худ�##�даа хиймээр байна!!! Дээр дээрээс нь овоолсон махан дээгүүрээ гишгэлж мах зардаг бохир улс Монгол улс л байх шиг бн!!!

Jagi San
Jagi San
Reply to  Иргэн

Зөв. Арай цэвэр юм хиймээр юм. Ялангуяа цэвэр, бохир устай байх их чух�##�. Түрээс нэг их өндөр биш байх бас чух�##�. Ийм юмыг барьсан хөрөнгийг хурдан нөхөх биш удаан хугацаанд нөхөхөөр бодож, гадна, дотны тендер зарлаж хийвэл зохилтой санагдана. Т�##�байн түрээс бага байхаар зориуд тусгахгүй бол тэр чинь худ�##�дан авагчийн нуруун дээр ирдэг ачаа шүү.

Зочин
Зочин

100 айлаа хэзээ шилжүүлэх вэ? Хамгийн түрүүнд шилжүүлэх ёстой газар бишүү. Эхлээд 100 айлаа шилжүүлье.

Зочинуншигч
Зочинуншигч

Зах нь Сайхансамбуугмйх байж болно.харин газар нь Монгол улсынх.

Зочин
Зочин

Газар нь Нямбаатарынх юм шиг дураараа нааж бна даа

Зочин
Зочин

Нарантуулын уулзварыг чинь замын цагдаа нар түгжрүүлдэг юм шүү дээ . Үүнийг мэдэхгүй байж энэ хүн хотын түгжрэлийг арилгана гэж худлаа юм бна даа . Дандаа худлаа мэдээлэл авдаг юм бна даа . 2 дох өдөр бас л түгжрээдбайж байдаг шүү дээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Unen tsagdaa nar tag ywuuldaggui ugaasaa 22 towchoo noos 5n Shar hurtel tag tugjirel baidag ywdag humuus ni medne

Зочиншал тэнэг
Зочиншал тэнэг

Хаан сургууль хотод юу хийнэээ явуулаач дээ

Зочин
Зочин

Энэ хүн их зөв юм хийж байгаа ажлыг нь 100% дэмждэг шүү! Танд амжилт хүсэн ерөөе!!

Зочин
Зочин

5 хотын дарга нар нүүлгэх захирамж цаасан дээр л буусан даа ахиж битгий ийм үлгэр ярь даа Нямбаатар гуай хошин шог ярих юмаа кккк

Зочин
Зочин

Маш зөв шийдвэр үе үеийн дарга нар яриад хийж чадаагүй.

Нямбаатар молодец
Нямбаатар молодец

Нямбаатар ажил хийж байна. Өөр олон нялуун үгээр булаад яахав. Эрчимээ бүү �##�даарай

Ганба
Ганба

Танай намын том дарга Энктүбшин лав Өгөөмөр захаа аваад нүүхгүй чамайг аргадан учирлана хөлд сууна амьдр�##� ярина , атгуулна ,шантаажлана загнана гуйна хатгаас хийнэ сүрдүүлнэ түрээслэгчид ээ турхирна дарамтлах гэж үзнэ Нямба мэхэнд нь унах уу үгүй юу л бна өмнөх дарга нар бүгд 1 даваанд годройтоод өгсөн

Зочин
Зочин

Энэ тэнгэр плаза гээд хамаг түгжрэл үүсгэдэг,орчин бохир ,газар байна.
Зүүн тийш явдаг автобус тээврийг Баянзүрх товчоонд яар�##�тай шилжүүлэх.
Н�##�айх ,Багануур явдаг таксинуудыг хориглох хэрэгтэй .офицер хавийг 30-40такси дүүргэж байна.шүлсээрээ ч дүүргэж байна. Тэр чиглэлийн автобусаа шуурхай явуулах хэрэгтэй. Хян�##�тын газар ер ажиллаж өгөхгүй байна.

Барс
Барс

Барс гэж заваан хөгждөггүй газрыг нүүлгэх хэрэгтэй

Иргэниргэниргэн
Иргэниргэниргэн

Нянбаатараа Нарантуулд чинь улны хүмүүс наймаа хийдэг 15000 иргэн ажилдаг зах та нар үүнээс өөрөөр хийж чадах ажил байнауу. Нянбаатараа чи хотоос төрөөс Монголоос �######�ж тамдаа оч

Зочин
Зочин

Одоо УБ-ынхаа хэтийн төлөвт сайн анхаарая !

