Зээлээр тараасан зуух муу юу эсвэл турхиралт уу

-Нийслэл 84 мянган өрхөд зуух тараахаар болсон-
Нийслэлийн гэр хорооллын 84 мянган өрхөд 875 мянган төгрөгийн өртөгтэй зуухыг зээлээр өгөхөөр болсон. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийн эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжих төслийн хүрээнд стандартад нийцсэн ахуйн зуух худалдан авах 28.2 тэрбум төгрөгийн тендер зарласан.
-Зуух тараах болсон шалтгааныг “иргэдийг угаартахаас сэргийлж, амь насыг нь хамгаалж буй үйлдэл” гэж тайлбарласан-
Зуух тараах шалтгааныг Хотын даргын орлогч А.Амартүвшин дараах байдлаар тайлбарласан.
-Агаар орчны бохирдлыг бууруулах гэхээсээ илүү угаартах эрсдэлийг бууруулах зорилгоор энэ ажлыг хийж байгаа. Айлуудын нөхцөл байдалтай танилцсан. Зуухны байдал хэцүү байгаа. 2012-2014 онд өлзий зуух тараасан. Түүнээс хойш зуух тараагаагүй учир төлбөрийн чадваргүй иргэдийн зуух муудсан. Одоо яагаад ийм шаардлагатай нөхцөл байдал үүссэн бэ гэхээр Агаар орчны бохирдлын тухай хууль батлагдсанаас хойш ногоон бүс байгуулахаар болсон. Ногоон бүсээс цааш шар бүс гэж бий. Энэ бүсийн айлуудыг угаартахаас сэргийлж зуух тараана.
Харин Хотын дарга Х.Нямбаатар “Зуух нь элэгдэлд орчихсон 84 мянган айлын зуухыг нийслэл сольж өгөх шаардлага үүссэн. Энэ ажил зуухаа шинэчлээгүйгээс болж угаартаж байгаа хүмүүсийг хохироохгүй байх эцсийн зорилготой ажил гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээн тайлбарласан.
-Ямар зуух тараах гэж байгаа эсэх асуултад албаныхан хариулт өгөөгүй-
Зуух тараах талаар нийслэлээс мэдээлэл хийх бүрд сэтгүүлчийн асуултад хариулт өгдөггүй нэг асуудал явсаар байсан. Тэр нь “ямар зуух байх вэ. “Нүүдэлчин” зуух тараана гэх мэдээлэл яваад байгаа. Энэ үнэн үү” гэсэн сэтгүүлчийн асуултын хариулт. Тодруулбал, Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Улсын Онцгой комиссын хуралдааны дараа мэдээлэл хийх үеэрээ зуухны талаар сэтгүүлчид лавшруулан асуухад тодорхой хариулт өгөлгүй бултсан. Гэхдээ дараа нь тэр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Оюуны өмчөөр баталгаажсан, давхар шаталттай зуух байгаа” гэж тодорхой хэлж байсан.
Энэ нь тэд хэдийнээ тараах зуухаа мэдэж байсан хэр нь сэтгүүлчдэд хариулт өгөөгүй. Тэгээд удалгүй зуухны тендерт шалгарсан компани нь “Экоресурс” тараах зуух нь “Нүүдэлчин” зуух болж таарсан. Тиймээс 32 мянган зуухны “шахаа”-ны лобби яваад байна уу гэх хардлагыг төрүүлсэн байгаа юм.

-84 мянган айлд зуух тараах зуухыг С.Одонтуяа учир, зүггүй магтаж эхэлсэн-
Үүний дараа Байгаль орчны сайд С.Одонтуяа мэдээлэл хийх үеэрээ “Монгол инженерийн зохион бүтээсэн давхар шаталттай зуухыг судалж үзсэн. Маш үр дүнтэй, ерөөсөө утаа гаргадаггүй, олон жил туршигдсан зуух байна лээ. Би өөрөө тэр зууханд нь гал түлж үзээд, яндангаар нь утаа гарч байгаа эсэхийг нарийн шалгасан. Тэгээд би улсын төсвийн хөрөнгөөр хэдэн зуух авч Баянгол дүүргийнхээ айлуудад саяхан тараасан. Давхар шаталттай зуухтай болсон айлуудаа дроноор хянаж үзэхэд үнэхээр утаа гаргахгүй байгаа байхгүй юу. Тэр айлууд маань ч бүгдээрээ маш ам сайтай байгаа. Үнэхээр маш сайн халдаг, гол нь угаартах эрсдэлгүй гэдгээ давуу талтай” гэж нүүдэлчин зуухыг ам хуурайгүй магтсан нь бас л лобби, ашиг сонирхол байна уу гэх эргэлзээ төрүүлсэн.
-Нүүдэлчин зуух ба С.Одонтуяагын хамаарал ил болсон-
Үүний дараа Байгаль орчны сайд С.Одонтуяа болон зуухны хамаарал ил болсон. Тодруулбал, “Нүүдэлчин” нэртэй зуухыг зах зээлд гаргасан “Эко ресурс” ХХК-ийг Цэрэндоржийн Мөнхбаатар, Паламын Баярцог гэх хоёр хүн өмчлөгчөөр нь бүртгэлтэй. Эндээс Ц.Мөнхбаатар нь зуух зохион бүтээгч бол П.Баярцог нь Батбаярын Алтантариа, Цэнгэмаагийн Амраа хоёртой “Веллком” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин Батбаярын Алтантариа нь Байгаль орчны сайд С.Одонтуяагийн хүү Ө.Үнэнбүрэнгийн эхнэр буюу бэр нь болж таарсан. Мөн Ц.Амраа нь С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэнг 2012-2016 онд Ашигт малтмал, газрын тосны газрын дарга байх үед дэд даргаар нь ажиллаж байсан хамааралтай нь ил болсон.

Иймд “Нүүдэлчин” зуухыг зэх заалд гаргаж буй “Эко ресурс” ХХК-ийг эзэмшигч П.Баярцог гэгч нь Байгаль орчны сайд С.Одонтуяатай нөхөр, бэрээр нь дамжсан нэгдмэл ашиг сонирхолтой этгээд гэдэг тодорхойлолтыг аваад байгаа юм.
-Зээлээр тарааж эхэлсэн “нүүдэлчин” зуухыг зарим айлууд хэрэглэхгүй, буцааж байгаа аж-
"Экоресурс" компанийн "Нүүдэлчин" зуухыг Нийслэл тендерээр худалдаж авч "Хөнгөлөлттэй ногоон зээл"-ээр айлуудад тарааж эхлээд байгаа гэх мэдээлэл гарч эхэлсэн. Гэхдээ бодит байдал дээр 32 мянган зуух тараагдаж эхлээгүй байгаа гэх. Харин өмнө нь Баянгол дүүрэгт тараасан 2200 нүүдэлчин зуух одоо тараагдаж байгаа мэт яригдаад эхэлжээ. Тухайн зуухнуудыг айлууд хэрэглэлгүй хашааныхаа гадна гаргаж тавих, буцаах тохиолдлууд гарч байгаа гэх.
Тухайлбал, шинээр тараасан зуухыг иргэд ашиглахгүй гэрийнхээ гадаа гаргаж тавьсан. Шинэ зуухыг иргэд "унтдаггүй, дүлий" зуух гэж нэрлэсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд гарч, хэвлэл мэдээлэл сурвалжилсаар байна. Ингэхдээ иргэд зуухыг утаа, тоос гардаг. Өдөрт 2-3 шуудай түлш зарцуулах нь санхүүд хүндрэлтэй байгаа тул гаргаж хадгалсан гэх тайлбарыг хэлжээ.
Гэхдээ хэдэн зуух тараагдсанаас хэд нь буцаагдсан. Хэдэн айл зуухаа гаргаж тавьсан гэх тоон мэдээлэл байхгүй.
-Зуух тараахаас өмнөх Ц.Түмэнбаярын үг биелсэн нь тохиолдол уу-
Тэгвэл энэ шуугианы хажуугаар нүүдэлчин зуухыг тараахаас өмнө “Хашаандаа сайхан амьдаръя” төслийг хэрэгжүүлэгч Ц.Түмэнбаяр “Тараах гээд байгаа 32 мянган зуух нь ерөөсөө халдаггүй дүлий зуух. Тараасан зуухыг нь долоо хоногийн дараа гаргаж хаяна. Баттай хэлчихье” гэсэн ярилцлага өгсөн нь анхаарал татав. “Хашаандаа сайхан амьдаръя” цахим хуудсыг хардаггүй гэр хорооллын айл гэж бараг байхгүй. Гэтэл айлуудад хашаагаа хэрхэн тохижуулах, яаж гэрээ дулаалах зэрэг хэрэгтэй зөвлөгөө өгдөг уг төслийн санаачлагч нь гэнэт л зуух яриад айлуудад тараасан “Нүүдэлчин” зуухыг муу гэдгийг туршилтаар хүртэл харуулаад эхэлсэн нь сонин. Түүний хэлснээр айлууд зуухаа гаргаж тавьсан нь бас давхцал уу гэх асуулт энд гарч ирж байгаа юм.
Түүнчлэн Ц.Түмэнбаярыг ч гэсэн анх “Дөл” зуухыг санаачлан айл өрхүүдэд тараасан хэмээдэг.
