НИЙГЭМ

Ахмадууд: Сар шинээр 2-3 саяын тэтгэврийн зээл авсан ч хүрэхгүй тул хүүхдүүдээсээ тусламж авахаас аргагүй байна

Цагаан сарын баяр бол өвлийг өнтэй давж, хавартай золгосны баяр. Бид эл баяраар ахмад настнуудаа хүндэтгэн амар мэндийг нь асууж, айлчилдаг билээ. Гэтэл цагаан сарын баяр ахмадуудын хувьд тэтгэврийн зээлтэйгээ "золгодог" баяр болчихсон гэхэд хилсдэхгүй.

Одоогийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас 506 мянга орчим иргэн тэтгэвэр авч буй. Тэгвэл тэдний 60 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй гэх судалгаа бий. Мөн Монголчуудын уламжлалт цагаан сарын баяр дөхсөнтэй холбоотойгоор банкнаас тэтгэврийн зээл авах иргэдийн тоо нэмэгдэж байгаа аж.

Иймд бид "Хүчит шонхор" худалдааны төвөөс цагаан сарын бэлтгэлээ базааж буй ахмадуудын байр суурийг хүргэж байна.

-Нуулгүй хэлэхэд, энэ жилийн цагаан сарын баяр тэмдэглэх гээд би саяхан зургаан сарынхаа тэтгэврийн зээлийг авчихлаа. Энэ мөнгө маань хүрэхгүй учир хүүхдүүдээсээ тусламж авна-

Ууц, буузныхаа махыг авчихлаа. Ер нь цагаан сарынхаа бэлтгэлийг хийж байна. Хонины ууц 300-600 мянгын хооронд байна лээ. Үнэтэйг нь авч дийлээгүй тул 370 мянгын ууц л авчихсан. Энэ жилийн махны ханш үнэтэй санагдлаа. Өмнөх жил 200-300 хооронд ууц авч болдог л байсан. Гэхдээ хэрэглээ л юм хойно авахгүй гэх арга алга.

Хөгшин бид хоёул айлын том учир ах дүү олон ирдэг. Ойролцоогоор 200 гаруй хүн ирж золгоно. Тэр хэрээрээ бэлэг, идээнээс өгсүүлээд бэлтгэх зүйл их байдаг тул мөнгө их орно. Хүүхдүүдээсээ тусламж авна, бас тэтгэврийнхээ зээлийг аваад л ард нь гарна.

Нуулгүй хэлэхэд, энэ жилийн цагаан сарын баяр тэмдэглэх гээд би саяхан зургаан сарынхаа тэтгэврийн зээлийг авчихлаа. Миний зээлсэн мөнгө яав ч золголт дуусгаж чадахгүй. Гэхдээ хөгшнийгөө бас зээл авхуулчихвал цаашаа амьдарч чадахгүй л юм болно шүү дээ. Хүүхдүүд ч гэсэн зөвлөсөн, зургаан сараас дээшээ зээл авч болохгүй шүү гээд. Тэд маань бас дэмнэнэ, нэг нэг зүйл даагаад л авч өгөх юм байх. Тэгээд л болгоно доо.

-Архангай аймгийн Өлзийт сумын иргэн Эрдэнэчулуун: Цагаан сараа тэмдэглэх гээд 4 сая төгрөгийн тэтгэврийн зээл авчихсан. Ноолуур гартал бүсээ чангалахаас өөр аргагүй-

Саяхан Архангай аймгийн Өлзийт сумаас ирлээ. Ерөнхийдөө цагаан сарын бэлтгэлээ базаах гэж л ирсэн. 70 нас хүрч буй миний хувьд жилдээ ганц ах дүүстэйгээ уулздаг баярыг хүлээдгээ нуугаад яах вэ. Хөдөөгийн 20 гаруй, хотоос 30 орчим айл манайхыг зорьдог. Иймд ач холбогдол өгч бэлдэхээс өөр аргагүй шүү дээ.

