Сурвалжилга: Нэг ч “Нүүдэлчин” зуух буцаагдаагүй, галлагаа буруу хийсэн 10 гаруй тохиолдол гарсан

“Утаагүй” гэж тараасан нүүдэлчин зуух нь утаа, тоостой байна. Тиймээс иргэд зээлээр тараасан зуухаа гаргаж хаяж, буцааж эхэллээ гэх мэдээ, мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч, энэ сэдэв газар авч эхэлсэн.
Нөгөө талд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан 32 мянган зуух авах 28.2 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан “Экоресурс” компанийн удирдлагуудын холбоо, хамаарлыг хэвлэлүүд ухаж, Байгаль орчны сайдын бэр, нөхөр хоёроор дамжсан лобби орж ирэв үү гэх таамаглалыг гаргаад амжив. Мөн бид энэ талаарх мэдээллийг хүргэсэн. Өмнөх мэдээллийг ЭНД дарж харна уу.
Холбоо хамаарлыг таамаглаж, сэжиглэх нь зөв. Гэхдээ бас монгол инженерүүдийг бүтээсэн гэх тэр “нүүдэлчин” зуух үнэхээр муу эсэхийг ч шалгах ёстой. Үгүй бол үр дагаварт нь зохион бүтээгч залуус, нэг компани сошиал шуугианаас болж хохирч үлдэх эрсдэл бий. Учир нь “зуухаа гаргаж хаялаа, буцаалаа” гэх мэдээллүүд байгаа ч 2200 айлаас хэд нь зуухаа буцаасан. Хэд нь хаясан талаар тоон болон албан мэдээлэл байхгүй. Тэнд зуухаа ашиглаад болоод байгаа айлууд ч байхыг үгүйсгэхгүй.
Уг нь энэ нүүдэлчин зуух нь угаартах эрсдэлээс 100 хувь сэргийлдэг, утаа гаргадаггүй нь үнэн бол утаагаа шийдвэрлэж чадахгүй, угаараар жилд хэдэн зуун иргэдээ алдаж байгаа манай хотод хэрэгтэй л шийдэл.
Тиймээс бид энэ шуугианы үнэн худлыг бодитоор харуулж, дээр дурдсан мэдээллүүдийг тодруулахаар нүүдэлчин зуух түлж буй монгол гэр болон “Экоресурс” компанийн агуулахыг зорилоо.
Сурвалжилгын эхэнд “Экоресурс” компанийн гүйцэтгэх захирал Б.Дэлгэрдалайгаар Баянгол дүүргийн 2200 айлд тараасан “Нүүдэлчин” зуухны загварыг харуулж, галлагааг туршиж үзүүлэв.
-Нүүдэлчин зуух түлш бага зарцуулдаг. Утаа огт гаргадаггүй-

Баянгол дүүргийн 2200 айлд тараасан “Нүүдэлчин” зуух маань энэ. Бид өглөө 08:00 цагт галласан. Дээрээс нь юу ч нэмж хийгээгүй анх асаасан мод, нүүрс нь байж байгаа. Одоо ч гэр дулаан хэвээр байна. Нэг галлахдаа зуухандаа 3-4 кг нүүрс хийж галлана. Энэ нь дулаанаа 5-6 цаг барина. Түлшээ хэмжээнээс их хийвэл галлагаа буруу болно.

Энэ зуухыг монгол инженер Ц.Мөнхбаатар хийхдээ айлыг хэт халаахгүй. Яг паартай байшинд байгаа юм шиг жигд халаахын тулд галын хотлоо 0.8 см зузаантай хөх ширмээр хийсэн. Ширмэн галын хотлын гадуур нь 6-8 см-ын зузаантай шавар керамик хийсэн. Энэ нь халалтыг нэгэн жигд байлгаж, дулаанаа барих зохиулалтай. Ердийн зууханд гал түлэхэд хэт халалт үүсэж даралт ихсэх зэрэг нөлөө үзүүлдэг. Тиймээс хаалгаа онгойлгоно. Тэрнээс болж хүүхдүүд ханиад хүрэх эрсдэл байдаг. Тийм зүйл байхгүй гэсэн үг. Галлагааны үед зуух онгойлгож байхад ямар ч угаар гарахгүй. Үнэртэхгүй. Дээшээ яндангаараа утаа гарахгүй хэр нь гэр дулаахан байгаа байна.

Учир нь зуухны гаднах гурван нүх болон галлаж байгаа хэсгийн доор байрлуулсан дөрвөн нүхээр хүчил төрөгч орж ирээд галын хотлоос дээш гарч байгаа утааг гадагш гаргахгүй замд нь бариад утааг шатаах төхөөрөмж нь шатаачихна.

