НИЙГЭМНийгэм мэдээ

Монголын зургаа дахь аварга ёкозүна 29-нд мэндэлнэ

Мэргэжлийн сүмогийн Хацү Башёд озэки Хошорюү С.Бямбасүрэн хоёр дахь удаагаа түрүүлж, ёкозүна цол хүртэх болзол хангаад байгаа билээ. Озэки Хошорюү С.Бямбасүрэнд ёкозүна цол олгох эсэхийг зөвлөл хуралдаж, тун удахгүй шийдвэрлэнэ.

Тэгвэл Ёкозүнагийн зөвлөлдөх хорооны зөвлөмжийн дагуу өнөөдөр /2024.01.27/ зөвлөл хуралдах юм байна. Улмаар 74 дэх ёкозүна, Монголын зургаа дахь аварга 29-нд мэндэлнэ гэж Японы sponichi сайт мэдээллээ.

Түүнчлэн Озэки Хошорюү С.Бямбасүрэн нь Асашёрюү Д.Дагвадоржийн дүү буюу Д.Дагвадоржийн том ах Д.Сугаррагчаагийн хүү. Асашёорюү ч яг 20 жилийн өмнө Хацү Башёд түрүүлж байсан түүхтэй.

Тэгвэл олны анхаарлыг татаад буй уг давхцал, ялалтын дараагаар Асашёорюү Д.Дагвадорж дүү С.Бямбасүрэндээ баяр хүргэсэн талаар Японы хэвлэлүүд онцлов. Энэ талаар Японы sponichi сайтад, “68 дахь ёкозүна Асашёорюү Долгорсүрэнгийн Дагвадорж түрүүлж, С.Бямбасүрэн ёкозүна цолонд хүрсэнд цахим сүлжээгээр дамжуулан баяр хүргэжээ. Тэрбээр "Дарамтыг сайн даван туулж чаддаг хүмүүс ялах болно. Олон хүн баярлаж байна. Баярлалаа" хэмээн монгол бичгээр нийтэлсэн байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн хүн
Иргэн хүн
1 сар 27, 2025 20:41

Юун дарамт вэ, Асашёру өөрөө агсан согтуу тавьж, зодоон цохион хийж шах�##�тад орсон биз дээ. Хүн гэмээ, тэмээ гэдгээрээ мэддэггүй гэж үнэн юм даа. Одоо хүртэл ойлгоогүй яваа нөхөр бололтой, харамс�##�тай...

Зочин
Зочин
1 сар 27, 2025 21:08

Хажууд нь байгаагүй бол дам яриагаар ч�##�чдагаа больж үз...сонгууль битгий өгч байгаарай.

Зочин
Зочин
1 сар 27, 2025 22:41

Их аваргаа хүндлэх хэрэгтэй. Монголын нэрийг дэлхийд дуурсгасан хүн шүү. Япончууд өөрсдөө их л муухай арга хэрэглэсэн гэсэн. Нүд үнэн чих худ�##� гэдэг шүү дээ. Өөрсдөө цуг байгаагүй байж янз бүрийн юм бичээд хэрэггүй л байх.

Гашуун үнэн
Гашуун үнэн
1 сар 28, 2025 09:40

Хурдан л зодог тайлахгээ

Зочин
Зочин
1 сар 28, 2025 16:22

Энийг одоо уздэг хамаатан садан нь л байдаг байх…ямарч сонирхол �##�га

Back to top button