Зеленский: Би Украины нэгдмэл байдал, зориг болон Америкийн прагматизмд итгэж байна

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский лхагва гарагт /2025.02.19/ хэлэхдээ улсынхаа нэгдмэл байдал, зориг болон АНУ-ын прагматик, бүтээлч байдалд итгэж байна гэжээ. Зеленский шөнө бүр хийдэг мэдэгдлийнхээ үеэр “Бид хоёр хөл дээрээ баттай зогсож байна. Би Украины нэгдмэл байдал, зориг, Европын нэгдмэл байдал болон Америкийн прагматизмд найдаж байна. Учир нь гэвэл Америкт биднээс ч дутахгүй амжилт хэрэгтэй” хэмээсэн юм.
Тэр өнөөдөр /2025.02.20/ Украины асуудлаарх АНУ-ын тусгай элч Кит Келлогтой уулзана. Энэхүү уулзалт болон АНУ-тай явуулж буй хамтын ажиллагаа бүтээлч байх нь чухал гэж Зеленский хэлсэн байна. Тэр “Америк, Европын хамт энх тайван илүү баттай тогтож болно. Энэ нь бидний зорилго. Амжилт биднийг нэгтгэдэг. Нэгдмэл байдал нь бидний ирээдүйн хамгийн том хамгаалагч. Путингүй харин энх тайван бүхий ирээдүй” гэж хэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Зеленскийг сонгууль явуулдаггүй дарангуйлагч гэж хэлсний дараа тэр ингэж мэдэгдэл гаргасан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөнөг Байдан байсан бол хошин шогийн Зеленскийг давруулсаар байгаад дэлхийн 3-р дайн үүсгэж цөмийн зэвсэг хэрэглэх байсан. Дэлхийн хүмүүс устах аюулаас аврагдах болсондоо баярлах харин үхсэн ч хамаагүй �##�дар нэрд гхрч бхйв�##� санаа нь амардаг урлагийн хүн харамсах болж дээ
Татвар төлөгчдийнхөө мөнгөө украйнд өгөөд юу ч хожихгүйг Трамп мэдэж байна даа .Тэгээд ч АНУ ганцаараа дэлхийг захирах боломж бололцоо багасч Оросын холбооны улстай хамтарч дэлхийд дэг журам сахиулах гэсэн эхний �##�хам байхаа даа
Хөхдөг Трамп
Орос үндэстнийг хоморголон устгасанаа хүлээгээд дайн эхлэнгүүт буугаад өгчихсөн бол өнөөдөр украйна улс хэвээр байх байсан болууда�##� гэж бодож байна.Одоо Зёлинский өнгөрсөөн
Энгийн ард иргэдээ хатуу дайны хөлд зовоосон өөдгүй хүн Дэлхийгээр нэг орилж Тусламж нэхээд аваад дайтаад бсн Тодорхой хэсэг л тусламж болохоос өгсөн тэр их мөнгөө ямар нэг нөхцөлөөр буцааж авахыг энэ хүн ойлгоогүйм болуу �##�ь эрт Оростой хэлцээр хийсэн бол Улс орон Ард иргэд нь бага зовох бсн бусуу