Зочин н
Зочин н

Нарантуул хотоос хол нүүхэд наймаачид иргэд яаж очих нийтийн унаа гаргах гээд асууд�##� их л бх даа...!!!?

Зочин
Зочин

Сайхансамбуу нүүхийн болуу даа?

Зочинргэниргэниргэн.зочинлизочин
Зочинргэниргэниргэн.зочинлизочин
Reply to  Зочин

Газрын гэрээгээ хот цуцлахад болно.Газар түүний доорх нь монгол улсынхаа. Газар нь УБ хотынх цемент нь Сайхансамбуугийнх

Зочин
Зочин

Зөв ...махны Хүчит Шонхор Нарантуул 2 захуудыг гаргаачээ

Зочин
Зочин

2 дахь өдөр хот харьцангүй бага түгжрэлтэй болдог.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Adilhan tag baidag shuu dee

Erdenetiin irden
Erdenetiin irden

Зайлшгүй нүүлгэх шаардлагатай . Бүр хотоос гаргаачээ.

Зочин
Зочин

Том захуудыг нүүлгэх нь зөв

Иргэн
Иргэн

100 айлыг нүүлгэнэ гэсэн, одоо бүр барилгууд нэмэгдэж шинэ төвүүд ашигл�##�тад орсноор л байна. Барилга барих зөвшөөрлийг нь өгөхгүй, ашигл�##�тад хүлээн авахгүй бол өргөжин тэгэхгүй байлаа шүү дээ. Үе, үеийн хотын дарга 100 айлыг нүүлгэнэ гэж худ�##� хуцацгааж, мөнгө аваад чимээгүй болдог байх. Яагаад гэхээр өөрсдөө цаагуураа барилга барих зөвшөөрлийг нь өгчихдөг

Зочин
Зочин

Ёстой ганц зөв юм хийж байна Нямбаатар дарга маань хурдан �######�уулаарай!!!

Одноо
Одноо

NARANTUUADLIIG NALAIHRUU NUULGE

Зочин
Зочин

Hurdan xotoos gargax xeregtei

ЗочинЗочин
ЗочинЗочин

Маш зөв энэ заваан өмхий нарантуулыг �######�уулб�##� зам үнэхээр сайхан болно, үтэр түргэн �######�уул

ЗОЧИН
ЗОЧИН

Нарантуул олон айл тэжээдэг.
Сайн татвар төлөгч

Зочин
Зочин

Chi hotoos z##laach

Zochin
Zochin
Reply to  Зочин

Bas 1 shantaaj bgaa yum blgui olon yadarsan ard irged hooloo olj bgaa gazar shuu hotoos alga bol
Gadaadad ochij idej uu emcheluul

Зочин
Зочин

Zuv zuv nuulgeh heregtei urgeljin munhud tugjirdeg gazar daa hotin dargada amjilt huseye????????✊️????

Зочин
Зочин

ХАРАГДАА Ч.

Туяа
Туяа

Сандэй, Нийслэл,,Түмэн молл гээд зогсоолгүй худ�##�дааны төвүүд, Барс ,100 айл,дүнжингарав шинэ 100 айл гээд зам өргөтгөх боломжгүй болгосон худ�##�дааны төвүүд ээ бас нүүлгэмээр бна

30 гэр бүл нь далимдуулж нэмээд бга бус уу
30 гэр бүл нь далимдуулж нэмээд бга бус уу

100 айлыг нүүлгэчих зоригтой, чад�##�тай хотын дарга �##�гаа.Хятадуудаас нь айгаад бдгын юм бх даа, эсвэл өнгө нь ижил болохоор байлгаад бдг юм болов уу .Уул нь 100 айл хотын төвөөс 1.6 км зайтай хотын А зэрэглэлийн бүс ш дээ .Тэгсэн хирнээ утаа ,тоос тоосонцор ,агаар хөрсний бохирдлоороо маш их , зун болохоор энд тэнд шээсэн шээс нь гол горхи шиг урсаж үнэртэж бдг .Барилгын дэлгүүрүүд нь юу түлж бга нь мэдэгдэхгүй үнэр аймаар, нүүгэлтсэн хар утаа яндангаас нь гарч бдг, тэрийг нь ш�##�гадаг газар ч гэж бхгүй.Барилгын дэлгүүрүүд амардаг даваа гаригт баруун, зүүн ,хойшоо, урагшаа явдаг замууд нь түгжрэлгүй бдг ,яагаад хотын А зэрэглэлийн бүс болох 100 айлыг хөгжүүлье гэж боддоггүй нь сонирхолтой юм.

