Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Дайн дууссан дуусаагүй ОХУ-ын эдийн засгийн ирээдүй бүрхэг

2022 оны хоёрдугаар сард ОХУ Украин руу цэргээ оруулж бүрэн хэмжээний дайн эхлүүлсэн. Дайны улмаас Украины олон арван хот, тосгон сүйдэж, олон мянган энгийн иргэн амь үрэгдсэн. Мөргөлдөөн эхэлсний дараа дэлхийн улс орнууд ОХУ-ыг зэмлэн буруушааж, Украиныг дэмжихийн төлөө хамтарч ажилласан юм.

Украины түншүүд ОХУ-ын эсрэг авсан гол арга хэмжээ нь эдийн засгийн хориг байсан билээ. Оросын хэд хэдэн банкийг олон улсын санхүүгийн холбооны систем болох “SWIFT”-ээс хассан. Зуу зуун компаниуд ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоож, эдийн засгийг нь орхин гарсан. Тус улсын олон зуун олигарх, улс төрч, төрийн албан хаагчдын хөрөнгийг битүүмжилж, хураан барууны орнууд ОХУ-ын байгалийн хийн хэрэглээгээ бууруулсан байдаг.

Барууны орнууд эхэндээ тавьсан хоригууд нь рублийн ханшийг огцом бууруулж, дайныг түргэн зогсооно гэж найдсан. Гэвч дайн үргэлжилж, хориг арга хэмжээний бодит үр нөлөө үзэгдэх нь удаан байв. ОХУ-ын эдийн засаг 2022 онд 2.1 хувиар буурсан ч 2023 онд 3.6 хувиар өсөж, 2024 онд 3.8 хувиар өссөн төлөвтэй байгаа. Энэ өсөлтийн хамгийн гол хүчин зүйл нь ОХУ батлан хамгаалахын салбартаа зарцуулах төсвөө нэмэгдүүлсэн явдал гэж мэргэжилтнүүд үзэж буй.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эдийн засгийн өсөлтөө дурдан барууны хориг арга хэмжээ үр дүн муутай байсан гэж өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдсэн. Тэгвэл одоо дайн эхэлснээс гурван жилийн дараа нөхцөл байдал өөр харагдаж байна. ОХУ-ын эдийн засаг гаднын орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээний үр нөлөөг бүрэн мэдэрч эхэлж буй. Одоо ОХУ-д үүсээд буй эдийн засгийн байдал дайн дууссан ч эсвэл үргэлжилсэн ч хэцүүхэн хэвээр үргэлжлэх төлөвтэй байна.

Дайн үргэлжилбэл ОХУ-ын эдийн засаг хэрхэх вэ

АНУ-д үйл ажиллагаа явуулдаг тинк танк “Atlantic Council” хэрвээ дайн урт хугацаагаар үргэлжилж, хориг арга хэмжээ нэмэгдэн, цэргийн үр ашиггүй удирдлага, өргөн хүрээтэй авлига гэх мэт хүчин зүйлс дагалдвал ОХУ-ын эдийн засаг хүнд уналтад орж болзошгүй гэж дүгнэсэн байна.

Зургийн эх сурвалж: OMFIF

Путин 2024 оны сүүлд хийсэн асуулт хариултын хурлын үеэр улсынх нь эдийн засаг хэт ачаалж, халж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэр “Хэдэн асуудал байгаа. Нэрлэвэл инфляц, эдийн засаг хэт халалт. Засгийн газар болон төв банканд үүнийг бууруулах үүргийг аль хэдийн өгсөн” гэсэн. Гэхдээ Путин амьжиргааны өртөг өссөн ч гэсэн иргэдийн цалин нэмээд өссөн хэмээсэн юм. Энэ орлогын нэмэгдлийн ихэнхийг батлан хамгаалахын салбар үүсгэж буй.

ОХУ-д инфляц өндөр байгаа тул төв банк 2024 онд бодлогын хүүгээ 16 хувиас 21 хувь хүртэл нэмсэн. Энэ нь сүүлийн 20 жилд байгаагүй өндөр хүү. 2024 оны сүүлээр ОХУ-д инфляц 9 орчим хувь байсан. “PF Capital” зөвлөх компанийн ахлах эдийн засагч Евгений Надоршиний үзэж буйгаар бол ОХУ-ын төв банк бодлогын хүүгээ үргэлжлүүлэн нэмж 25 хувьд хүргэх юм. Энэ нь эдийн засгийн уналт үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлнэ гэж тэр үзэж байна.

Дайн үргэлжилбэл ОХУ батлан хамгаалахын төсвөө нэмж л таарна. Тус улс 2025 онд батлан хамгаалахын төсвөө 25 хувиар нэмж, нийт засгийн газрын төсвийн 32 хувийг зарцуулах төлөвлөгөөтэй байгаа. Засгийн газрын төсвийн нэмэгдэл (Төсвийн шууд зардал, төрийн дэмжлэгтэй зээлийн хөтөлбөрүүд) нь ОХУ-ын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болсон.

