Эммануэль Макроны эхнэр трансжендер гэх худал мэдээлэл явах болжээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны эхнэр Брижит Макрон эрэгтэй төрсөн, хүйсээ солиулсан трансжендер эмэгтэй гэх худлаа нь батлагдаж байсан мэдээлэл дахин явах болжээ. Энэ сарын эхээр АНУ-ын нэвтрүүлэгч Кэндис Оуэнс нэгэн бичлэг нийтэлсэн юм. Тус бичлэг дээр Брижитийг Жан-Мишель Трогнеус нэртэй эрэгтэй байсан гэж хэлжээ.
Энэ худал мэдээлэл Макрон анх 2017 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоноос эхтэй. Уг яриаг Натача Рей нэртэй эмэгтэй тараажээ. Рей хэлэхдээ Брижит гэж хүн байгаагүй, түүний ах Жан-Мишель хүйсээ сольж Брижит гэх нэрийг ашиглаж эхэлсэн гэсэн юм. Тэрбээр үүний нотолгоо гэж Жан-Мишелийн хүүхэд байх үеийн зурагтаа нь Брижиттэй төстэй харагдаж байна гэж ярьс байжээ. Жан Мишель бол Брижитийн үеэл тул ижил төстэй харагдах нь ер бусын зүйл биш юм.
Рей 2021 онд Амандин Рой нэртэй эмэгтэйтэй ярилцлага хийж, уг яриаг илүү дэлгэрүүлсэн байна. Үүний улмаас Брижит тэдний эсрэг шүүхэд гомдол гаргажээ. Шүүх өнгөрсөн жилийн есдүгээр сард шийдвэр гаргахдаа Рой, Рей хоёр Брижитэд 8 мянган евро, түүний ах Жан-Мишельд 5 мянган евро төлөхийг тушаасан байна.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар ч байсан гоё үстэй.
eh survaljiinha linkiig tawij bval ilu valid bnshu, zgr euro news gd tawichihar haij ol gj bganmshig
макрон ч өөрөө но той