Утааг шатаах төхөөрөмжийн доор буюу галлаж байгаа хэсэгт утаа байгаа гэдгийг өөр яндан хийж үзүүлье.

Зуухны тагыг онгойлгоод асаж байгаа гал дээр яндан тавиад үзвэл жирийн зуухтай айлын яндангаас гардаг утаа гарч байгааг харж болно. Энэ утааг зуух дотроо шатаагаад байгаа гэсэн үг.
-2014 оноос эхэлж хийж, туршсаны эцэст "утаа, хийгээ гадагшаа гаргадаггүй" зуух бүтээсэн-
“Экоресурс” компанийн гүйцэтгэх захирал Б.Дэлгэрдалай:
-Бид уг нь Улаанбаатараа утаагүй, иргэдээ угаартдаггүй болгох юм сан гэх гэгээлэг зорилго өвөртөлж Ц.Мөнхбаатар маань энэ зуухыг бүтээж чадсан. Утаа гардаггүй болгох гэж 2014 оноос хойш олон ч туршилт хийсэн. Эцэст нь амжилттай болгож хамгийн сүүлийн загвар буюу шаталтаас үүсэх хий, утаагаа дахин шатаадаг гадагшаа ямар ч хий, утаа гаргадаггүй зуухыг бүтээж чадсан. Гэвч зуух маань зах зээлд гараагүй. 32 мянган зуух тараагдаагүй дөнгөж 2200 зуух гаргаж олонд танигдаж эхэлж байхад хүмүүс өөрсдөө хэрэглэж, туршиж үзээгүй. Манай дээр ирж бодит байдалтай танилцаагүй байж янз бүрээр турхирч байгаад үнэхээр харамсаж байна. Уг нь яг шалгаад үзье гэвэл хэн ч байсан манай зуухыг түлж байгаа ямар ч айлд ороод шалгаад үзэж болно. Бид туршилтаар галладаг зуухнуудаа ч харуулж, танилцуулж болно. Нээлттэй шүү дээ. Тиймээс хүмүүсийг сошиалд итгэхийн оронд ирээд үзээсэй. Бодитоор хараасай гэж хүсэж байна. Худлаа буруу юм хийгээгүй учир бидэнд сандраад, айгаад, нуугаад байх шаардлага байхгүй.

