НИЙГЭМ

Ерөнхийлөгч илгээлтийн эздийг хүлээж авч байхад ээж дүү нараа угаарт алдсан хүү төрд гомдон мэдээлэл хийлээ

Өнөөдөр Төрийн ордонд “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав. Дотор ийм үйл явдал өрнөж байхад илгээлтийн эзэдтэй насаар чацуу хүү гадаа -30 хэмийн хүйтэнд ээж дүү нар нь сайжруулсан түлшний угаарын хийд хордож амиа алдсан харамсалтай үйл явдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан гэх харамсалтай үйл явдал болсон юм. Айлын том хүүг цэрэгт байхад энэ хүндхэн мэдээ ирснээр гунигт мэдээ, хоосон гэр хоёр түүнийг угтав.

Монголын төр "Утааны сонсгол"-ын хэлэлцүүлэг хийхдээ энэ харамсалтай явдлыг нэг ч дурдсангүй. Төрийг төлөөлж хэн ч энэ хүүгээс уучлал гуйсангүй. Утааны эсрэг хэсэг олон арга хэмжээнийх нь нэг нь энэ сайжруулсан түлш. Гал түлж, гэрээ дулаацуулах гэсэн жирийн нэг иргэний өдөр ийн дуусаад байвал энэ шийдэл биш шийтгэл болж байна гэсэн үг. Яагаад өнөөг хэр сайжруулсан түлшний угаарын хийгээс болж жирийн монгол иргэд амиа алдсаар байна вэ.

Эргээд хүний амь яригдах энэ ноцтой асуудлууд дээр иргэд рүү бурууг нь чихээд өнгөрөөдөг. Системтэй, зөв процесс энд яваагүй учраас л хүн амь насаараа хохирч байна гэсэн үг.

Гэтэл өнөөдрийг хүртэл сайжруулсан түлш, угаарын хийн хордлогын улмаас хүмүүс амиа алдаж байгаа нь зогсохгүй хэвээр. Хэдэн хүний амиар бид "утаа багассан" нэртэй Улаанбаатарт угаартаж амьдрах ёстой вэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлтийн эздэд захиа, даалгавар гардуулж зогсохын оронд энэ хүүгээс Монгол төрийн өмнөөс уучлал гуйх ёстой. Шагнал гардуулж, энгэр цоолдог шигээ төрийн буруу бодлогоос болж хохирсон иргэнийхээ өмнө бөхийдөг төртэй баймаар байна.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

ЯАЦЫН МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ОГЦРОНО ЗА ТАВЧИКНААС БОЛЖ САНАЛААРАА ОГЦРОХОД НЬ ҮХЭР МОНГОЛНУУД ЖИНХЭНЭ ШҮТЭЖ ХОНШООРТОЙ ХУЛГАЙЧ ЮМАА ГЭЖ МӨӨРСӨН.ХАШИР БОЛОХООР ЕРӨНХИЙЛӨГЧИД ҮЗЭХ БОЛОМЖОО БҮРДҮҮЛЖ БАЙГААГ ХҮМҮҮС ОЙЛГООГҮЙ.ХАРИН ГӨНӨӨХ МААНЬ ЕРӨНХИЙЛӨГЧ ЧААЦАН ААН.ЭНЭ ХҮҮД ГҮН ЭМЭГНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ. МОНГОЛ ТӨРӨӨС ХАРИЦЛАГА НЭХЭЭРЭЙ ЛАЛАРУУЛЫГ ӨӨРСДИЙГ НЬ УТАХСАН ПЯЗДА Ч БАГАДАЖ БАЙНАА НОВШ ГЭЖ...

Зочин
Зочин

Хүрэлсүхээ чи яг ямар түлш хийчихсэн юм бэ. Голомтоороо сүйрч байгаа энэ айл гэрийн хүмүүсийг чи харж байна уу

Зочин
Зочин

Шахмал түлш үйлдвэрлэгчид,төр буруутай. Уучлал гуйгаад бүгд огцорцгоо.

Иргэн
Иргэн

Голомтоороо гэр бүл сүйрч баыгаа нь даанч харамсалтай

Хүк еөк санаачилж гаргасан утаагүй түлш гээ биздээ
Хүк еөк санаачилж гаргасан утаагүй түлш гээ биздээ

Огцрох чадалтай еөк шүү хоншоортой

Зочин
Зочин

Хүүк огцор

Jodov
Jodov

ami aldah n aldaj , ami aldaagui humuus n udahgui hort havdar tusch shanalah ym bn , uchidur neg injener zuragtaar medeelel ugsun n shahmaliin utaand hort havdariin elment togtoogson gej yrij baiv , odoo CHinburen yaj shiidver garah ym !

Zochin
Zochin

Uuchlalt guih estoi ene muuhai tulshee boliochee hulgaichuudaa horduulj alj duusgah ym bna l daa hurelsuh huuree ajlaa hiigeechee hulgaichaa

Зочид
Зочид

Нөгөө ёрөнхийлөгч хэн билээ тэр одоо жинхэнэ огцрох цаг нь болжээ
Хорт утаанаас болж өчнөөн хүн амиа алдлаа энэ үёд ямар ч хүн сандалдаа амар тайван зүрх сэтгэлгүй юм шиг сууж чадахгүй гэж бодож байна улс төрийн зүтгэлтэн хүн бол улс төрийн соёлын үлгэр дууриал үзүүлэх хэрэгтэй тэр хотын дарга нөхөр одоо бас явах цаг нь болсон байна олон нийтийн уур бухимдал хүргээд сандалтайгаа зууралдаад байх хэрэггүй

Зочид
Зочид

Амьдралд 17 хон насандаа цор ганцаар үлдэнэ гэдэг юутай эмгэнэлтэй вэ хайртан бүхнээ алдсан энэ хүүд төр засаг бүх талын дэмжлэг үзүүлж олонд хэвлэл мэдээллээр хүргэх ёстой шүү

Bibi
Bibi

Zasgiun gazar shdee Oyunerdene bizde

Ezen
Ezen

Pzda tursun emegtei taavchiktai garhad hariutslaga aldlaa geed poprood ogtsorood bdag yum bsan odoo ene olon hun ami nasaa aldhad yahnuu harii

Шүүр
Шүүр

Шахмал түлш бол хор

Зочин
Зочин

яагаад уучлал гуйх ёстой гэж амьдрал янз бүр хүн бүрээс шалтгаалдаг бүх бурууг төр лүү өгөхөө больё насанд хүрсэн хүмүүс яагаад хүүхдүүдийг хамгаалж чадаагүй юм вэ согтуу унтацгааж байсан юм уу үүргээ бодох л хэрэгтэй дээ үр хүүхдээ хамгаалж чадахгүй эцэг эх гэж байгаад яах юм вэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Засаг төрийн хариуцлагагүй ажиллагаа шүү .Утааг бууруулна гэж маш их мөнгө зарав .Үр дүн байхгүй . Тавчиктай эхээс болж огцорлоо гэдэг нөхөр өнөөдөр 6 хүн *лтан амиа *лдлаа гээд уучлал гуйх ёстой . Ерөнхийлөгч уучл*л гуйсангүй гэхээр чи дундуур нь орж битгий бархираад бай ...

Холбоотой мэдээ

Back to top button