Цагаан сарынхаа бэлтгэлийг хараахан бэлдэж эхлээгүй. Үнэ судлаад явж байхад өмнөх жилээс нэлээд өссөн л санагдаж байна.

Хэд хоногийн өмнө 4 сая төгрөгийн тэтгэврийн зээл авчихсан. Энэ мөнгөндөө багтаах зорилготой л байна. Үүнээс гадна би малчдын зээлтэй. Жирийн хөдөөгийн хүний бодит амьдрал энэ л дээ. Зээл хөөцөлдөнө, түүнийгээ төлөх гэж ажиллана, амьдарна. Гэхдээ цагаан сар дуусахад өртэй л үлдэнэ. Тэгээд бүсээ чангалаад хэдэн сар гүрийхэд ноолуурын мөнгөтэй золгоно.

-Иргэн Цэнд-Аюуш: Цагаан сараа зээлээд өнгөрөөлөө гэхэд зээл дуусах хүртэлх хугацаа чанга. Тэр хүртэл хэдэн хүүхдийнхээ гарыг харж, эм тариагаа залгуулна даа-

Би Хан-Уул дүүрэгт амьдардаг. Цагаан сарынхаа бэлтгэлийн хараахан базааж амжаагүй, үнэ судлаад явж байна. Сая махны тасгаар ороод гарлаа. Үхрийн махны үнэ "тэнгэрт тулчхаж". Одоо хонины махны үнэ харах санаатай байна.

Ноднин 2 сая төгрөгт багтаагаад л шинэлчихсэн. Энэ жил тэрнээс хэтрэхээр байна. Одоо тэтгэврийн зээлээ хөөцөлдөнө. Бас хэдэн хүүхдүүд мөнгө төгрөг өгч, хэрэгтэй зүйлс авч өгдөг юм л даа. Тэгээд болох байх.

Цагаан сараа ч яах вэ ингээд зээлээд өнгөрөөлөө гэж бодоход зээл дуусах хүртэлх хугацаа чанга. Тэр хүртэл хэдэн хүүхдийнхээ гарыг харж, эм тариагаа залгуулна байх даа. Цагаан сарыг ёс уламжлалаа бодохоор тэмдэглэх нь зүйтэй ч ахмад бидэнд нэлээд дарамт, зээл авах шалтгаан л болчхоод буй.

-Иргэн Өлзий: Би зээл авдаггүй. Төлөгдөж дуусах хүртлээ нэлээд хэцүү юм билээ, юугаа ууж, идэж амьдрах юм. Тийм учраас цагаан сарын хэрэгцээний мөнгөө хүүхдүүдээсээ л авах байх-

Тавгийн идээний үнэ судлаад явж байна. Ааруул л үнэтэй санагдлаа. Чихэртэй ааруул кг нь 40 мянгаас дээш л дуугарч байна. Бусад нэр төрлийн барааны үнэ боломжийн л санагдлаа. Нэмээд хэвийн боов, чихэр жимсээ авахад хамгийн багадаа 1 сая төгрөг зарцуулахаар байна.

Би зээл авдаггүй. Төлөгдөж дуусах хүртлээ нэлээд хэцүү юм билээ, юугаа ууж, идэж амьдрах юм. Тийм учраас цагаан сарын хэрэгцээний мөнгөө хүүхдүүдээсээ л авах байх. Гэхдээ хүүхдүүдээсээ ч "зулгааж" амьдарна гэж бүтэхгүй л бодол. Тэд ч гэсэн амьдралтай шүү дээ.

-Төсөв бол нэг сарын тэтгэврийн хэдэн төгрөгөөс хол давна. Ойролцоогоор 3-4 сарын тэтгэвэр орно-

Цагаан сардаа бэлтгэлээ эхлүүлэх арай болоогүй л байна. Хэд хоногоос цаасан дээр тэмдэглэж аваад л гарах байх даа. Төсөв бол нэг сарын тэтгэврийн хэдэн төгрөгөөс хол давна. Ойролцоогоор 3-4 сарын тэтгэвэр орно. Яах вэ, жилдээ ганц болдог Монголын уламжлалт баяр учраас ач холбогдол өгч тэмдэглэхээс өөр арга байхгүй шүү дээ. Ахмадаа хүндэлж, ёс уламжлалаа дээдэлдэг учир зохих зардлыг гаргаж тэмдэглэхэд болохгүй зүйлгүй. Бусад баярыг тэмдэглэхгүй алгасаж болно шүү дээ.

