Х.Нямбаатар: Цахилгаан болон хийн түлшинд шилжсэн өрхөд урамшуулал олгох журмыг ЗГ хэлэлцэнэ

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийг хийн түлшинд холбоно гэдгээ хотын удирдлагууд мэдэгдсэн. Тухайлбал өчигдөр нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "Гэр хорооллын иргэд газ ашигласан тохиолдолд цахилгааны үнийг 50 хувиар хөнгөлнө" хэмээсэн.
Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар "2022 онд Агаарын тухай хууль батлагдсан. Уг хуулийн 6.1.6-д цахилгаан болон хийн түлшинд шилжсэн гэр хорооллын шаардлага хангасан өрхөд урамшуулал олгох тогтолцоог хуульчилсан. Уг урамшуулал олгох журмыг удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ.
LNG/LPG гэсэн хийн 2 сонголтоор гэр хорооллын өрхүүдийг хийн шилжилтэд шилжүүлэх судалгаа, тооцоо хийгдэж байна. Туршилт ч явагдаж байгаа. Амины сууц нь шаардлага хангасан айлуудад LNG буюу байгалийн шугам оруулах, гэр сууцанд LPG хоолой халаагчтай нь оруулах тооцоо судалгааны дүн удахгүй гарна" гэв.
Мөн "Гэрт LPG халаагч, плиткатай тавьж нэг сар боллоо. Уг айл цахилгаан плитка хэрэглэлгүй газан плитка дагнан ашиглаж гэр нь тогтмол 25-аас дээш градус байхаар тохируулж (автомат асаж унтардаг тохиргоотой) хэрэглэхэд 12 сард өнөөгийн худалдаалж бгаа LPG үнээр 165 мянган төгрөг гарсан. Тэгвэл Агаарын хуульд заасны дагуу халаалтын улирлын долоон сард сар бүр тогтоосон хэрэглээний 50 хувийг төрөөс даахаад уг айл 83000 орчим төгрөг төлөхөөр байна. Мэдээж дулаалга маш чухал" гэх мэдээлллийг өглөө.
Тэгвэл дээр дурдсан Агаарын тухай хуулийн 6.1.6 дугаар заалтад
- 6.1.6.энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд үзүүлэх цахилгаан эрчим хүч, хийн түлшний үнийн урамшууллын хэлбэр, хувь хэмжээг тогтоох, урамшууллыг улсын төсвөөс санхүүжүүлэх хэмээн заасан бол
14 дүгээр зүйл. Агаарын бохирдлыг бууруулахад иргэний оролцоо, урамшуулал заалтад заасан нөхцөл шаардлагын нэгийг хангасан байх шаардлгатай.-
- 14.1.Дараах нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан өрхөд энэ хуулийн 6.1.6-д заасны дагуу урамшуулал олгоно:
- 14.1.1.стандартын шаардлага хангасан дулаалгатай гэр, амины орон сууцтай;
- 14.1.2.цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээнд холбогдож цахилгаан халаагуур хэрэглэж байгаа;
- 14.1.3.бүх төрлийн хийн түлшээр ажилладаг халаалттай;
- 14.1.4.газрын гүний дулаан, нар, салхины болон бусад сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байгаа;
- 14.1.5.стандартын шаардлага хангасан шахмал болон хагас коксон түлш, сайжруулсан зуух, яндангийн шүүлтүүр хэрэглэж байгаа;
- 14.1.6.байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй байшин, амины орон сууцтай;
- 14.1.7.түлш хэмнэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, энэ чиглэлийн дотоод, гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламж, төсөл, хөтөлбөрт хамрагдаж байгаа;
- 14.1.8.бусад.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch