Утааны хэлэлцүүлгээр 32 мянган өрхөд зуух тараах тендерийг цуцалжээ

Нийслэлийн гэр хорооллын 84 мянган өрхөд 875 мянган төгрөгийн өртөгтэй зуухыг зээлээр өгөхөөр болсон. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийн эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжих төслийн хүрээнд стандартад нийцсэн ахуйн зуух худалдан авах 28.2 тэрбум төгрөгийн тендер зарласан.
Уг тендерийг зарласан учир нь утаа, угаар гардаггүй зуухаар айлуудын зуухыг сольж 84 мянган айлыг угаартах эрсдэлээс сэргийлэх байсан юм. Улмаар зуухны тендерт “Экоресурс” компани шалгарч айлуудад утаа гардаггүй “Нүүдэлчин” зуухыг тараахаар болсон.
Гэвч зуухны талаар олон талын мэдээлэл цахим сүлжээнд цацагдаж, иргэдийг талцуулсан.
Тухайлбал, тус зуух нь Байгаль орны сайдын бэр, нөхөр хоёрынх нь танилын зуух. Зуухыг нь монгол инженер бүтээсэн гэж сурталчлаад хятадаас оруулах гэж байгаа гэх мэт мэдээ мэдээлэл сошиалд хөвөрч эхэлсэн. Ингээд ч зогсохгүй тарааж эхлээгүй байгаа 32 мянган зуухыг тараачихсан. Тэрийг нь иргэд хэрэглэхгүй гэж гаргаж тавьсан мэт мэдээллүүд гарсан. Тиймээс бид өмнө нь “Нүүдэлчин” зуухны талаар сурвалжлан хүргэж байв. Мэдээллийг ЭНД дарж харна уу.
Тэгвэл утааны ерөнхий сонсгол хийхийн өмнө хэлэлцэх асуудлыг нь эрэмбэлэхээр төрийн ордонд хийж буй утааны хэлэлцүүлгийн үеэр 32 мянган нүүдэлчин зуухны тендер шалгаруулалтыг цуцалжээ.
Улмаар “Экоресурс” компанид зуухыг нь тараахгүй, шийдвэрээ буцаалаа гэх мэдээллийг хүргүүлсэн байна. Харин хэн, ямар асуудал хөндөж уг тендерийг цуцлуулсан талаарх мэдээлэл байхгүй байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Утааны сонсголоос биш харин нэг гэр бүлийн 6 хүн угаартаж нас бармагц яаран цуц�##�сан бөлгөө.