-Би өмнө нь зээлтэй байсан болохоор өөдтэй хэдэн төгрөг зээлж чадаагүй, гэхдээ болгоно-

Цагаан сарын бэлтгэлээ хийх гээд зах ороод ирж буй маань энэ л дээ. Би чинь олон хүүхэдтэй, дүү нартай. Тэдэндээ зориулаад бэлэг бэлдэж, идээ засах учир 4 сая төгрөг элбэгхэн л орчихдог юм. Тэр мөнгөө босгох гэж их юм болно оо. Хүүхдүүд чадлаараа хандивлана, үлдсэн хэдийг нь тэтгэврийнхээ зээлээр болгодог юм.

Түрүүхэн банканд очиж зээл авах талаах асуухад 12 сараар л зээл олгохоор юм ярьж байна лээ. Би өөрөө өмнө нь зээлтэй байсан болохоор өөдтэй хэдэн төгрөг зээлж чадаагүй, гэхдээ болгоно.

-Иргэн Энхбаяр: Зээл авах нь тодорхой боллоо. Ганцхан хонины ууц авах гэхэд 400, 500 мянга л гэж дуугарч байна-

Цагаан сараар манайд үр хүүхдүүд, ах дүү нар гээд л олон хүн цугладаг. Тэдний гарын бэлэг, тавгийн идээ гээд л "явж өгнө".

Баярт бэлдэхийн тулд зээл авах нь тодорхой боллоо. Ганцхан хонины ууц авах гэхэд 400, 500 мянга л гэж дуугарч байна. Бидний нэг сарын тэтгэвэр л гэсэн үг. Тэгэхээр зээл авч баяраа тэмдэглэнэ. Бас хэдэн хүүхдээсээ дэмжлэг авахаас өөр аргагүй л болж байх шиг байна.

-Би сая тэтгэврийнхээ зээлийг авчихсан. Зээл дуустал хөгшнийхөө тэтгэвэр болон өөрийнхөө цалингаар л болгоно-

Баяртаа бэлдээд л явж байна. Идээний хамгийн өндөр өртгийг зарцуулдаг махнаас эхлээд л худалдан авалт хийлээ. Үнэтэй л санагдлаа. Үхрийн гуяны цул мах нэг кг нь 20 мянган төгрөгийн үнэтэй авлаа.

Цагаан сарын баяр Монгол түмний өргөн дэлгэр тэмдэглэхээс өөр аргагүй баяр л даа. Тийм учраас зээл аваад ч хамаагүй ирсэн гийчиндээ хүндлэл үзүүлэх хэрэгтэй. Би сая тэтгэврийнхээ зээлийг авчихсан. Зээл дуустал хөгшнийхөө тэтгэвэр болон өөрийнхөө цалингаар л болгоно. Би нэг хувийн компанийн манаач хийдэг юм. Үгүй бол хэдэн хүүхдэдээ баяр тэмдэглэх гэж байна гээд дарамт болж болохгүй шүү дээ.

-Энэ жилийнхээ цагаан сарын баярт 1.5 сая төгрөг төсөвлөж байгаа. Хүрэх үгүйг нь сайн мэдэхгүй байгаа ч болгохыг л хичээхээс өөр арга байхгүй-

Цагаан сарынхаа бэлтгэлийг базаагаад явж байна аа. Миний хувьд тэтгэвэрт гараад 10 жил болж буй. Энэ үнийн хөөргөдлөөс харахад тэтгэврийн зээл авахгүй бол шинэлж амжихгүй юм шиг санагдлаа. Өмнөх жилтэй харьцуулахад барааны үнэ нэлээд өсөлттэй байгаа нь мэдрэгдэж байна. Энэ жилийнхээ цагаан сарын баярт 1.5 сая төгрөг төсөвлөж байгаа. Хүрэх үгүйг нь сайн мэдэхгүй байгаа ч болгохыг л хичээхээс өөр арга байхгүй.

