Гадаад мэдээДЭЛХИЙ

Японы Засгийн газар Эзэн хаан Нарүхитогийн Монгол дахь айлчлалын талаар албан ёсны мэдээлэл хийлээ

Япон улсын Эзэн хаан Нарухито хатан хаан Масакогийн хамтаар Монгол Улсад ирэх долоодугаар сарын эхээр айлчилах талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ удаа дээрх айлчлалыг бататгаж, Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Хаяши хэвлэлийн бага хурал хийж долдугаар сарын эхээр Эзэн хаан, хатан хаан Монголд айлчлал хийнэ гэж албан ёсоор мэдэгдэв.

Тэрбээр энэ үеэрээ “Айлчлал нь Монголын талын урилгаар болж байгаа. Эзэн хаан угсаа залгамжлах ханхүү байхдаа 2007 оны долдугаар сард Монголд айлчилсан. Энэ үеэр тэрээр мөн Монгол бөх, сур харваа, хурдан морины уралдааныг үзэж сонирхон, дайнд хоригдож байсан хүмүүсийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж байсан. Энэ удаагийн албан ёсны айлчлалын үеэр мөн Монголын хамгийн том баяр наадамд оролцох, хуучнаар ЗХУ-ын нутаг дэвсгэрт саатуулагдан Монголд амиа алдсан Япон иргэдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөн гэж мэдэгдлээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.

Эх сурвалж: Mcn Japan.news.national

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button