Гадаад мэдээДЭЛХИЙ
G-Dragon найман жилийн дараа дэлхий даяар аялан тоглолт хийхээ мэдэгдлээ

BIGBANG хамтлагийн ахлагч, К-поп од G-Dragon найман жилийн дараа анхны бие даасан дэлхийн аялан тоглолтоо хийнэ гэж өнөөдөр /2025.02.12/ мэдэгджээ. Ubermensch in Korea нэртэй тус аялан тоглолт нь энэ сарын 29-30-нд Куяан хотод хоёр удаа тоглож эхлэх юм.
Энэхүү тоглолт нь G-Dragon-ий 2017 оноос хойш хийсэн анхны ганцаарчилсан аялан тоглолт болно. Түүний хамгийн сүүлд хийсэн аялан тоглолтыг 650 мянган шүтэн бишрэгч нь үзсэн байна. Одоогийн байдлаар Ubermensch in Korea тоглолтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл хараахан цацагдаагүй байгаа аж.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.