Улс төрийн мэдээ

Эрх мэдлээ урвуулан ашигласан Л.Цолмонгэрэлийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 10 саяар торгов

Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-ийн даргаар ажиллаж байсан Л.Цолмонгэрэл болон Г.Мөнхтуяа нарын шүүх хурал өчигдөр /2025-06-19/-нд болсон.

Дээр дурдагдсан албан тушаалтнууд “Ковид-19” цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрт заасан санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээний хүрээнд хувиараа хөдөлмөр эрхлэгч болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан хэрэгт холбогдсон юм.

Тухайн төслийн хүрээнд нэг удаад таван сая хүртэл төгрөгийн, эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатай олгож байсан. Харин Л.Цолмонгэрэл албан тушаалаа урвуулж, УИХ-ын нэгэн гишүүний туслахаар ажиллаж байсан иргэн Г.Мөнхтуяад давуу байдал үүсгэн уг төслийн шаардлагыг хангаж буй иргэн Б.Ү-ын нэр, бичиг баримтыг ашиглан санхүүжилт олгох нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн буруутгагдсан.

Уг нь эл хэргийг өнгөрсөн оны зургаадугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн Л.Цолмонгэрэлийг албан тушаалаа урвуулан бусдад давуу байдал үүсгэсэн гэм буруутайд тооцсон юм.

Л.Цолмонгэрэлд болон иргэн Г.Мөнхтуяаг нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жил хасаж, 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн аж. Гэвч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, буцааснаар АТГ-т дахин шалгасан байдаг.

Улмаар өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ЭХАШТШ-р гэм бурууг дэнсэлж,

  • Л.Цолмонгэрэлд нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, 10 сая төгрөгний торгууль
  • Г.Мөнхтуяад мөн адил нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, 10 сая төгрөгний торгох ял оногдуулсан байна.

Холбогдсон хэргийн зүйл анги: Эрүүгийн хуулийн 22.1 - Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 20, 2025 10:41

ЗӨ ЗӨ ХӨӨРХИЙ ХУЛГАЙЛСАН МӨНГӨНӨӨС НЬ ШҮЛС ТӨДИЙГ БУЦААН АВАХ ШИВ ТӨРД ШИГДСЭН ЭНЭ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН АВИЛГАЧ НАР ХЭЗЭЭ БОЛИХ ЮМ БОЛ ДОО.аЛЦГАР АВГАЙЧУУЛ ШЭЭС ЗААР ХАНХЛУУЛААЛ ЗАВААРСАН БАЛИАР ЮМНУУД

Эрэмгий
Эрэмгий
6 сар 20, 2025 11:46

Наадахад чинь ямар шийтгэл болох вэ дээ.

НааЗочин
НааЗочин
6 сар 20, 2025 14:05

Шагнуулж байгаа юм шиг инээгээд л

Зочин
Зочин
6 сар 20, 2025 14:54

Төрийн дээд доод төвшинд өлөн хулгайч луйварчид л байна. Үнэнхүү арчаагүй новшнууд юмуу

Зочин
Зочин
6 сар 21, 2025 08:30

Манай ШУА-ийн Химийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд нүүрсийг коксжуулах ажлыг шинжлэх ухааны үндэстэйгээр гүйцэтгэх т�##�аар суд�##�гааны ажлаа нэвтрүүлж ажиллахгұй байгаа юм бэ? Энэ ажил олон жилийн туршид хийгдэж байсан юм биш үү ?. Яагаад өдий болтол уг ажил үйлдвэрлэлд нэвтрэхгүй Гадаадаас коксжсон нүүрс авах болов оо?.

Холбоотой мэдээ

Back to top button