-Цагаан сараар тавина гээд зуухаа түр гаргаж тавьсан байлгаж байгаа айлууд ч бий-
-Зарим иргэд зуухаа гаргаад хаячихсан. Бас буцаасан гэсэн. Зуух яагаад буцаагдаад байгаа юм?
-Энэ дээр ойлголтын том зөрүү байна. Манайд нэг ч зуух буцаагдаж ирээгүй. Хэвлэлд гарсан айлуудад бид очсон. Асуудлыг шийдэж, галлагаагаа хэрхэн зөв хийхийг зааж өгсөн. Ер нь 100 айлаас бараг 10 нь галлагаагаа буруу хийснээс үүдэж энэ гаргаж тавих гэдэг асуудал үүссэн. Бид уг нь айлуудад зуух өгөхдөө дөрвөн жилийн баталгаатай. Галлах заавартай явуулдаг. Гэвч иргэд маань заавраа сайн ойлголгүй өмнөх зуух шигээ галлах гээд түлшээ нэг бол дүүртэл нь хийгээд нэг бол утааг нь дахин шатаах хэсэгт мод хийгээд түлчихдэг. Тэгэхээр чинь уур шууд дээш гарна шүү дээ. Тэрийгээ "өө утаатай байна" гэж шүүмжлэх хандлага мэр сэр гарсан. Гэхдээ бид 2200 өрхтэй ойр ажиллаж, дуудлагын дагуу галлагаагаа зааварласнаар бүгд л асуудалгүй болсон. Шалгаад, галлагаанд туслаад айлуудаар явж байхад "та яагаад зуухаа гаргаад тавьчихав" гэхээр “худгийн эмэгтэй утаа их гардаг хэрэггүй зуух байна лээ гэсэн” гэх жишээний. Заавраа ойлгоогүй. Буруу галласан. Нэгнээсээ сонссон яриандаа итгээд гаргаад тавьсан гээд янз бүрийн л шалтгаан байна. Ямартай ч одоо бүгд асуудалгүй галлагаагаа хийгээд үр дүнг нь мэдрээд явж байгаа.
Бас 100 айлын 10 нь зуухаа гаргаж тавьсан гэдэг дээр тайлбар хэлэх хэрэгтэй байх. Эдгээр айлууд хаях гэж гаргаж тавиагүй. Төрөл бүрийн шалтгаанаар буюу "цагаан сараар хэрэглэнэ, хүүхдүүдээ ирэхээр тавиулна" гэх мэтчилэн янз бүрийн шалтгаанаар гаргаж тавьсан байсан.
-Өдөрт хоёроос гурван шуудай түлш зарцуулдаг гэдэг үнэн үү?
-Заавар дээр нь уг нь их тодорхой байдаг юм. 3,4 кг түлшийг нэг удаадаа түлнэ гээд. Яг ингэж хэлэхээр хүмүүс өөдөөс "тийм жаахан түлшээр чинь цаг ч асахгүй. Гэр дулаацахгүй. Бараг асах юм уу" гэдэг. Гэхдээ манай зуух угаасаа түлш бага зарцуулагдахаар хийгдсэн. Тиймээс яг зааврын дагуу галлаж байгаа айлууд долоо хоногт 3-4 шуудай түлш хэрэглэж байгаа. Яаж ч хэрэглээд өдөрт 2-3 шуудайг зарцуулах нөхцөл байхгүй.
-Энд бас нэг зүйлийг тодорхойлж хэлэх ёстой юм шиг байна. Сошиалд 32 мянган нүүдэлчин зуух Ногоон зээлээр айлуудад тараагдаж эхэлсэн. Тэрийг нь айлууд хаяж, буцааж байна гээд байгаа. Гэхдээ тэр зуух нь тараагдаагүй юм байна лээ. Энэ дээр та тайлбар хэлээч?
-32 мянган зуухны нэг нь ч тараагдаагүй байгаа. Өмнө нь тараагдсан Баянгол дүүргийн 2200 зуухны асуудал л яваад байгаа. Асуудал гэхээс илүүтэй зааврын дагуу галлагаагаа хийж чадаагүй зарим иргэд маань хашааныхаа гадаа зуухаа гаргаж тавьсан тохиолдол байгаа. Тэр болгонтой бид очиж уулзсан. Галлагааны арга техникээ зааж өгсөн. Үр дүнд нь зуухаа буцаасан нэг ч айл байхгүй. Зааварчилгааны дагуу галлаад, үр дүнг нь мэдрээд явж байгаа. Бас үнэхээр утаагүй, угааргүй байна гэж зарим хэрэглэгч маань ярьсан байсан. Сэтгэгдэл бодит байдлаа ярьж байгаа тэдгээр хүмүүс рүү хүртэл хэдэн төгрөг авчихсан юм гээд айхтар дайрч байгаа харагдсан. Итгэхгүй бол очоод үз. Эсвэл ирээд үзэж болно шүү дээ.
-Нүүдэлчин зуухыг ямар туршилт, шинжилгээгээр баталгаажуулсан байдаг вэ?
-Зуухаа 2014 оноос эхлээд хийж, туршиж явсаар эцсийн загвараа гаргаж холбогдох бүхий л байгууллагаар шалгуулж, авах ёстой бүх гэрчилгээгээ авсан байдаг. Тухайлбал, утааг 90 хувиас дээш багасгах ба MNS 5216:2016 үзүүлэлтүүд ахуйн хэрэглээний зуухны стандартаас 2-4 дахин бага байгааг Нийслэлийн Агаар, орчин бохирдолтой тэмцэх газрын шинжилгээний хариу нотолж байгаа. Нүүдэлчин зуух маань шаталтаас үүсэх хий, утаагаа дахин шатаадаг гол онцлогтой тул угаарын хийнд хордох, эрдэнэт хүний амь нас эрсдэх эрсдэлээс хамгаалдаг. Үүнийг Шинжлэх угааны академи Хими, химийн технологийн хүрээлэнгийн туршилтын үр дүнгээр баталгаажуулсан. Мөн манайх “Тавантолгой” ХК-ийн сайжруулсан түлш, “Энержи ресурс” ХХК-ийн угаасан нүүрс болон хөдөө орон нутагт мод, аргал, хөрзөнд зохиулж галлах явцад гарсан утааг дахин шатаах технологи дээр үндэслэн Монгол хүний оюун ухаанаар зохион бүтээсэн зуухыг холбогдох зөвшөөрөл, оюуны өмчийн эрх, зохиогчийн тохирлын гэрчилгээг эзэмшиж, Ази номхон далайн улсуудын итгэмжлэгдсэн лабораторийн (APLAC) стандартыг хангасан гэрчилгээг авч чадсан. Тиймээс энэ зуухаа санал болгож байгаа.