-Үнийн байдал, авахаар зэхэж буй барааны жагсаалтаа харахад 2-3 сая төгрөг лав зарцуулахаар байна. Гэхдээ зээл авахгүй-

Би үргэлж дэлгүүр хэсээд худалдан авалт хийгээд явдаггүй болохоор юмны үнийн өсөлт нэг их мэдрэгдэхгүй л байна. Тэтгэврээ буухаар л орж ирдэг юм л даа. Өнөөдөр цагаан сарын баяртаа бэлдэх гээд зах ороод ирлээ. Үнийн байдал, авахаар зэхэж буй барааны жагсаалтаа харахад 2-3 сая төгрөг лав зарцуулахаар байна. Гэхдээ зээл авахгүй. Өөрийн цуглуулж хуримтлуулсан мөнгөөрөө л болгоно. Хэрэв зээл авчих юм бол төлж барахгүй л юм болно.

Видео:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
50 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 7, 2025 08:20

Энгийн тэмдэглэх хэрэгтэй ууц хэрэггүй хүн идчихээр мах тавих хэрэгтэй ядуугаа мэдэхгүй ур�##�дацггаага�##� үхэрүүд

Зочин
Зочин
2 сар 8, 2025 22:12
Reply to  Зочин

Хужаа чинь

Зочинолдох
Зочинолдох
2 сар 8, 2025 14:44
Reply to  Зочин

хуц муу ац

Зочин
Зочин
2 сар 7, 2025 21:10
Reply to  Зочин

Сэтгэгдлээ зүгээр аятайхан илэрхийлж чадахгүй хажууд нь хара�##� тавих чинь илүүц бөгөөд ёс журамгүй хүндэтгэлгүй байх юм...

Зочин
Зочин
2 сар 7, 2025 08:22

хамаг мөнгөө шавхан шавхан, бүр зээл тавин байж баяр хийх нь ямар утга байгаан ? ингэх юм бол баяр биш зовлон биш үү ? ёстой утгагүй юм

Зочин
Зочин
2 сар 7, 2025 09:50

Цагаан сарын баяр бол Баячуудад бэл бэнчингээ гайхуулж баярхах баяр, ядуу нэрэлхүү улныханд өр, зээл, амьдр�##�д бас нэг ача�##��##� дарамт нэмсэн зовлон гээд хэлчихэд буруудахгүй шүү!

яана даа
яана даа
2 сар 7, 2025 10:07

Би уламжл�##�т баяр ЦАГААН САРЫГ үгүйсгээгүй ээ. Гэхдээ хөнжлийнхээ хэрээр хөлөө жийсэн нь дээр. Цахилгааны үнэ нэмэгдээд, бүх юмны үнэ нэмээд, дээрээс нь худ�##�даачид нэмээд байхад зээл аван аван тэмдэглээд яах вэ дээ. Хэмнэлттэй л тэмдэглцгээье дээ

Иргэн
Иргэн
2 сар 7, 2025 10:11

Цагаан сарыг цомхон тэмдэглэх нь зөвөө. Хотод ууц чануулах, олон хоног х�##�уун байранд хадг�##�аад, дараа нь иднэ, бас таваг засаад хатаж, олон хүний шүлс үсэрсэн �######�оо дараа нь бас өөрсдөө л иднэ. Энэ чинь өвчин болно. Баячууд бол гаргаад хаядаг байх

Зочин
Зочин
2 сар 8, 2025 08:38
Reply to  Иргэн

ахмадуудын зээлийг төрөөс тэглжх шаардлагатай өөрсдөө хичнээн тэрбумаар идээд тэглэгдэг шиг тэндэх хэрэгтэй

Иргэн
Иргэн
2 сар 7, 2025 10:12

Өр хийж ЦАГААН САРАА тэмдэглэх тань нүгэл, шинэ оноо өртэй гаргах нь дараа жилдээ яг тйим байна гэсэн үг шүү

Зочин
Зочин
2 сар 7, 2025 10:37

Мөнгөндөө тааруулж цагаан сараа тэммдэглэ. Хөлийнхөө хэмжээгээр хөнжилөө нөмөр.тэгээд сонгуулиа өгч сур

Үл таалагч
Үл таалагч
2 сар 7, 2025 11:01

Монголынхоо уламжл�##�ыг дагана гэвэл тэтгэвэр маань хүрэхгүй ээ. Нэмэгдсэн тэтгэвэр нь 40,0 ₮. Үр хүүхэд хичнээн дээд дунд боловсролтой байлаа ч тэдэнд ажлын байр олддоггүй. Цагаан сард бэлдэж байснаас гадагшаа явж ажиллах тул зардлаа бэлдэж байсан нь дээр юм гдг. Ийм л амьдр�##� монголд бна.

Зочин
Зочин
2 сар 7, 2025 11:27

Зээл авч өрөнд орон байж баяр хийж хамгаа шавхах хэрэг байна уу. Тоос дарж шүлс үсэрсэн �######� махаа дараа нь идэх юм уу. Баяр хийх бол цомхон хиймээр юм . Сая Дорно дахины цагаан сараар Азийн орнуудад байлаа, олон хоног амарч хөлд дарагдаж байгаа юм байхгүй, шинийн 1нд л дэлгүүр хоршоо нь хаагаад 2ноос бүх юм ажиллаж эхэлж байна. Монголчууд шиг ядуу гэх мөртөө тэнэг ард түмэн хаа ч АЛГА

Э.Итгэл
Э.Итгэл
2 сар 7, 2025 12:40

Хэн энэ хөгшчүүлийг хөөрч онгиргон зан гаргаж их мөнгө зарцуул гэж �##�бадсан юм. Хэр чинээгээрээ даруухан тэмдэглэж болно шүү дээ.З�##�уучууд ч гэсэн хань хамаагүй хөгшчүүлийнхээр хэсч, олон хүнд үнсүүлэн тэнэж яах ямар хэрэг байна. 5 төгрөг барьж золгочихоод 50-60 мянган төгрөгийн зард�##� гаргуулж ядарсан улсын хүндрүүлдэгээ болимоор юм. Найзынхаа авга ахынд очно.Ажлынхаа тэр тэр ахынд очно гээд мангартаж явдагаа болих хэрэгтэй шүү дээ.

Зочин
Зочин
2 сар 7, 2025 13:22

ЦАГААН САРААР ҮР ХҮҮХЭД, АХ ДҮҮС ЧИНЬ Л ОЧИЖ ЗОЛГОНО. ХООРОНДОО ЯРИЛЦААД ХӨНГӨН ХЯЛБАР ШИЙДЭЖ БОЛОХ АСУУДЛЫГ ЯАГААД ӨРХ БҮЛДЭЭ ШИЙДЧИЖ ЧАДАХГҮЙ БАЙНГА ЯДАРСАН ЗҮДЭРСЭНЭЭ ГАЙХАЦГААЖ , АЙМШИГТАЙ ДАРАМТТАЙ ХҮСЭШГҮЙ БАЯР МЭТЭЭР ЯРЬЖ БИЧИЦГЭЭЖ БАЙДАГ ЮМ БЭ? ОДОО ЦАГТ БҮХ ХҮН Л ЗАВГҮЙ ЗАЙГҮЙ ГЭЭД ГАНЦ ЦАГААН САРААР Л БАРАА НҮҮРЭЭ ХАРАЛЦАЖ БАЙГАА НЬ ҮНЭН . ЗҮГЭЭР Л ХООРОНДОО ЯРИЛЦААД АЯТАЙХАН ТЭМДЭХЭД БОЛОХ БИШҮҮ

