Энтертайнмент

Москвад болсон дэлбэрэлтээр "Арбат" батальоны тэргүүн Армен Саркисян амиа алджээ

Өчигдөр өглөө ОХУ-ын Москва хотноо болсон дэлбэрэлтээр Донецкийн Боксын холбооны тэргүүн Армен Саркисян өртөж, хүнд шархдаж эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа буюу эрчимт эмчилгээний тасагт шархаа даалгүй нас барсан байна. Дэлбэрэлт Москвагийн Авиоцанная гудамжинд байрлах орон сууцны хорооллын гадна болжээ. ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны мэдээлснээр дэлбэрэлтийн улмаас газар дээрээ нэг хүн амиа алдаж, дөрвөн хүн хүнд бэртсэн гэсэн юм. Тэрбээр “Арбат” батальоны удирдагч, Украины салан тусгаарлагч зэвсэгт бүлэглэлийн тэргүүн байсан бөгөөд Саркисяны мэдээлэл Украины эрэн сурвалжлах самбарт 2015 оны 4 сарын 1-ээс хойш байршиж, түүнийг Украины тусгаар тогтнолд заналхийлж Оросын тусгай ажиллагаанд оролцсон хэмээн буруутгаад байсан билээ.

Түүний “Арбат” батальоны цэргүүд Курск мужид байлдааны даалгаварыг амжилттай гүйцэтгэж байсан хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамны цэрэг, улс төрийн газрын орлогч дарга Апти Алаудинов мэдэгдэж, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн дэлбэрэлтийг зохион байгуулсан хүмүүсийг олж, зохих шийтгэлийг нь хүртээх болно гэжээ.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: Комсомольская Правда

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button