Тойм: Л.Оюун-Эрдэнэ уяачдын лоббинд ойчиж, Д.Энхтүвшин MCS-ийг илчлэв

Засгийн газар, MCS хооронд “зодоон” ширүүсэв гэцгээж байна. Ингэхдээ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замаас болоод уу? Энэ үнэн шалтгаан нь мөн үү? гэдэгт хараахан хариулт алга.
Өнгөрсөн долоо хоногт хаврын морин уралдаан зохион байгуулах уяачдын лоббинд Засгийн газар унаж ойчив. Түүний өмнөхөн “Чайна энержи”-тэй байгуулах гэрээний төслийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин шүүмжилж, “гацаагч” нэр зүүлээ. Онцлох үйл явдлаар энэ хоёрыг сонгон, тоймлож байна.
1.
Морин уралдаанаас эхэлье. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед хугацаа заан хориглосон бөгөөд шүүхийн шийдвэртэй асуудал бол хаврын морин уралдаан юм. Өөрөөр хэлбэл, “Хавар тарчиг цагт хурдан морь уралдуулж болохгүй” гэж шүүх ч шийдсэн, шүүхийн шийдвэрийг Засгийн газар биелүүлэх ёстой, биелүүлсэн ч юм. Гэтэл нэг өдөр морьтонгууд жагсаад, хоёр өдөр хөлсний жиргээчид бичээд л Засгийн газар авч хэлэлцээд шийдчихдэг ийм шог гарааг Л.Оюун-Эрдэнийн танхим үзүүлдэг болжээ.
Үнэндээ энэ МАН-ын генсек Я.Содбаатар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нарын лобби гэгдэж байна. Тэд уяан дээр эрх мэдэлтэй, нөлөөтэй, бизнестэй улстөрчид. Ер улс төрд уяач олон ч өнөөдрийн байдлаар Я.Содбаатар, Ц.Туваан шиг нь бас цөөн юм.
Энэ бүрэн ухралт болов. Боловсрол хариуцаж байсан, одоо нийгмийн хамгааллын салбарыг толгойлж байгаа сайд Л.Энх-Амгалан хүртэл хүүхдийн эрхийн эсрэг ярьж, “Тийм юм бол зун ч уралдуулахаа больчих хэрэгтэй” гэхчлэнгээр нүд цавчилгүй даналзав. Эцсийн дүндээ бүх эрх мэдлийг аймаг, орон нутагт нь тарааж өгснөөр хяналт сайжирна гэж тайлбарлаж байгаа ч овжин зальжин шийдэх гэж ядан хулчганаснаа л сайд нар илэрхийллээ. Тогтоол хараахан албажиж гараагүй гэж Засгийн газраас мэдээлж буй.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, А.Ариунзаяа, О.Саранчулуун, О.Номинчимэг, М.Нарантуяа-Нара болон Г.Лувсанжамц нар байр сууриа сайтар илэрхийлсэн. Өөр, шинэ, залуу гэж жагсаалтад багтсан, багтаасан дүрүүд ингэж итгэл найдвар ч төрүүллээ.
Харин Л.Оюун-Эрдэнэ өдийг хүртэл амаргүйг туулан олж авсан олон нийтийн итгэлийг хайнга хөшингө байдлаар алдаж байгаа нь харамсалтай. Түүнийг Ю.Цэдэнбалаас хойш тогтвортой, удаан төр барьж буй Ерөнхий сайд гэж ярьцгааж байна. Удах тусмаа ийм болдог бол түүнийг нойрноос сэрээх цаг иржээ. Ерөнхий өөрчлөлтийн чиг шугам, шинэ 30 жилийн өөдрөг үзэл санаа нь Л.Оюун-Эрдэнийг өнөөдрийн өдөрт авчирсан. Сонгуулийн тогтолцоог өөрчилж, Үндсэн хуульдаа нэмэлт оруулж, хамтарсан Засгийн газар байгуулж, мега төслүүд хөдөлгөж байна. Гэвч Л.Оюун-Эрдэнэ эргээд лоббичдодоо зөөлдөх болов, бууж өгдөг болжээ.
Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар хамт байхдаа нам доторх дээд үеийн ах нартайгаа ана мана үзчихдэг байсан, буруу жишгийг таслан зогсоохыг эрмэлздэг байлаа. Гэвч сүүлийн үед, ялангуяа сонгуулиас хойш Л.Оюун-Эрдэнэ үгэнд оромтгой, бууж өгөмтгий, чих зөөлөн болж байна. Уяачдын лоббин дээр нүдээ аньчих хэмжээнд буусан Ерөнхий сайдын цаана Халтмаагийн Баттулга, “Хэро”-гийн Б.Баатар нарын улс тойрон эргэлдэж байгаа гэхээр нэгийг бодож, хоёрыг тунгаахад эрхгүй хүрч байна.
Одоо энэ шийдвэрийг ямар нэгэн байдлаар эргэж харахаас аргагүй. Унасан дээр дөрөөлөх бүлэг хүмүүс бийг мэдсээр байж Л.Оюун-Эрдэнэ алдав, дэргэдэх сайд нар нь бас түүнийг “алав”. Харин цаашид Л.Оюун-Эрдэнийн үзэл санаа яг байх юм уу. Хуучны хүн хэвээр үү. Энэ удаа уяачдын лобби, дараа нь хэний, юуны лобби байх юм бэ?
2.
Нөгөөтээгүүр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг барих нь хэмээн MCS талаас Засгийн газарт ихээхэн дургүй, нүүргүй байгаа гэх. Энд бид нэг зүйлийг тэмдэглэн ойлгох ёстой. Улстөрч бол олон талаас бичигддэг субъект, ийм байхаас аргагүй, аргагүй гэдгийг өөрөө урьдчилан хүлээн зөвшөөрч байж улстөрд хөл тавих шийдвэрт хүрдэг байх учиртай.
Нөгөө талаар үзэл санаа өөр ч шийдвэр гаргалтын хувьд бие даасан гишүүн, бие даасан улстөрч байх боломж бараг л үгүй, улс төр өөрөө ийм онцлогтой.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин 1997 оноос л MCS-ээр өгссөн бизнес эрхлэгч. Тэр урлаг ойлгодог, урлагт хөрөнгө оруулалт хийдэг, залуу үеийн итгэлийг өөртөө авсан улстөрч болж хувирч байна. Гэхдээ УИХ-д тэр MCS-ийг төлөөлөхгүй байх, адаглаад тэгж харахгүй байх боломж хомс. MCS угшилтай анхны хүн УИХ-д хөл тавьчхаад байгаа юм биш л дээ. Томоохон групп компаниуд өөрсдийн хүнийг улс төрд бэлддэг, сойдог, тэгээд оруулдаг гэдгийг гадарлахгүй бол улстөржөөд ч дэмий юм, ийм байсаар ч ирсэн. Өнөөдөр АПУ ХК-ийн төлөөлөл гэхэд Б.Түвшин гээд шинэ гишүүн сууж л байна.
Наанаа тэд бүгд л “Худал мэдээлэл”, “Гүтгэлэг”, “Ямар ч холбоо хамааралгүй болно” гэхчлэнгээр сүржин даржин мэдэгдэл гаргаж байдаг.
Гашуунсухайтын төмөр зам, түүний хил холболт, ерөөсөө Тавантолгойн орд гэдэг сэдэвт MCS хамгийн хамааралтай. Нэг нь авах гэхэд нөгөө нь өгөөгүй л үйл явц шүү дээ. Авах гэсэн тал нь MCS юм. Монголчуудад бол өгөөжөө шударга хүртэх нь л чухал байсан, цаг хугацааг бид алдсан уу алдсан.
Харин өнөөдөр хил холболтын төмөр замыг барья гэхэд төсөл гацсан өмнөх шалтгааныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ MCS рүү чиглүүлж мэдэгдээд байгаа. Нууц санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр байгуулчихсан, төр төлөөлж хэний ч мэдэхгүй Хөхөөгийн Ганболд гэгч БНХАУ-ын талтай харьцаад явж байсан гэхчлэнгээр хэлж байна. Харин талууд консорциум болж ороход Д.Энхтүвшин MCS-ийг төлөөлсөн нь худлаа биш, худлаа биш нөхцөлд, өнөөгийн өрнөл дунд түүнийг холбож харах, хардах, хатгах бүрэн үндэслэл бий.
Тэр яагаад Ерөнхий сайдыг БНХАУ руу, яг хил холболтын төмөр замын асуудлаар уулзалт хийгээд эзгүй хойгуур гэв гэнэт төсөв ярьж гарч ирсэн юм бэ. Төсвийн төсөл өргөн баригдсанаас дөрвөн сарын дараа, нэг хоёрдугаар хэлэлцүүлэг хэдийнэ болоод өнгөрчихсөн, засвар хийгдэх боломжгүй болсны хойно шүү дээ?
Энэ удаа бас яагаад УИХ-ын тогтоолд багтаагүй агуулга хэлэлцээрт туслаа гэж гэнэтхэн ухаан оров. Агуулгы нь УИХ-аар хэлэлцэхэд тэр найруулгын шинжтэй засвар л хэлээд өнгөрсөн шүү дээ. Д.Энхтүвшин асуудалд прагматик хандахдаа нэг өөр, улстөржихдөө арай нэг өөр өнгө тонн, үгийн сонголтоор ярьдаг. Ажил хэрэгч хандсан сэдэв нь мөн бол тэр арай чиг ийм асуудалд “Дахиад нүүрсний хулгай боллоо!” гэж бахирахгүй байсан юм биш үү?
10 гаруй жилийн нүүрийг үзэж, урд хөршийн өмнө өчнөөн ичгэвтэр байдалд орсон асуудлыг одоо засах гээд, удаа дараа уулзаад, ойлголцлоо хийгээд бэлдээд ирэхээр эсэргүүцэх сонирхол хэнд байгаа юм бэ?
Хэлэлцээрт 16 жилийн турш БНХАУ-ын нүүрсийг тогтмол зөөх агуулга багтсан нь энэ салбар дахь Монгол тоглогчдын эрх ашгийг баахан зөрчинө, гэхдээ “Ухаа худаг” үүнд хотойгоод байна гэхэд итгэмээргүй. Тэгэхээр жинхэнэ шалтгаан үнэндээ Гашуунсухайт-Ганцмодын хил холболт байх аргагүй бөгөөд өөр зүйл байна, тэр өөр зүйл нь MCS болон хэд хэдэн талууд нэгдсэн нэгдлээс эхлэлтэй байж болохоор харагдаад эхэллээ.
Тэмдэглэл:
Д.Энхтүвшинд боловсролтой, сэхээтэн давхаргын фанатууд байгаа юм байна. Дараагийн Ерөнхий сайд болоосой гэсэн зориудын хатгалга, тандалтууд нийгмийн сүлжээнд үе үе гарч ирж харагддаг. Өөрөө мэдээгүй л байв гэж үү, “Би МАН-ын жагсаалтад орчихсон байна, гармаар байна” ухааны юм сонгуулийн өмнө ярихад нь л хадарч мэдэх хүн тодрон харагдсан. Тэр яг ямар улстөрч байх юм бэ. Түүнийгээ үг, үйлдлээр харуулаг. Бие даасан манлайлал цаашид үзүүлэх юм уу, MCS-ийн хүрээ хязгаараас давж гарч чадахгүй дөрвөн жилийг үдэх юм уу. Эсвэл бүлэглэлийн парламент дахь гар хөл болох юм уу. Хүмүүсийн итгэл, өөрийн имижийг хожим хойно бусдын гар хөл болж хөсөрдүүлэх шиг гашуун юм үгүйг Т.Доржхандаас ядаж харна биз. Харин дотоодын улстөржилт бага байж гэмээнэ Гашуунсухайт-Ганцмодын хэлэлцээрийг үзэглэнэ, ажил эхэлнэ. Энэ бол явдгаараа явна, харин нөгөө талд дөрвөн жил Ерөнхий сайдын албыг хашиж яваа Л.Оюун-Эрдэнэ өөрийн толгойгоор ажиллаасай, өөрийн байр суурин дээр зогсоосой. Баруун, зүүн мөр гэлтгүй энд тэнд нь зогсоод элдэв зүйлсийг шивнэдэг хүмүүс түүнийг өнөөдрийн өндөрлөгөөс татаж л унагана уу гэхээс өөрцгүй, учир нь тэгдэг цаг хугацаа ирчихлээ. Энэ бол дахиад төвлөрөх, дахиад бодох, дахин дахин бодох цаг мөн.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОЮУНЭРДЭНЭ Ч ТЭНЭГИЙН ТЭНЭГ АЦ ЮМДАА !!! ХӨЛ ДЭЭРЭЭ БОССОН ЦӨӨН ХЭДХЭЭН ТОП ТАТВАР ТӨЛӨГЧ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД РҮҮ ГЭЭ ДАЙРААД Л !!! ГАДНЫХНЫ АШИГ СОНИРХЛЫГ ГҮЙЦЭЛДҮҮЛЭХ ГЭЖ УХВАР МӨЧИД АЛХМУУД ХИЙЖ БАЙНА !!! МЭДЭЭЛЭЛ , МЭДЛЭГ БОЛОВСРОЛ МУУ ОЛОН НИЙТИЙГ ТУРХИРААД АРАЙ ЧҮҮ АМЬСГААТАЙ ЯВАА ДОТООДЫН ЭДИЙН ЗАСГАА УНАГАХ НЬ ДЭЭ !!!
Улс орон ядуу зүдүү байгаагийн нэг ш�##�тгаан MCS шүү, зуух хүртэл төрдөө шахна Бас нэг ш�##�тгаан нь Жэнко. Хэрэгтэй бүгдийг гацаанаас. Хувьсг�##� л хэрэгтэй байна.
АЛЬ НЬ ҮНЭН АЛЬ ХУДАЛ ЯРИАД БАЙГАА ЮМ. БУРУУ ЗҮЙЛ ХИЙЧЖЖД Л ТЭРИЙГЭЭ НУУХ ГЭЖ УЛААРЧ БАЙНА. ЯМАР БАЙСАН 3 ЖИЛ Л БИДНИЙГ ТАМАЛСАН.
хамгийн адгийн улсууд бол улстөрч нар шүү дээ Оюун - Эрдэнэ сайд зөндөө даваа туулж байгаа з�##�уу дахиад л даваад грана бүү муу үгээр хүнийг доржуулж байгаач дээ тамын тогооны үлгэр ярьсаар 30 жил болллоо
Энхтүвшин гэхээсээ илүү МАНь ДАНХ л давхар уначихлаа шдэ. Хурдан морь яах вэ? дотооддоо өрнөнө. Харин стратегийн ордоо 5 хуваагаад ОНЧХАРААТ, БОРТОЛГОЙ -гэсэн 2 т�##�байг хужаа нарт давуу эрхээр 1+6 жилийн хугацаатай бэлэглэчихэж байгаа нь ямар учиртай вэ???????