Зочин
Зочин
2 сар 7, 2025 13:53

Мөнгөгүй тэгээд цагаан сар тэмдэглэх дуртай,Больцгоо л доо

Зочин
Зочин
2 сар 7, 2025 15:32

uheh gej baigaa yum shig temdegleh yumaa

Zochin
Zochin
2 сар 7, 2025 19:29

Nuser hiihee bolih heregtei bolomjgui bgaa bj
Gadnii hugjingui ornuudaas suraltsah heregtei bid yaj temdegldgiin bid arail bn daa

Зочин
Зочин
2 сар 7, 2025 19:51

Haan bank ahmaduudiin tetgeveriin zeeliig yadaj 18 saraar oilgoj ogoochee ahmaduud tsagaan saraar hiihed tetgeveriin ni hurehgui bna

Зочин
Зочин
2 сар 7, 2025 19:52

Tetgeveriin zeel

Иргэн
Иргэн
2 сар 7, 2025 21:00

Өөрийнхөө боломжиндоо тааруулаад л тэмдэглэнэ биз дээ юу 2-3 сая төгрөг хүрэхгүй вэ!!! Хаашаа юм дээрэмчид орж ирдэг юм шиг юм ярих юм!!! Гуйлагчин болж үйлээ үзэж байхаар даруухан хийж сур!!!

ЗочинЗочин
ЗочинЗочин
2 сар 7, 2025 21:10

Өөрийнхөө эдийн засагтаа тааруулаад тэмдэглэх хэрэгтэй шүүдээ заав�##� баян нэгнээ дуурайж яах гэсиийм тэгж ингэж тэмдэглэ гэсэн хууль дүрэм байхгүй юмны үнийг чинь төр засаг мэдэхээ больсон худ�##�даачны амнаас гарсан хэлсэн тоо л үнэн үнэ шүүдээ хүмүүс минь

Зочин
Зочин
2 сар 7, 2025 22:34

Аргагүй бүх хүнс нэмсэн яаж тэтгэвэр хүрэх билээ. Үр хүүхдүүд нь байр орон сууц машины зээл гэр бүлээ тэжээх гээд бас л хүнсний өсөлт цахилгааны үнэ байр гээд шударгаар амьдарч байгаа иргэдэд асар их хүнд нөхцөлд амьдарч байна. Луйварчид хулгайчид нь мэдсэн ч мэдээгүй мэт арчаагүй төрийг удирдсан хулгайчдаас хөрөнгийг хураах хууль гаргах нь зөв.

Зочин
Зочин
2 сар 7, 2025 23:38

Тэгэн тэгэн цагаан сар хийх хэрэг байгаа юм уу,олон улсын жишгээр Христосын мэндэлсэн өдрийг тэмдэглээд л болоо ш дээ.

Зочаина
Зочаина
2 сар 8, 2025 00:07

Хэний төлөө амьдраад байгаа юм бэ. Байгаа байгаагаараа баярлаачээ.Нэг их төрөөс юм нэхсэн өрөвдүүлэх гэсэн хүмүүс байх юм.

Зочин
Зочин
2 сар 8, 2025 01:34

Hohi chine irgvv alnuud suirj baihdaa taarsan uls uhsen atsaa hiij hemjeegee medehgui temdegel geed bgaan buuzaa chanaal us undaa bolooshd beleg selt ymar atsaa hiidiin songoson alnuudaa har uursdiiguu har bitgii hugjil ireedui yri bus#ad shn haragdah gej hicheedgee bugd boli jild 50-60 bayr temdegldegee boli daraa ni yaj hugjuhvv gedgee yri

Зочин
Зочин
2 сар 8, 2025 05:33

Одоо яая гэх вэ. Өөрсдөө нам минь, нам минь гээд л н�##�ь н�##�ь гээд сонгосон дээдсүүд чинь ийм байд�##�д хүргэсэн болохоор дуугүйхэн өрөө төлөөд амьдарцгаа даа....