Хамгийн гол нь бид яагаад утааг дахин шатаадаг Нүүдэлчин зуухаа санал болгоод байгаа вэ гэхээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгальд ээлтэй шинэ дэвшилтэд технологийг нэвтрүүлэх зорилготой. Цаашлаад ард иргэдийн уламжлалт болон шаардлага хангахгүй байгаа зуухыг давхар шаталттай зуухаар сольж, агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмрээ оруулах үүднээс санал болгосон.
Дүгнэлт: Иргэд зуухаа хаясан, буцаасан. Тендер нь лобби байж болзошгүй гэх мэдээллүүдийг сошиалаас авсан сэтгүүлч миний бие Нүүдэлчин гэх зуухыг "муу" зуух юм байна гэж бодож эхэлсэн. Тиймээс хоёр талын байр суурийг тэнцвэртэй мэдээлэх үүднээс “Экоресурс” компанийн агуулахыг зорьж тодруулга мэдээлэл авч, галлагааны процессыг нүдээр үзэв. Үнэхээр утаа гарсангүй. Түлшний хэрэглээ нь ч бага гэх цаасан дээр бичигдсэн мэдээллүүд үнэн болж таарсан. Нүдээр үзсэний дараа гэр хорооллын 220 мянган айл утаа гардаггүй ч гэрийг нэг температурт дулаацуулж, дулаанаа хадгалдаг, түлшний зарцуулалт бага энэ зуухыг хэрэглэх нь зөв санагдав. Хамгийн чухал нь хэрэв энэ шийдэл нэвтэрвэл иргэд угаартаж амь эрсдэх боломжгүй болох нь.
ВИДЕО:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэхээр утаа гаргадаггүй бол аштай юу даа.
Удаан хугацаанд олон түвшинд ш�##�гагдаж, бат�##�гаажсан бол хэний хамаатан хийсэн нь юуны хамаатай. Цуу ярианд авт�##�гүй биеэрээ үз, ш�##�га. Утаа, угаарын хордлогыг �######�уулах хамгийн хялбар, ойр байгаа арга гэдгийг бултаараа хүлээн зөвшөөрсөн нь өлзий болно.
Худлаа шаа
НОБГ ын �##�ба хаагчид гэр хорооллоор явж ш�##�г�##�т хийсэн гэнэ,Нүүдэлчин гээд зуухыг нь гаргаад хаяцгаасан байна гэнэ,суд�##�гаагүй хөрөнгө шамшигдуулж байна энэ дураараа өсөхийн явган өссөн Нямка
Энэ зуух үнэхээр ийм сайн гэдгээ батлахын тул зааварчилгааны эсвэл нэвтрүүлэх баг гаргаж сург�##�т зохион байгуулмаар санагдлаа.Үнэхээр л утаа гаргадаггүй зуух бол нэвтрүүлэх л хэрэгтэй.
Экорэсурсын Дэлгэрд�##�айд:Монгол коммэнтоор нэг сурв�##�жлагч хүүхэн хашаандаа гаргаж тавьсан зуух харуулаад байсан.Тэр тухайд Монгол коммэнтод тайлбар хүргүүлээч,зарим нэг нь бүүр 10 сард гаднаас оруулж ирсэн зуух гээд ярьж байсан. Сайн зуух бүтээж болсон юм, олонд таниулах т�##� дээр тааруу байж болохгүй,овсгоо гаргаж нэг их мөнгө зарахгүйгээр хийгээч. Амжилт
Байшинд тохируулж хийсэн зуух бии юу
Тэгэж л таарна. Одоо болтол г�##�аа түлж сураагүй айлууд байдаг юм билээ
Тэнэг б�####� чинь дампуурчих гээд айгаад байгаам байна л даа. Гол нь х�##�даггүй зуух чинь хэрэггүй гээд байна! Хдулаан байх гэж г�##� түлж байгаа болохоос паартай байшин шиг сэрүүцэх гээгүйг ойлго!
З�##�аад байгаарай.
Ene hogoo ireed awaarai gadaa bna
Өөрсдөө юу ч хийж чадахгүй байж хүний хийсэн юмийг дандаа муулна.
Наад заавраа зургаар хийгээчээ хаха. 28 тэрбумаар борлуул�##�т хийж байж текстээр заавар хийхдээ ичээч хаха
Утаатай зуух гэж бхаар гэр хороололоо орон сууцжуулаад эсвэл гэр хорооллын тогийг өвөл үнэгүй болгох хэрэгтэй түүнээс утаанаас с�##�на гэж бхгүй ээ