Ийнхүү батлан хамгаалахын төсвийг нэмэх нь тус салбартай холбоо бүхий үйлдвэрлэлүүд нэмэгдэхэд хүргэсэн ч бусад салбаруудын ганхаж буй. Мөн батлан хамгаалахын үйлдвэрлэлийн өсөлт өнгөрсөн жилтэй харьцуулахад хамаагүй доогуур байгаа аж. Эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болсон батлан хамгаалахын үйлдвэрлэлийн өсөлт буурч байгаа тул ОХУ-ын ДНБ-ий өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Иймдээ ч ОХУ-ын төв банк эдийн засагчдаас санал асуулга явуулж улсынхаа ДНБ-ийг 2025 онд 1.5 хувиар өснө гэж тооцоолжээ. Харин Олон улсын валютын сан 1.3 хувиар өснө гэж таамаглаж байгаа юм.

Батлан хамгаалахын үйлдвэрлэлийн өсөлт удааширч байгаа нь дайнтай нэг ёсоороо холбоотой. ОХУ-ын аж үйлдвэрийн байгууламжууд хүчин чадлынхаа 81 хувиар л ажиллаж байгаа. Мөн тус улсын аж ахуйн нэгжүүдийн 73 хувь нь ажиллах хүчтэй хомдолтой байгаа юм. ОХУ-д ажилгүйдлийн түвшин 2.3 хувь буюу түүхэн доод түвшиндээ хүрсэн. Мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар тус улсад 1.6 сая ажлын байр хоосон байгаа аж.

Хэрвээ барууны орнууд хориг арга хэмжээгээ хэрэгжүүлсээр байвал ОХУ-ын засгийн газар өртэй компаниудыг аврах хэрэгтэй болно гэж Кеннеди таамагласан байна. Үүнд ОХУ засгийн газрынхаа төсвийн тал гаруй хувийг зарцуулах шаардлага тулгарах тул дайнаа санхүүжүүлэх чадавхийг нь сааруулна гэж тэрбээр үзэж байгаа аж.

Дайн үргэлжилбэл дээр дурдсан эдийн засгийн асуудлыг барууны хоригууд даамжруулж нөхцөл байдлыг хүндрүүлэх эрсдэлтэй.

Дайн дуусвал ОХУ-ын эдийн засаг хэрхэх вэ

Дайн дуусвал барууны орнууд хориг арга хэмжээгээ шатлалтай цуцлах магадлалтай. Гэхдээ дайн дууссанаар ОХУ-ын эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр болсон төсвийн дэмжлэг зогсоно. Ингэснээр хүн амын ихэнх хэсгийн бодит орлого мэдэгдэхүйц буурах эрсдэлтэй. Инфляц өндөр байгаа үед ийнхүү бодит орлого буурснаар нийгэмд хурцадмал байдал үүсэж, Кремлийн дэглэмийн тогтвортой байдлыг алдагдуулж болзошгүй.

Хэт халж ачаалсан эдийн засгаас хамгийн их хохирох хүмүүс нь Путиний гол дэмжигчид болох багш, эмч, хууль сахиулах байгууллагын ажилчид, тэтвэрийн насныхан гэж “Carnegie Politika” дүгнэсэн юм.

“Morgan Stanley” болон Америкийн банкны санхүүч асан Крэйг Кеннедийн илрүүлсэн тоо баримтаар бол ОХУ-ын засгийн газар дайныг санхүүжүүлэх далд системийг бий болгожээ. Ингэхдээ Кремль банкнуудыг батлан хамгаалахтай холбоотой компаниудад хөнгөлөлттэй зээл олгохыг тушаасан аж. Үүний улмаас 2024 оны долоодугаар сараас 2024 оны аравдугаар сарын хооронд аж ахуйн нэгжүүдийн зээл 71 хувиар нэмэгджээ.

Банкнууд 415 тэрбум гаруй ам.доллар зээлснээс 250 тэрбум ам.доллар хүртэлхийг нь дайнтай холбоотой, ихэнхдээ төлбөрийн чадваргүй аж ахуйн нэгжүүдэд олгосон байна. Кеннеди “ОХУ-ын засгийн газар ийм маягаар ажиглагчдыг төөрөгдүүлж, Москвагийн дайнаа санхүүжүүлэх чадварт нь ноцтой эрсдэл тулгараагүй гэж буруугаар дүгнэхэд хүргэсэн” гэсэн юм. Энэ чанаргүй зээл дайн дууссан дуусаагүй ОХУ-ын эдийн засагт томоохон асуудал болно.

Эх сурвалж: Atlantic Council, Carnegie Politika, CNBC, Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2 сар 6, 2025 09:47

Үхсэн хойноо ээлжит барууны тархи угаасан мэдээний оронцог байна дөө. Орос улс энэ бүхнийг тооцож бж дайн хийж бга шдэ

Зочин
Зочин
2 сар 6, 2025 10:19
Reply to  зочин

Буяндорж оросын Э/Зийг барууны сурт�##� ухуулгаар тун сайн дүгнэжээ ...... Гэтэл Монголын хөөсөрсөн �##�дагд�##�тай гадаад өртэй Э/З �##�ьхан т�##�д нь явж байна вэ ..

Зочин
Зочин
2 сар 6, 2025 13:36

Оросын ЭЗ өсөөд баруун хөлд нь чирэгдээд бүгд дампуураад байж юун ба лай юм бичдэг юм.

Зочин
Зочин
2 сар 6, 2025 14:49

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button