Зочинзочин
Зочинзочин
2 сар 8, 2025 07:59

Ахмадуудаар битгий шоу хийгээд бай.Цагаан сарыг хөнжлийнхөө хирээр жийсэн дээр биз дээ.Хүүхдүүд нь дандаа тус�##�даг нь бодит үнэн.

Зочин
Зочин
2 сар 8, 2025 08:52

Хөгшчүүд бүгд л ижил байгаа даа. Дээр үеэс уламжлагдан ирсэн ганц баяраа тэмдэглэхгүй гээд ч яах юм билээ. Ямар баян таргандаа ч тэмдэглэж байгаа биш.. Гагцхүү юмны үнэ тэнгэрт хадсандаа л тэгж байгаа байх..Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс арай л дэндүү хэл амаар доромжилчих юмаа. Хүмүүсийн үнэн төрх ийм л байгаа ш тээ. Үнэндээ тэтгэврийн зээл хаана ч хүрэхгүй. Хүүхдүүдээсээ дэмжлэг авна. Бидний хүүхдүүд жилд ганц удаа болдог баярыг ээж аавдаа гайгүйхэн шиг тэмдэглээд өгчихье гэж бодож байгаа шүү.

Уншигч
Уншигч
2 сар 8, 2025 09:37

Эртнээс бага багаар бэлдээд явах нь амар

Зочин
Зочин
2 сар 8, 2025 11:51

10 honog sungaval bur hoosroh bh daa

Зочин
Зочин
2 сар 8, 2025 12:16
Reply to  Зочин

Соц үед цагаан сар гэж мэддэггүй л байлаа! Ажлаа хийгээд л, амьдр�##� боломжийн! 90 оноос хойш Элбэгдорж сүр юм яриад л... эхлүүсэн байх! Одоо ч удам судраа мэдэлцэх биш, баян ядуугаа гайхуулдаг баяр болж, хэдэн хөгшчүүлээ самарч дуу�####�г болсон шигээ...

Д .ӨЛЗИЙБАТ
Д .ӨЛЗИЙБАТ
2 сар 8, 2025 12:32

Бүтэн жилийн зээлтэй учираас мөнгөний боломж байхгүй учираас
ЦАГААН САРЫН ШИНИЙН НЭГНИЙГ ЯАЖ ӨНГӨРҮҮЛДЭГ ЮМ БИЛЭЭДЭЭ...
НАД ШИГ ААВ ЭЭЖҮҮД ЭРХ БИШ БАЙГАА БАЙЛГҮЙДЭЭ.
..ИЙМ УЧРААС ТӨР ЗАСАГ МИНЬ НЭГИЙГ БОДОХ БАЙЛГҮЙДЭЭ.
АМЬДРАЛ АХУЙ ТАЙ ТАНИЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА

намуудын авлигачид
намуудын авлигачид
2 сар 8, 2025 14:31

Энэ хэдэн хөгшчүүл 2 кг хонины мах чанаад ааруул чихэрээр таваг засаад л болоо шүү дээ. Авлигачдыг дэмждэг төрийг царай �##�даж бүх хүнсээ өндөр үнээр зардаг наймаачдыг дэмжих хэрэггүй. Бодлого зорилго цагаан байх нь дээр шүү дээ. 90 ээд оны монгол улсаар тоглосон хэдэн улс төрчдийг дууриаж баярхаж цага�##�ах моодноос гараа биз дээ

Зочинолдох
Зочинолдох
2 сар 8, 2025 14:43

юу ч үйлдвэрлэхгүй газраа ухаж л зардаг улсын мөнгөний ханш өдөр өдрөөр унах нь жам биз дээ.үйлдвэрлэл баялаг бүтээх гэсэн ойлголт энэ данхан толгойтод байхгүй байна

Цэнд
Цэнд
2 сар 8, 2025 14:51

Заав�##� зээл тавьж тэмдэглэх хэрэггүй. Үр хүүхдүүд нь бэлдээд өгнө.

