Top StoriesНИЙГЭМ

Curious, Mindful / Eguur News: Хэвлэл мэдээллийн салбарт зургаа дахь жилдээ

Сэтгүүл зүй өөрөө тогтнох шалтгаан нь уншигч, үзэгч, хэрэглэгч. Media Industry буюу хэвлэл мэдээллийн салбар нь олон нийтийг үнэн, зөв, олон талт мэдээллээр хангах зорилготой билээ.

Цаасан дээр төсөөлөл төдий байсан Eguur News агентлаг өнөөдрөөс зургаан жилийн өмнөх энэ өдөр анхны уншигч, анхны хандалтаа хүлээн авч байжээ. Эхний хандалтыг авсан тэр цаг мөчөөс хэвлэл мэдээллийн байгууллагын хариуцлагыг буцалтгүй үүрч, уншигчийн зайлшгүй мэдэх ёстой мэдээ, нийтлэл, ярилцлагыг бэлтгэх, сэтгүүл зүйн салбарын түүчээлэгч байх зорилтыг тавин өнөөдрийг хүрсэн байна.

Хэрсүү уншигч таны өмнө Eguur News агентлаг нийтийн эрх ашиг, үнэт зүйлийн төлөө мэдээ, нийтлэл, контентуудаа сэтгүүл зүйн үндсэн зарчмын дагуу бэлтгэж цаг алдалгүй хүргэж иржээ.

Редакцийн бодлогоор, хэвлэл мэдээллийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд бид дараах,

  • Сэтгүүлчийн ёс зүйг баримтлах
  • Дахин, дахин нягтлах
  • Хэрсүү байх
  • Шинийг эрэлхийлэх
  • Мэргэжлийн ур чадварыг харуулах
  • Хаалтын гэрээгүй ажиллах
  • Нийтлэгдсэн мэдээ, контентийг устгахгүй байх зарчмыг баримтлан ажилласаар байна.

Мэдээ мэдээллийн сайт нь хэвлэл мэдээллийн бусад байгууллагуудаас онцлогтой нь уншигчдын аливаа мэдээлэл дэх хариу үйлдэл илүү хурдан, шуурхай байдгаараа ялгаатай. Иймд сайтад нийтлэгдсэн мэдээ, контентод уншигчдын санал, шүүмж үргэлж өндөр байр эзэлдэг билээ.

Бид улс төрийн аливаа дарамт шахалтыг редакцийн бодлогод тусгахгүй байж, олон талт байдлаар нээлттэй, ардчилсан зарчмыг дотооддоо баримтлан сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээ, нийтлэлд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг өнөөг хэр үндсэн чиг үүргээ болгон ажиллаж байна.

Eguur News агентлаг цаашид хэвлэл мэдээллийн салбарт тавьсан тодорхой зорилгынхоо хүрээнд олон нийтийн мэдэх эрхийг хангахын тулд олон талт эх сурвалжаар нотлогдсон мэдээ, нийтлэл, ярилцлага, сурвалжилга зэрэг сэтгүүл зүйн бүтээлүүдийг орчин цагийн медиатай хослуулан, хүртээмжтэй байдлаар хүргэсээр байх болно.

Мэдээ, нийтлэл уншилтаас үзэлт рүү шилжиж байгаа энэ цаг үед уламжлалт сэтгүүл зүйн арга барилаар хэвлэмэл сэтгүүл бэлтгэх, видео контент бүрийг текст хэлбэр рүү буулгаж хэрэглэгчдийн унших соёлыг тасалдуулалгүй хүргэсээр байхыг эрхэмлэн зорьж буй билээ.

Сэтгүүл зүйн салбар тогтмол, хурдтай шинэчлэгдэж буй энэ цаг үед шинэ залуу сэтгүүлчдийг редакцийн бодлогоор дэмжиж, чанартай сэтгүүл зүйн бүтээл бичиж нийтлэх талбар, орон зайг нь бий болгохын тулд бид зорилт тавин ажиллаж байна.

Eguur News агентлаг 2025 оны босгон дээр Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн жил бүр зохион явуулдаг "Ган Үзэг" наадмын Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага буюу "Шилдэг мэдээллийн сайт"-аар тодорсон амжилттай угтлаа.

Илүү бүтээлч цаг үе, илүү чөлөөт сэтгүүл зүй айсуй

Зургаан жил бидэнтэй хамт байж, санал шүүмжийг илгээж ирсэн Eguur News агентлагийн уншигчид та бүхэнд талархлаа илэрхийлье!

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Кена

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийг төгссөн. Еguur.mn сайтын Ерөнхий редактор. Сэтгүүлзүйн салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 28, 2025 08:13

Амжилт Эгүүр

Зочин
Зочин
1 сар 28, 2025 09:07

Мундаг шүү

Зочин
Зочин
1 сар 28, 2025 09:38

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
1 сар 28, 2025 13:09

Баярын мэнд сайхнууд минь

Зочин
Зочин
1 сар 28, 2025 13:10

Өглөө болгон танайхыг л уншдаг болоод удаж байна баярын мэнд

Холбоотой мэдээ

Back to top button