Б.Дэлгэрсайхан ярьсан асуудлаа мартаж, Богд уулыг нүхлэх тендерийн гомдол мартагдав

Зам тээврийн яамнаас 2024 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр 55.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий “Хөшигийн хөндий туннел” төслийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл шалгаруулах тендерийг зарласан.
Гэвч УИХ-ын гишүүн А.Ундраа эсэргүүцэж Богд хан уулыг нүхлэх төлөвлөгөөг цуцлахыг шаардсан. Мөн зарим иргэд сошиал орчинд эсэргүүцэл илэрхийлсэн.
Харин үүний хариуд салбарын сайд Б.Дэлгэрсайхан тус төсөл ямар ч эсэргүүцэлтэй тулгарсан явуулахаас өөр араггүй. Энэ төсөл “МАН болоод Засгийн газрын хөтөлбөрт орсон тул Богд уулыг нүхлэх төслийг зогсоохгүй” гэсэн хариулт өгсөн.
Мөн тэрбээр Богд уулыг нүхлэх “Хөшигийн хөндий туннел” төслийн тендер дээр гомдол гарсан тул Сангийн яам болон холбогдох газрууд гомдлыг шалгаж байгаа. Би тендерийн комисс хариуцдаггүй болохоор ямар гомдол гарсныг бол мэдэхгүй” гэж байсан юм.
Тэгвэл тендерийн гомдлыг нь шалгаж хойшлуулаад байсан Богд хан уулыг нүхлэх “Хөшигийн хөндий туннел” төслийн тендерт БНХАУ-ын “China design Griup Co Limited” 49.8 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлж, шалгарч, ТЭЗГ-гээ боловсруулж эхэлсэн байна.
Үүнтэй холбоотойгоор Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Дэлгэрсайханаас тендерийн гомдол хэрхэн шийдвэрлэгдсэнийг лавлахад, “Тендер дээр гомдол гараагүй. ТЭЗҮ боловсруулж эхэлсэн” гэв.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За яахвээ чи иргэдийг түй май гэж байгаа бол Богд ха хайрханы савдаг чамайг зүгээр өнгөрөөхгүй ээ. Барсболд, Шийлэгдамбын хойноос явахад бэлдээрэй
БОГД УУЛЫГ НҮХЛЭНЭ ГЭЭД БАЙГАА НӨХДҮҮД БОГД УУЛЫН ЦААД Т*ЛЫН АМАНД ЦЭВЭР АГААРТ ОЧИЖ АМЬДАРНА ГЭЖ МӨРӨӨДӨӨД БАЙГАА ЮМ БИШ БИЗ ДЭЭ. ЭНЭ ДЭЛГЭРСАЙХАН Ч.ХҮРЭЛБААТРЫН ХЯТАДУУД ОРУУЛЖ 100 ЖИЛЭЭР ГАЗРАА ӨГНӨ ГЭСЭН ХУУЛИЙГ БАТЛАХ НЬ ЗӨВ ГЭЭД СОЛИОРООД ЯВЖ БАЙСАН ХҮН ШҮҮ .МОНГОЛД ЭЭЛГҮЙ НӨХӨР ДӨӨ.НААД МӨНГӨӨРӨӨ НЭГ САЙХАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЧИХ Л ДАА.
Богд уул нүхэлнэ гэж тоглоод байгаа биздээ? Арай ч ийм б�##�ай мөнгө үрсэн юм хийх эргүү байхгүй байлгүйдээ
Эрх мэдэл бүхий баячууд Богд уулын ам бүрд дүүрэн хаус бариад эзэн болчихсон учир хурдны замыг бариулахгүй бүх аргаар саад хийх байхаа , Баячуудад Дархан цаазын хууль гууль болжээ хөөрхий !