Гадаад мэдээДЭЛХИЙ

Кураныг шатаасан Швед эрэгтэй буудуулж амь үрэгджээ

Иракаас Швед рүү дүрвэсэн 38 настай Салван Момика лхагва гарагт /2025.01.29/ Содерталже хотод буудуулж амь үрэгджээ. Тэр 2023 оны Исламын шашны ариун судар болох Кураныг хэд хэдэн удаа олны өмнө шатааж байсан юм. Прокурорууд тус хэрэгтэй холбогдуулан таван хүнийг саатуулахыг тушаажээ.

Шведийн ерөнхий сайд мэдээлснээр түүнийг хөнөөсөн явдалд гаднын хүчинтэй холбоотой байж магадгүй хэмээсэн юм. Тодруулбал Ерөнхий сайд Ульф Кристерссон пүрэв гарагт /2025.01.30/ хэвлэлийн бага хурал хийхдээ “Гаднын хүчинтэй холбоотой байх эрсдэл өндөр учраас аюулгүй байдлын албан их хэмжээгээр анхаарч ажиллаж байгаа” гэсэн байна.

Момика Кураныг шатаасан хэрэгтэй холбогдох шүүх хурлынх нь шийдвэр гарахаас хэдхэн цагийн өмнө амь үрэгджээ. Стокхолмын шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан юм. 2023 онд Момика Кураныг шатаасны дараа Швед террорист халдлагын сэрэмжлүүлгээ хоёр дахь хамгийн өндөр түвшинд зарласан байдаг. Мөн гаднын орнуудад амьдардаг Швед иргэдэд болгоомжтой байхыг анхааруулж байсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button