Торонтогийн буудалд онгоц хөмөрч газардан шатжээ

“Delta Airlines” компанийн CRJ900 загварын онгоц Канадын Торонто хот дахь Пирсон нисэх онгоцны буудалд хөмөрч газардан шатсаны улмаас 18 хүн бэртсэн байна. Онгоц цасан шуурганы дараа, салхитай нөхцөлд газардахдаа хөмөрчээ. Гэмтсэн хүмүүсийн гурав нь хүнд бэртэл авсан байна.
Канадын албан тушаалтнууд ослын шалтгааныг тодорхойлохоор ажиллахаа мэдэгдсэн юм. Онгоцонд зорчиж явсан Жон Нелсон “CNN” агентлагт хэлэхдээ газардахын өмнө ямар нэгэн хэвийн бус зүйл мэдрэгдээгүй гэжээ. Тэр “Бид газардаад хажуулдсан, дараа нь хөмөрсөн. Би бүсээ арай хийж тайлаад, бууж чадсан. Зарим хүмүүс дүүжлэгдэж байсан тул туслалцаа шаардлагатай байсан.” Гэж хэлсэн юм.
Пирсон нисэх онгоцны буудлын Ерөнхийлөгч Дебора Флинт хүний амь эрсдээгүйд талархаж буйгаа илэрхийлжээ. Тэр “Хүний амь нас эрсдээгүй, харьцангуй хөнгөн гэмтэл тохиолдсонд маш их талархаж байна. 80 хүн ийм ослоос амьд үлдсэн нь инженерчлэл, технологийн баталгаа юм” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.