Данхийг унагах нь цаг хугацааны асууд�##� болчихлоо. Нийгэмд ч хүлээлт үүсчихлээ. Нээх удахгүй байхаа. Яг гөлөг төөрүүлж байгаа юм шиг өнгөрсөн хугацаанд ажиллаа. Гэхдээ энэ улс хэдэн мянган жилийн төр ёсны уламжл�##�тайг яагаад уландаа гишиглээд бгаа нь их сонин. Боловсролгүй л хүний үйлдэл хийгээд бгаам даа. Тэр ах бил үү Хэрээ гэж бас гай тарьлаа.
lobby...... hahuuli biz dee ard tymnee alba guvchuuraar ailgaad baychuudad yu ch bsan hamaagui te danhaa shugelee uleegeed ajlaa og
Энхтүвшин худлаа нөхөр. ТТолгойг гацаасан Элбэгээ mcs зэрэг нөхдийн бууны нохой. ТТ г хятадуудтай нийлж хусахаар хэлцэл хийж явсан этгээд
Оюун- Эрдэнэ үнэхээр үлбэгэр болсон, Женко, Херогийн чиглүүлснээр ажиллаад байгаа нь ч үнэн л болох төлөвтөй. Уг нь эхлүүлсэн ажлуудаа урагшлуулж, анхны байр суурин дээрээ баттай зогсож байв�##� зүгээрсэн Сэрж, өөрийн гэсэн үзэл бодлоороо ажиллахгүй энэ 2 хүнийг дагаж д�##�даганаад байв�##� өөдөө биш доошоо уруудах нь хурдтай явагдах биз.
Шүүхийн шийдвэр Засгийн тогтоолынхоо эрэмбэ дараа чиг үшргийг хольж содьж бичицгээгээд байх юм . Шүүх тодорхой маргаан л шийдэж шийдвэр гаргадаг болохоос хэзээ ч нийтлэг асуудлаар засагт үүрэг өгч шийдвэр гаргахгүй. Ө.х Дүнжингаравын урлдаан хууль бус, мөн засгийн тогтоол зөрчсөнийг шийдсэн гэсэн үг
Bitgii xudlaa medeelel tavi,,,Yu.Tsedennbal guigaas xoish Jasrai guai 4 jil, Enxbayr guai 4 jil barisandaaa
МСS болон Энхтүвшин нэг тэрэгний 2 дугуй. Луйварчид одоо хил холболтын нүүрсний төмөр замд хувь авах улмаар Таван Толгойг авах ийм л зорилготой. Оджарг�##� нь 2014 он зурагтаар яриад л байсандаа.
Энхтүвшин жижиг сажиг хэрүүл хийж гоншигонохоос хэтрэхгүй юм байна. Учр �##� загнав гээд л гомдсон, одоо компанийг маань татвар хянав гээд л бас гоншигоноод. Анар шиг сайн байж чадахгүй байна. Анар бол асуудлууд дээр маш жинтэй, попрохгүй, тархи толгой гайгүй ажилладаг шинжтэй үгнүүд хэлж байгаа
Ulsad butsaaj hurdan avaachee. Yuig n huleegeed bgn be. Salhitiin mongonii ordiig yaalaa mcs bolhoor udaad bhiin shantaaj hiigeed % avna gevel ulger shuu naaduul chine zalitai hun bishuud.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Оюун-Эрдэнэ адууны нойтон баасан дээр х�##�ьтарч унадаг байжээ. Атаман-уяач нарт �##�уулаагүй нь аз гэж бод. Амьд дээрээ нутагтаа очиж арг�##�, нүүрсээ түлж амар тайван г�##�ч хий.
nuursnii naimaachin Enhtuvshin estoi hudlaa sdhe. hulgaich nariin neg uuruu baij
АРД ТҮМЭН УХААНТАЙ ОЮУНЭРДЭНИЙГ ДЭМЖИНЭ ОДОО МОНГОЛЫН ХАМАГ БАЯЛГЫГ 30н ЖИЛ ШААШ ХАГАРТЛАА БАЯЖСАН ХУЛГАЙЧУУДЫГ БҮГДИЙГ ЦААЗААР АВЧ ХӨРӨНГИЙГ Н ХУРААН СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ БАРИЖ САЛБАР ХОТОО ТЭЛЭН УТАА ТҮГЖРЭЛ ХОЁРООС САЛАХ ЦХГ БОЛСОН