Газарчин
Газарчин

Нүүлээ гэхэд үлдсэн газар нь хэний улаан хоолой руу орох вэ

Зочин
Зочин

Ингэмээрдээ Аль эртний л ингэх бсн юм

Мөнхбаяр
Мөнхбаяр

Доргилт авна. байг дээ 30к хүний амьжиргааны асууд�##� хөндөгдөнө амархан юм байхгүй захынхан гарцаа хайх болж дээ

От от
От от

100 айлыг нүүлгэх хэрэгтэй

Зочин
Зочин

Зуун айлыг нүүлгэчвэл их цэвэрхэн болно доо..,

huz
huz

Unen bol hotiin dargaa yerinhiilegch boktol ni ajilluulii 😉

Шударга ёс
Шударга ёс

demjij bn. Barilga barih ni zov. Hudaldaani tovuud zondoo l bn.

Zochin
Zochin

Olon ard tumen hooloo olj bgaa gazar ta nar shig gadaadad amraad emchluuleed yabdag humuus bish
Zugeer orhiooroi

Иргэн Гантулга
Иргэн Гантулга

Мөн Хүчит шонхор зах болон 100 айлын барилгын захыг хотын захад гаргаа. Бас Бөмбөгөр захуудыг, Барс захыг нэн түргэн хотын төвүүдээс нүүлгэж газарт оруулах.

Иргэн Гантулга
Иргэн Гантулга

Спорт амр�##�тын төвүүдийг оронд нь барих.
Орон сууц хэрэггүй дахиад л хот түгжрэнэ. Ард хормойгоороо урд хормойгоо нөхөх гэдэг шиг юм болно. Одоо хотын төвүүдэд орон сууц барихыг хориглох. Гадагшаа Нисэхээс урш Хөндий хүртэл. Н�##�айх руу туслах хотууд барих. Тэнд нь байлгах бүх нөхцөлийг нь бүрдүүлж өгнө үү Нямбаатар даргаа.

Зочин
Зочин

Ashgvidee tom zaxuudiig bugdiig ni nvvlgewel taarna

budaltansvh@gmail.com

Урьдах хотын дарга нар хахуул аваад л амаа таглуулсан биз!харин Нямбаатар парга яах юм болдоо???!!!

budaltansvh@gmail.com

Хүн ахтай Сайхансамбуу захтай гэдэг Нямбаатараас ах байхаа? Дүү нь дийлэх л байгаадаа???!!!ккк

budaltansvh@gmail.com

Энэ Дахүрээ захаа нүүлгээчээ!!!Түгжрэл гэж жигтэйхэн дээр нь өглөөд гэр хорооллын утаатай давцаад түм буман машин асааж угаар гэж авах юм байхгүй!!!Эрүүл аюулгүй орчинд амьдармаар байнашүү!Нямбаатар дарга аа!!!

Зочин
Зочин

Баруун тийшээ нүүлгэж болдгүй юмуу ихэнх айман баруун т�##�д бдаг ш дэ

Зочин
Зочин

Наран Туулыг тийм хурдан нүүлгэн гэвэл олон хүн бослого болно наран Туулын муу хэлүүлж байгаа наймаачид улс эх орондоо маш их татвар төлөгчид шүү олон хүний амьдр�##�ыг яах гээд байгаа юм бэ улс эх орон ард түмнийхээ төлөө байдаг бол манай эх баригчдад ард түмнийхээ эсрэг шийдвэр гаргаж байгаа ядуу түмнийхээ эсрэг хэчнээн хүний хоолноос с�##�гаж байнаа та нар ард түмний амьдр�##� ахуйг сайжруулах зорилгоор сонгуулиар гарсан одоо та нар огцор дандаа буруу шийдвэр гаргаж байгаа

Холбоотой мэдээ

Back to top button