Зочин
Зочин
2 сар 8, 2025 15:00

Настнуудыг чилээж з�##�хаасан энэ баяраа тэр онд мэнд м�##� сүргээ оруулсан м�##�чид л тэмдэглэх хэрэгтэй санагддаг

Зочин
Зочин
2 сар 9, 2025 15:09
Reply to  Зочин

Яг үнэн.

Зочин
Зочин
2 сар 8, 2025 15:31

Байгаа бололцоондоо тааруулаад шинэлэхэд л болно. Боломжтой хүүхдүүд туслах л болно. Хүүхдүүд чинь боломжгүй бол заав�##� туслуулах гэж дарамт болох хэрэггүй. Заав�##� хүнд харагдах т�##�аас нь бодож бусдыг дуурайх �##�багүй шүү

Зочин
Зочин
2 сар 8, 2025 15:55

Ene bol zvgeer emgenel tsaashaa shvv ingen baij tsagaan sar hiih ymar shaardlagatain bee hugshchvvdiig ulam daramtand oruulj bn

Зочин
Зочин
2 сар 8, 2025 16:04

цөөхөн ардаа ингэж амьдруулж бгаа төр засгийн л буруу

Zch
Zch
2 сар 8, 2025 17:46

Hudlaa medeelel baina.Hun hireeree
Temee tengeeree gej bolomjooroo
hunghuun temdgeldeg.

Зочин
Зочин
2 сар 8, 2025 20:43

Цагаан сараар мах цагаан идээнийхээ үнийг барьж чадахгүй чадамж ч �##�га даа бүх зүйл манай Монголд байж ямар гадны орноос импортлож байгаа биш дээ

Зочин
Зочин
2 сар 8, 2025 21:37

Цагаан сарыг 500к д л ханг�##�ттай багтаагаад хийвэл барав шд заав�##� тэгж сүр дуулиан болгож өргөжүүлэх хэрэггүй энэ нд ахмадууд өөрсдөөл буруутай үр хүүхэд ирхэд х�##�уун цайтай хэдэн бууз жигнээд үр хүүхэд ач зээтэйгээ учирч шинэ одноо эрүүл саруул байхыг ерөөж ураг төрлөөл мэдэлцэж явхад болох зүйл байт�##� ингэж хүндрүүлж асар их хөрөнгө мөнгө зарлагдаж тэр хэмжээгээр амташсан хэдэн дамын наймаачид баяр болох дөхөөд ирхээр бүх л зүйлээ нэмчихдэг энэ үнэ нэмэлт нь баяр ёслолоосоо илүү уламжил�##� болоод тогтчихсон өрөвдөлтэй ард түмэн ийм бхад Монгол хөгжино гэж хуцаад ч хэрэггүй. Монголыг хөгжүүлсэнээс гахай нохойг яриулж сургасан нь амар шүү хахаха

Зочин
Зочин
2 сар 8, 2025 21:38

Тэтгэврийн зээлийн хүү өндөр бн. З�##�ууд нь НДШд төлж бхад хүү өгөөгүй биздээ. Шударга байж хүүг тэгэл. Ямар бизнес хийх гэж бгаа юу. Жилийн хүү17-18%. Тэндэж бн больцгоо. Хөгшчүүл шаардацгааъя

Зочин
Зочин
2 сар 8, 2025 22:10

Тавгаа тавь Буузаа бэлд,маш багаар гар цайлгах

Зочин
Зочин
2 сар 8, 2025 22:11

Ах дүүстэйгээ золгож ах дүүсээ мэдэлцэх л чух�##�

Шарав
Шарав
2 сар 9, 2025 12:10

Цагаан сараар ахмадуудийн олзний үүд нээгддэг юм Сайхан шүү Боломжийг мөнгө зараад нуг�##�аад олдог

Зочин
Зочин
2 сар 9, 2025 12:36

Ууцаа болиод д�##� дөрвөн өндрөө тавьчихад л болох юм биш үү?

Зочин
Зочин
2 сар 9, 2025 13:10

Баян хүнд бахтай
Ядруу хүнд ялтай баяр болж дээ.

Холбоотой мэдээ

Back to top button