Нийгэм мэдээ
Монголын мэргэжлийн боксын зөвлөлийн ерөнхийлөгчөөр Х.Мөнхжин томилогджээ

Өчигдөр буюу /2025.02.16/ Монголын мэргэжлийн боксын зөвлөлийн Ерөнхийлөгчөөр Х.Мөнхжин томилогджээ.
Тэрбээр, Тод манлай уяач, “Модун Хаан” группийн ерөнхийлөгч Д.Хишигжаргалын хүү гэдгээрээ олонд алдартай.
Манай улс дахь мэргэжлийн боксын зөвлөл нь 1991 онд үүсэн байгуулагдсан түүхтэй. Тус зөвлөлийн ерөнхийлөгчөөр Т.Занашир ажиллаж байсан юм. Түүнийг ажиллаж байх хугацаанд мэргэжлийн боксын дэлхийн аваргад гурван тамирчин хүч үзэж, Монгол улсын гавьяат тамирчин Д.Лхагва хоёр жинд дэлхийн аварга болж байсан билээ.
Харин хоёр өдрийн өмнө буюу /2025.02.15/ МУГТ Э.Цэндбаатар дэлхийн аваргад хүч үзэх эрхээ авахаар зургаа дахь бүснийхээ болзлыг хангасан бахархам үйл явдал болж, түүх бичлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.