Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский ОХУ-тай газар нутаг солилцоход бэлэн гэжээ

Украин ОХУ-тай газар нутаг солилцох санал тавина гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт цацагдсан ярилцлага дээр хэлсэн байна. Мөн тэр Европ дангаараа Киевийн дайны хүчин чармайлтыг дэмжиж чадахгүй хэмээжээ.

Зеленский “The Guardian” агентлагтай ярилцахдаа “Бид нэг газар нутгийг нөгөөгөөр солих болно” гэсэн байна. Тэр Курскт хяналтдаа авсан газар нутгийг ямар нутгаар солих тал дээр “Би сайн мэдэхгүй байна гэхдээ ямартай ч харах болно. Гэхдээ манай бүх газар нутаг чухал, аль нэгд нь тэргүүлэх ач холбогдол байхгүй” гэж хариулсан юм.

Мөн тэрбээр “Европ америкчуудгүйгээр аюулгүй байдлын баталгаа Украинд өгч чадна гэх яриа байна. Үүнд би үргэлж үгүй гэж хариулна. Америкгүйгээр өгч буй аюулгүй байдлын баталгаа бодит баталгаа биш” гэсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украины дайныг түргэн дуусгахыг хүсэж буй. Зеленский АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванстай баасан гарагт /2025.02.14/ уулзана.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 12, 2025 13:06

Юугаар Курскийн хил дээр ухсан окопооруу ккк

Иргэн
Иргэн
2 сар 12, 2025 15:25

Бууж өг чи

Зочин
Зочин
2 сар 12, 2025 20:48

Бууж өгөөд Оросын шаардлагыг хүлээн авах нь нэмж хүний амь хохирох, хотоо б�##�гас болохоос аварна даа уг нь. Оросыг яагаад ч барахгүй шүү дээ. Америк ашигт м�##�тм�##�ыг нь авна гэж Трамп мэдэгдлээ.Африк болохоосоо өмнө Оростой учраа эртхэн олсон нь дээр дээ

Зочи.з
Зочи.з
2 сар 12, 2025 23:55

Манай Укр ялначууд очиж цаад ногоондоо дэм болно байгаа, цаадхи чинь хөөрхий фанект ороод дутуу цохиулсан үхэр аятай л байх шиг байна. Хэлж ярьж, зааж зөвлөж өг хөөрхийд, ингэж ор тас хаяж болохгүй.

Зөнч
Зөнч
2 сар 13, 2025 08:51

Дэлхий ,хөгжил муутай жижиг буурай орнуудыг хядаж,устгаж эзлэн авч болно гэдэг чиглэл рүү бүгд явчихлаа! Нөгөө даяаршил,ногоон дэлхий гэдэг нь бүгд дүр эсгэлт,ов мэх байсныг одоогийн үйл явц харуулж байна! Арчаатай байх 1 л арга зам байдгийг манай удирдагчид байнга санаж явахаар!

Холбоотой мэдээ

Back to top button