Ямартай ч зуух тойрсон дуулиан цахимд эрчээ авч байна. Харин нөгөөтээгүүр яг хэдэн айл зуухтай болж, хэд нь гаргаж тавьсан гэх тоон болон албан мэдээлэл байхгүй нь эл хөөсрөлтийн ард зуухаа ашиглаад болоод байгаа өрхүүд байж болзошгүйг харуулав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонголтгүй байгааг шүүмжилмээр бн. Нилээд их мөнгө яригдаж бгаа тул 3 зууханд буюу 3 ЖДҮ д боломж олгосон бол илүү үр дүнтэй бас сонголттой гэж бодогдож бн
Нүүдэлчин зуухыг сүүлийн 3 жил шахам гадна дотногүй л магтсан,сертфикат авсан гэж яригдаж байсан даа.Тендерт ш�##�гарсан компанид холбогдох нөхөд очиж хувь эзэмшиж асууд�##� үүсгэж дээ гэж ойлгов.Зуухандаа биш хувь эзэмшигч улс төрчдөд л учир байна.Авилга нарийн аргатай гэж....!
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Зуух нь муудсан.тараах нь зөв.хэнээс ичих гэж?! Хүнд тус болж байгаа шүү.
Худ�##� хуцаад
Хамаатан нь чух�##� биш л дэ чанар нь чух�##� шүү
Хүний хэрэгцээ хангаж чадахгүй бол хариуцлага тооцох л хэрэгтэй.
Үнэхээр хэрэгцээ хангаад утаа мутаа нь бага гар ч байв�##� хэн хийсэн хэн шахсан нь дүүр ч ээ...
Чухам л монгол инжнаар зохион бүтээсэн утаагүй зуух гээл магтаад байсан юм нь х�##�дгүй дүлий юм байсимуу.
Одонтуяагийн шахааны дүлий хар зуух авч өрөнд орхоо болиё зуухан г�##� түлэхээр утаа гарч д таараа
Та нар болиоч,хотын даргыг гайгүй сайн хүн хийх боллоо гэж бодсон, наад зуухаа больчих, ямар нэмэргүй мөнгө жавчих ажиллагаа хэзээ дуусах юм бэ? Наад мөнгөө өөр хэрэгтэй шаардлагатай зүйлд нь зориулаад. Шударга дүр эсгэсэн Одонтуяа гэж б�##�ай юм гараад ирж
Дөл зуухыг 2011 онд тарааж байх үед авсан одоог хүртэл г�##� түлж байгаа дулаанаа сайн барьдаг
Ямар өгөөмөр болоо вэ Гэрийнхэн зуух муудсан байна гэж сольж өгөөд л Яг үнэндээ энэ бол цэвэр луйвар мөнгө угаах арга Ийм л юмаар бизнес хийж мөнгө тоншин Монголчууд зуухаа солиулдаг нийгэм ирнэ гэж зүүдэлсэнгүй явж дээ Хулгай нарийн болж хууль гууль болсон цаг
Сиырийсэн зуухаа айлууд нь өөрсдөө янзлах нь яасан юм,!!!!! ер нь угаартаад байгаа айлууд өөрсдөөсөө л болж байгаа байх, хэмхэрхий хагархай зуухыг нь солиод өгье гэлээ.....сайжруулах гэж ядаж л байна.... Засгийн йн газартайгаа, их хурлын гишүүдтэйгээ хамтраад хотоо цэгцлэх гэж л байна......Өмнөх хорлогч, зах замбараагүй болгосон хар тийрэнгүүдтэй тэмцээч. Тэднээс нэхээч, тэдэнтэй зарг�##�даач!!!!!!! Барагдашгүй их ажлын хажуугаар бүү саад тээг болоод бай!!!!!!
hovdiin hontsiin s###s hontsiin huuhed odontuya bolioo
Зүгээр л орхих ёстой Иргэд тэнэг биш учир хамгийн сайныг зах зээлээс зүгээр худ�##�даад л авна .үйлдвэрлэгчид импортлогчид тэнэг биш учир өрсөлдөөнөөр зуухаа зарна.
Харин улсын мөнгөөр авилгачид хулгайчид л ийм юм хийж зугаа цэнгэл машин хаусаа худ�##�гдаж авдаг
Hudlaa duulian tarisan Tumenbayriig
iregdees uuchilalt guilguul.
Neleed ailuud gargasan bnlee unen shuu yamarch ulsturjiltgui .horoolliin hoiguur denj deeguur law hed heden ail gargasan bnlee
Чанаргүй зуух гэж хэрэглэгчид хэлээд бн
Хуцлааш дээ.