НИЙГЭМ

Дүнжингаравын шатсан 207-р байрыг шинээр барьж, ашиглалтад оруулах хүртэл зардлыг нь гаргана гэв

Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртсөн. Уг байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Ийнхүү 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг зарласан бөгөөд тендерийг баасан гарагт нээжээ.

Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас тодруулахад “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 207 дугаар байрыг буулгах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт гурван аж ахуйн нэгж үнийн санал ирүүлсэн байна. Үнэлгээний хороо хуулийн хугацаанд буюу 15 хоногт үнэлгээгээ хийн, гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах юм. Харин барилгыг буулгах ажлыг барилгын улирал эхлэх үед буюу дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна. Барилгыг буулгасны дараа 207 дугаар байрыг шинээр барих ажлын худалдан авах ажиллагааг зарлана” гэв.

Өнөөдрийн байдлаар 207 дугаар байрны хохирсон айл өрх, иргэдэд түрээсийн байрны төлбөр болон бусад зардалд нийслэлийн зүгээс 3.8 тэрбум төгрөг гаргаад буй. Цаашид уг барилгыг шинээр барьж, ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд тодорхой зардлыг гаргасан хэвээр байна гэв.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Hersuu baiy
Hersuu baiy
1 сар 27, 2025 20:14

Yagaad tusuviin hurunguur gej buruutai itgeed ji hariutslaga gej alga uu

0501
0501
1 сар 28, 2025 10:20

Зайл бүгд ямар ч осол болсон �##�ь нэг т�##�ын буруу гэж байдаг хэний толгойг илээд байна. Новшнуудаа тэнд хүний амь эрсэдсэн тэнд ажиллагаа ашигл�##�т тээвэрлэт буруу байсан тэнд хүний бас хүлээцгүй хогийн зан байсан сайн бодох хэрэгтэй завхөн замын хөдөлгөөний дүрмээр шийдэж байгаа бол өрөөсгөл юм �##�т �##�игд нь хариуцлага байх хэрэгтэй тэрнээс юун ардын татвараар ийм хэмжээний бүтээн байгуул�##�т хийх тэрний оронд ардын татвараад олол хүүхэд хавдарыг эмчлэх боломж байгаа шүү

Хүн
Хүн
1 сар 28, 2025 15:29

ЭНЭ ХАА ХАМААГҮЙ ЯМАРЧ СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАЖ ЧАДАХГҮЙ БАЙР БАРЬХАА БОЛЬЧИХ, ЭНЭ БАРИЛГЫГ БАРЬСАН КОМПАНИ НЬ БАС ХАРИУЦЛАГА ҮҮРЭХ ХЭРЭГТЭЙШ ДЭЭ ГАЛД ШАТАМХАЙ ДУЛААЛГА АШИГЛАСАН, БУСАД АДИЛ ОЙР БАЙГАА БАРИЛГА ШАТАХГҮЙ БАЙХАД ЭНЭ БАРИЛГА БҮР ГАЛ АВАЛЦААД ШАТАЖ БАЙСАН

Хай
Хай
1 сар 28, 2025 17:31

Дашваанжил газаар бариулах хэрэгтэй боловуу

Иргэн
Иргэн
1 сар 29, 2025 00:36

Энэ асууд�##� нийслэлд ямар хамаа байнаа. МАН татвар төлөгчдийн мөнгөөр т�##� засан тоглож байна

Зочин
Зочин
1 сар 29, 2025 05:41

Төлөх л ёстой шд. Иргэдэд өгснөө юун сүржин зарладаг юм. Бас энэ сэтгэгдэлүүд бүр хог, хог. Та нарын нэг эндээс хохирсон бол Дашваанжилаар л төлүүлнэ, тэрнээс нааш хохиролоо төлүүлэхгүй гээд хуцаж чадах уу? Нэг орон сууцны оршин суугчид тэр аяараа хохирчихоод байна. Тэд яах уу? Тийм их зардлыг хэн май гээд т�##�хны мөнгө төлж байгаа юм шиг гаргаад өгөх үү? Энэ дэлбэрэлтэнд оршин суугчдаас бусад бүх т�##� буруутай. Ямар ч стандарт байхгүй хрт төлөвлөлт, зам, гарц шаардлага хангаагүй байгууллага, дүрэм бариагүй жолооч гээд бүгд. Тэр гайтай жийпний жолооч яасын? Тэр бүр хамгийн буруутай нь шд

Зочин
Зочин
1 сар 29, 2025 08:05

Татвар төлөгчдийн мөнгийг энэ мэтээр шамшигдуулах нь зохисгүй хэрэг. Дашваанжилаар нь гаргуулаач.

Битрррррд
Битрррррд
1 сар 29, 2025 08:15

Хажуу т�##�ын сургууль шатах нь бүү хэл харлаачгүй байсан. Чанар муутай байр байсан.

Нам бус харьяат энгийн хүн
Нам бус харьяат энгийн хүн
1 сар 29, 2025 08:18

Тэгээд тооцсон давхраасаа өндөр барьж ашиг олохгүй байж болтугай. Тооцсон давхартаа бвл болох гээд бна

Зочин
Зочин
1 сар 29, 2025 09:42

Татвар төлөгчдийн мөнгөөр яагаад туйлаад байнаа...Буруутай компани төлөх ёстой.

Иргэн
Иргэн
1 сар 29, 2025 18:09

Наад байрыг чинь бүгдийг буулгахгүй өнгөцхөн шатсан байна лээ. Хийцлэлд ямар ч өөрчлөлт гараагүй учир янзлаад хүмүүсээ оруулаач.

Хэн нэгэн
Хэн нэгэн
1 сар 30, 2025 07:42

Тэр жийп унаж явсан , гол буруутан яасын бэ ???
Элбэгдоржийн дүү гэхээр зүгээр өнгөрч , эгэл нэгэн гэхээр я�##� үүрэх ёстой байдгийм уу???
ОЛЖ ИРЭЭД АДИЛХАН ЯЛЛААЧ !!!

Тамир
Тамир
2 сар 2, 2025 07:00

Гүн эмгэнэл илэрхийлье Ум мани бадмэ хум Бурханы оронд төрцгөөгөөрэй

Холбоотой мэдээ

Back to top button